Бичлэгийн тоо 3,329
Олигархи засаглалтай хамгийн том таван улс
2014 оны 8 сарын 28

Дэлхийн нийт баялагийн дийлэнхийг цөөн хэдэн хүн, тэдний ар гэр захирч байдаг гэдгийг олон тооны судалгаа харуулсан. Бүр тодруулбал үндэстэн дамнасан 43 мянган компанийн эзэмшдэг, хянадаг хөрөнгө баялагийн 40 хувийг 147 компани захирач байдаг. Харин энэ 147 компанийг олигархууд, тэрбумтнуудын байгуулсан сангууд хянаж байдаг. Нэг ёсондоо цөөн хэдэн хүн элдэв сангаар халхавч хийн дийлэнх том компаниудыг захирдаг. Харин нөлөө бүхий том компани, хянадаг ба зарцуулдаг асар их хөрөнгө, нөлөөгөөрөө дамжуулан улс төрийн нам, хүмүүсийг санхүүжүүлэн улс орнуудыг хянаж байдаг.

Ийм засаглалыг олигарх засаглал ч гэдэг. Олиграхи засаглалтай үед наанаа улс нь өөрийгөө мянга ардчилсан, бүгд найрамдах тогтолцоотой, чөлөөт өрсөлдөөнтэй, шударга энэ тэр гэж зарлалаа ч гэсэн цаана нь хэд хэдэн олигархи гэр бүлүүд л хоорондоо уралцан өрсөлдөж бүгдийг шийдэж байдаг.

Дэлхийд алдартай Ротшильдийн гэр бүлээс гаралтай Амшель Ротшилд нэгэн удаа "Надад аль нэг улсын мөнгийг удирдах эрийг өгчих, тэгвэл тэнд хэн хууль тогтоох нь надад надад хамаагүй" гэж байсан нь үүний жишээ.

Ингээд янз бүрийн судалгаагаар өнгөндөө арчдилсан, ард түмний төлөө гэдэг ч бодит байдал дээр олиграхуудын гэр бүлүүд алсаас удирдан хянаж байдаг гэж дүгнэгдсэн таван улсыг сонирхуулж байна.


5.Энэтхэг

Дэлхийн хамгийн олон хүн амьдардаг ардчилсан засаглалтай улс гэдгээрээ Энэтхэг алдартай. Үнэн хэрэг дээрээ энэ улсыг хэн яаж удирддаг тухай мэдээ сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр их гарах болсон. Зарим мэдээг нь уншаад энэ улсын улстөрчид ч жирийн иргэд нь яаж амьдарч байдгийг мэддэг юм уу, ер нь ард түмэн гэж байдгийг мэддэг үү гэж уулга алдах нь олон болсон гэнэ. Энэ бүх мэдээ нь аль нэг олиграхийн тойрон хүрээлэлтэй холбоотой авлигын хэргийн талаарх мэдээ юм. Хамгийн сүүлд баячуудын эрх ашгийг лоббиддог гэдгээрээ алдартай Ниир Радиа гэгчийг тойрсон дуулиан юм. Тэрээр шинээр батлагдах ашиг орлогын татварын тухай хуулинд баячуудын эрх ашгийг хэрхэн хамгаалах талаар олигархууд, улстөрчидтэй утсаар ярьж байгаа бичлэг олон нийтийн хүртээл болсноор бөөн дуулиан дэгдсэн юм Энэ дуулианаас хойш цөөнгүй судлаачид Энэтхэгийг олигархи засаглалтай гэх болсон.

4.Их Британи

Судлаач Фердинанд Маунт «The New Few: Or a Very British Oligarchy» номондоо энэ улсад орлого ба цалин хөлс ямаршуу тэгш бусаар хувиарлагдаж байдаг, энэ ялгаа жил ирэх тусам хэрхэн өсөн нэмэгдэж байгааг тод харуулсан байна. Энэ бүхэн нь Британид бодит эрх мэдэл олигархуудад байгаатай шууд холбоотой. Мэдээж тэд ил цагаан удирдахгүй, элдэв сан, судалгааны төв, лобби бүлгүүдээр халхавч хийж бүгдийг утсан хүүхэлдэй мэт алсаас удирдаж байдаг гэнэ. Ялангуяа сүүлийн арваад жилийн хугацаанд олигархууд өөрийн эрх мэдэл, хөрөнгийг хамгаалахад маш их зүйл хийсэн тулдаа дэлхийн санхүүгийн хямралын үеэр эд баялаг, эрх мэдлээ улам нэмэгдүүлж, жирийн иргэд хамгийн их хохироод үлдсэн аж.

3.ОХУ

Орос уг нь ардчилсан, холбооны бүгд найрамдах засаглалтай улс. Гэхдээ бодит байдал дээр Зөвлөл задран унасны дараагаар ард түмний асар их хөрөнгийг авлигад автсан улстөрчидтэй хуйвалдан халаасалсан олигархууд асар их нөлөөтэй, маш олон зүйлийг шийддэг гэдгийг бүгд мэднэ. В.Путин зарим олигархуудыг дийлэхээ болиод ирэхээрээ баривчлан шоронд хорьж эхлэхэд зарим гадаад руу зугатан гарч бөөн дуулиан дэгдэж байв. Ходорковский, Гусинский, Березовский гээд нэрийг нь дурдаад байвал олон. Одоо ч байдал онц өөрчлөгдөөгүй гэнэ. "Fiscal Times"-ийн мэдээлж буйгаар манай хойд хөршийн ердөө 110 хүн тус улсын нийт компаниудын 35 хувийг дангаар хянаж, удирддаг.


