Дэррик Рөүз АНУ-ын шигшээтэй хамт бэлтгэл хийлээ
Өнөөдөр 8 цаг 43 минут
Чикаго Булзз багийн хамгаалан тоглогч Дэррик Рөүз түүний хоёр ч удаа өвдгөндөө гэмтэл авч одоог хүртэл НБА-ын талбайд гараагүй байгаа билээ.
Учир нь 2012 оны дөрөвдүгээр сард зүүн өвдөг нь, 2013 оны арваннэгдүгээр сард түүний баруун өвдөг нь гэмтэж хоёр улиралд ердөө аравхан тоглолтод оролцсон билээ. Тэрбээр АНУ-ын шигшээд дуудагсан бөгөөд өчигдөр бэлтгэл хийж мөн ESPN.com өгсөн ярилцлага өгсөн байна. Тэрбээр хэлэхдээ:
“Шигшээ багт уригдсандаа их баяртай байна. Үүнд их удаан бэлдлээ. Өвдөгний бэртэлдээ огтхон ч санаа зовохгүй байна. Би дахин өндөр төвшинд тоглож чадна гэдэгтээ маш их итгэлтэй байна. Би өөрийгөө үргэлж онцгой тоглогч гэж боддог. Би дөнгөж 25 настай шүү дээ. Надад эргэлзэж байгаа хүмүүсийн буруу гэдгийг баталмаар байна. Өнгөрсөн хугацаанд урсгасан хөлс хүч, тэсвэр тэвчээрийнхээ хэргийг нэг л өдөр гаргах болно” гэж мэдэгджээ.