Бичлэгийн тоо 3,329
Хүн төрөлхтөн түүхийнхээ хугацаанд морь, тэмээ, үхэр, заан, нохой тэргүүтэй адгуусыг уналга ачилганд ашиглахаас эхлээд тэрэг чарга түүнчлэн машин, мотоцикл, унадаг дугуй, нисэх онгоц, усан онгоц зэрэг тээврийн хэрэгслүүдийг хэрэглэж ирсэн. Тээврийн хэрэгслүүдийг хүссэн газарт саадгүй хүргэх зориулалтаас нь гадна загвар хийц, ашиглахад хялбар байдал, байгаль орчин, эдийн засаг, эрүүл мэндэд тустай талууд гээд олон зүйлээр нь шалгуур тавьдаг цаг болсон. Энэ ч үүднээс жил бүр шилдэг тээврийн хэрэгслүүдийг тодруулдаг байгууллагууд байдаг болжээ. Дараах тээврийн хэрэгслүүд нь 2013-2014 оны тээврийн хэрэгслийн талбар дахь хамгийн гайхалтай загвартай тээврийн хэрэгслүүд юм байна.