Бичлэгийн тоо 3,329

Амьдралд хайртай хүмүүсийн арай өөрөөр хийдэг 10 зүйл

Ажил & Мөнгө  | 2014 / 07 / 08

Аз жаргалтай хүмүүс л амьдралд хайртай байдаг гэж ихэнхдээ хүмүүс эндүүрдэг. Гэхдээ үнэндээ амьдралд хайртай хүмүүс л аз жаргалтай байдаг юм шүү дээ. Бид юу харж байгаадаа хэтэрхий их автсанаасаа болоод, юу хармаар байгаа тухайгаа бодож чаддаггүй. Яг одоо энэ нийтлэлийг уншихдаа өөрийнхөө “буруу” гэж бодож байгаа бүх зүйлийг оюун санаанаасаа баллуурдаж, бүдэгсгэх гээд үзээрэй. Амьдралд хайртай хүмүүс, амьдралдаа гомдоллож явдаг хүмүүсээс эдгээр 10 зүйлийг арай өөрөөр хийдэг:

Амьдралд хайртай хүмүүсийн  арай өөрөөр хийдэг 10 зүйл

1. Tэд амьдралыг сөрж биш дагаж урсдаг–Алдаа дутагдал бол амьдралд төрөлхөөс байдаг зүйл. Бүх юм төлөвлөснөөс өөрөөр эргэх мөч ч бас ихэнхдээ бидний буруугаас болж үүсдэг гэхээсээ илүү, хорвоогийн жамыг л дагасан байдаг. “Жамаараа яваа ертөнц” гэдэг үгийг байнга санаж яваарай. Чи амьдралын урсгал дунд хөвөхдөө юу хийхээ сонгож болох ч, түүний урсах чиглэлийг бүхэлд нь хянах боломжгүй юм. Тийм л тааварлашгүй, гэхдээ ийм байгаад нь л талархмаар юм шүү дээ, бидний амьдрал.

2. Tэд өөрийнхөө үнэ цэнийг бусдад батлахыг хүсдэггүй – Хэрвээ чи хэн нэгэнд өөрийгөө хэн болохыг, ямар эмэгтэй болохоо, хэн нэгнээс дутахааргүй авъяас чадвартай болохоо батлахыг байнга хүсээд байвал аль хэдийнэ өөрийн үнэ цэнийг мартчихсан байна аа л гэсэн үг.

3. Тэд урдаа байгаа боломж, бололцоонд итгэдэг – Бид бүгд л сөрөг итгэл үнэмшлийнхээ “золиос” болж амьдардаг. Итгэл үнэмшил бол оюун санаанд захирагддаг зүйл биш, харин оюун санааг захирдаг зүйл юм шүү. Тиймээс өөртөө итгэ. Амжилт гаргаж чадна гэдэгтээ итгэ. Зөв зүйлд хүрэх өшөө ч олон арга зам бий гэдэгт итгэ. Урагшилж л байвал замд чинь хариу нь байгаа гэдэгт итгэ. Амьдралд чамд хараахан өгөөгүй байгаа дахиад олон ч гэнэтийн бэлэг бий гэдэгт, одоо туулж байгаа бүхэн чинь хожим үнэ цэнээ өгөх болно гэдэгт итгэ.

4. Tэд дотоод амар амгалангаа үргэлж “халамжилдаг” – Хэдий бид зүлгэн дээр гэрээ бариад, зүгээр л нэг амьдрахыг хүссэн ч хорвоо биднийг нэг хором ч тайван байлгахгүй байхаар “зохиогдсон”. Байнгын хөдөлгөөн, уналт босолт, дуулиан шуугиан, цухалдал дунд бид дотроо бий болгосон амар амгалан орчноо л тэр хэвээр нь хадгалж үлдэх нь чухал. Өдөр болгон алхах, юу ч бодолгүй хэвтэх, гүнзгий амьсгаа авах, хурдан хэмнэлээсээ түр зогсолт аваад бүхнийг хөндлөнгийн ажиглагчийн нүдээр харах цаг гаргаж байгаарай. Өөрийнхөө дотроос амар амгаланг олвол, ямар ч нөхцөл байдлаас амар амгаланг олж чадна.

5. Тэд үнэлэмжинд суурилсан зорилгууд руу тэмүүлдэг – Зорилго чухал л даа. Гэхдээ л түр зуурынх. Харин үнэлэмж, үнэт зүйл бол “үүрдийнх”. Хэчнээн олон оргил руу авирч, өөрийгөө алхам тутамдаа сайжрууллаа гээд тэр нь амьдралынх нь хамгийн чухал жанжин шугамаас хол зөрж байвал “Би юуны төлөө амьдардаг юм бэ?” гэдэг асуултыг өөртөө байнга тавих шаардлага тулгарна. Зорилгод төвлөрсөн биш, үнэт зүйл дээр тулгуурласан амжилтуудыг бүтээгээрэй.

6. Тэд хэлсэн амандаа хүрч, сайн үлгэр жишээ болдог – Өөрийнхөө харахыг хүссэн өөрчлөлт бай гэдэг үг ердөө л хүсч байгаа юм болгоноо үлгэрлэх замаар бусдад ойлгуул гэдэгтэй утга нэг. Бусдаас хүсэн хүлээж байгаа зүйлээ бусдад өгч, авмаар байгаа хүндлэлээ өөрөө бусдад үзүүлж, хүслийнхээ толины тусгал нь байхыг хичээгээрэй.