2.БНХАУ

Хятад нь улс төрийн тогтолцооны хувьд Коммунист намаар удирдуулсан нэг намын тогтолцоотой,ард түмний төлөө гэсэн улс. Гэтэл муур ямар байх нь хамаагүй хулгана л барьж чаддаг байвал болоо гэсэн уриагаар удирдлага хийснээс хойш Коммунист нам нь гишүүний үнэмлэхээр бамбай хийж авлигад идэгдсэн албан тушаалтан, тэднийг тэжээж эрх мэдлээ хамгаалуулж байдаг олигархууд бүгдийг шийддэг улс болж хувирлаа гэх шүүмжлэл газар авч байна. Товчхондоо, тус улсын улс төрийн элитүүд хоорондоо эрх мэдэл, хөрөнгө чинээг захиран зарцуулахын төлөө өрсөлддөг олигархи бүлэглэлүүд болсон юм байх. 

1.АНУ

Дэлхийн хамгийн ардчилсан, хамгийн эрх чөлөөтэй орныг нэрлэ гэвэл дийлэнх нь Америк гэж дуу нэгтэй хэлэх байх. Гэвч сүүлийн жилүүдэд гарсан олон тооны судалгаа нь Америкт бүх эрх мэдэл нь олон тэрбумын хөрөнгөтэй цөөн  хэдэн гэр бүлүүд бүгдийг алсаас захирч, чиглүүлж байдаг гэдгийг нотолж байгаа юм. Жишээлэхэд, Америкийн Ерөнхийлөгч хэн болох вэ гэдгийг ард түмэн нь бус харин нууц бүлэглэл дотор явуулсан нууц яриагаар шийддэг гэх яриа газар аваад байна. Мөн ард түмнээ илүү дуулгавартай байлгахын тулд албаар цэвэр хэрэглээн дээр суурилсан нийгэм бий болгосон ч гэж буруутгаж байна. Эх сурвалж: www.assa.mn
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8271469/dd1/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3329 Цагдаагийнхан Солонгост сургасан эрэлч нохойтой боллоо 2010-07-24 23445
3328 Солонгосчууд Цэлмэг хүүд амьдрал бэлэглэсэн шигээ өөр олон хүнд туслахыг хүсэж байна file 2010-07-24 22543
3327 Гадаадад байгаа иргэдийг консулын газраар дамжуулж тооллогод хамруулна 2010-07-24 22523
3326 Р.Буд:Үндэсний наадамд монгол морьд уралдах ёстой file 2010-07-24 22123
3325 Буриад зоны наадам өндөрлөлөө 2010-07-26 21646
3324 Хорин мянгатын шинэ дэвсгэрт гүйлгээнд гарлаа file 2010-07-25 21429
3323 Хүүхэд уйлж байна, хүмүүс ээ... 2010-07-25 21318
3322 Цагаатгалын комисс ажлаа дүгнэв 2010-07-27 20405
3321 Олимп, дэллхийн аваргууд онцгойрч түрүүлэв 2010-07-26 20222
3320 Хакүхо:Хүртэх ёстой юмаа хүртэхгүй байна гэдэг хэцүү юм 2010-07-26 20041
3319 Монгол Улс мөнгө угаадаг эсэхээ шалгуулна 2010-07-26 19479
3318 Яамдын худалдан авах хөрөнгийн хязгаарыг батлав file 2010-07-25 19457
3317 Ө.ГАНЗОРИГ: МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ ХЯМРАХ БОДИТ ЭРСДЭЛ БИЙ БОЛЛОО [4] 2012-09-04 18761
3316 ИХ ХАЛАЛТ, ИХ ГАМШИГ ДАГУУЛАХ БОЛОЛТОЙ 2010-07-27 18410
3315 Хүний биеийг хэрэн хэсэх цагаан биет бий болжээ 2010-07-27 18372
3314 Эх орондоо ажиллавал 8000 доллараар цалинжина 2010-07-28 18230
3313 МОНГОЛЧ ЭРДЭМТДИЙН ХУРАЛД ЭСЯ-НААС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ 2013-03-15 17822
3312 НИЙГМИЙН ДААТГАЛААС МЭДЭЭЛЖ БАЙНА 2013-06-26 17284
3311 СОЛОНГОС ХЭЛНИЙ ТӨВШИН ТОГТООХ ШАЛГАЛТАД ТЭНЦЭЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭ ӨГСӨН ИРГЭДИЙН АНХААРАЛД 2010-08-15 17265
3310 Б.Чингүнжавын тэмцэл монголчуудын зүрхний хилэн байсан 2010-07-28 16256
배너신청
자생병원

배너신청