7. Тэд хайртай хүмүүсээ бүхнээс эрхэмлэдэг – Бид хичнээн баян боллоо гээд түүнийг хуваалцах гэр бүлгүй бол тэр бүхэн ямар ч утга учиргүй. Яг үнэндээ бидний зорьж, тэмүүлж байгаа амжилт бүтээл болгон бусдаар бахархуулах, хайртай хүмүүсээ аз жаргалтай байлгах, тэгснээрээ өөрөө аз жаргалтай байхын тулд л зориулагдсан байдаг. Тэгсэн мөртлөө бид хэтэрхий завгүй байгаагаасаа болоод гол зорилгоо умартаж, зүгээр л их ажлын төлөө, алдар нэрийн төлөө амьдарч байгаа мэтээр өөрсдийгөө эндүүрдэг. Чиний хайрладаг хүнтэй дүйцэхүйц эрхэм зүйл өөр юу ч үгүй гэдгийг санаарай. Дотны харилцаагаа бүхнээс түрүүнд тавьж байгаарай. Тэгвэл чи утга учраа алдалгүйгээр амьдарч чадна.

8. Тэд завгүй байхад биш, үр дүнтэй зүйлс хийхэд л анхаардаг – Илүү өндөр хөгжил рүү тэмүүлэх болсон бидний шахуу нийгэмд маш олон хүн завгүй хэрнээ гунигтай амьдарч байна. Тэдний нэг байхаа болихын тулд долоо хоногийн хэдэн цагийг өөрийнхөө хувьд тийм ч үнэ цэнэтэй биш зүйлд зарцуулж байгаагаа тооцоорой.

9. Tэд өөдрөг байж, өөрсөддөө үргэлж хоёр дахь боломжийг олгодог – Эерэг сэтгэлгээтэй хүмүүс хүчтэй давалгаанд шидэгдсэн гэдэгтээ анхаарал хандуулдаггүй. Харин тэр давалгаа өөрийг нь ямар үзэсгэлэнтэй арал дээр аваачсаныг л харж, баясгалантай нь аргагүй орчинтойгоо танилцдаг. Ямар ч алдаа гаргасан байсан, өөртөө дахин нэг боломжийг заавал олгож бай. Өөртөө урам битгий хугар. Чи төгс төрөөгүй, төгс болж ч чадахгүй. Харин алдаж үзсэнийхээ ачаар зарим чадварт суралцаж л чадна.

10. Тэд амьдралыг хайрлахгүй байж чаддаггүй - Учир нь тэд өөрсөддөө амьдралыг хайрлахгүй байхад ямар ч боломж, зай завсар олгодоггүй юм. Хором мөч бүхнийг хайрлах, талархах, итгэхэд зарцуулаад завгүй байхад хэдий завандаа гунигтай, өөдрөг биш бодолд дарлагдаж сэтгэлээ үймрээх вэ дээ. Амьдралыг хайрлана гэдэг хүнийг хайрлахтай л ижилхэн. Адгийн муу чанарыг нь танин мэдсэн ч тэр байгаагаараа л дэргэд байгаад нь талархаж сурах, зөвхөн сайн сайхан талуудад нь л анхаарлаа хандуулах бол дөнгөж эхлэл нь юм. Тэгж чадвал хүссэн газартаа хүрэхгүй байлаа ч, ямар ч байсан байх хэрэгтэй газраа хэзээ нэг өдөр очсон л байх болно...

Өдөр бүр баярлах зүйл тохиолддогLike дарж баярлалаа хуудаст нэгдээрэй.

<iframe src="http://www.facebook.com/plugins/like.php?href=https://www.facebook.com/thankyou.page&send=false&layout=standard&width=480&show_faces=false&action=like&colorscheme=light&font=tahoma&height=35" frameborder="0" scrolling="no" style="border: currentColor; border-image: none; width: 480px; height: 35px; overflow: hidden;" allowtransparency="true"></iframe>
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн - Солонгон охин
<iframe name="f741311080f585" width="100" height="1000" title="fb:like Facebook Social Plugin" src="http://www.facebook.com/plugins/like.php?app_id=&channel=http%3A%2F%2Fstatic.ak.facebook.com%2Fconnect%2Fxd_arbiter%2FbLBBWlYJp_w.js%3Fversion%3D41%23cb%3Df710004e599572%26domain%3Dgoolingoo.mn%26origin%3Dhttp%253A%252F%252Fgoolingoo.mn%252Ff2bc8182c6470f%26relation%3Dparent.parent&font=arial&href=http%3A%2F%2Fwww.goolingoo.mn%2Findex.php%3Fc%3D7774&layout=button_count&locale=en_US&sdk=joey&send=false&show_faces=false&width=100" frameborder="0" scrolling="no" style="border: currentColor; border-image: none; width: 77px; height: 20px; visibility: visible;" allowtransparency="true"></iframe>
  |  

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8213893/50e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3329 Цагдаагийнхан Солонгост сургасан эрэлч нохойтой боллоо 2010-07-24 23445
3328 Солонгосчууд Цэлмэг хүүд амьдрал бэлэглэсэн шигээ өөр олон хүнд туслахыг хүсэж байна file 2010-07-24 22543
3327 Гадаадад байгаа иргэдийг консулын газраар дамжуулж тооллогод хамруулна 2010-07-24 22523
3326 Р.Буд:Үндэсний наадамд монгол морьд уралдах ёстой file 2010-07-24 22123
3325 Буриад зоны наадам өндөрлөлөө 2010-07-26 21646
3324 Хорин мянгатын шинэ дэвсгэрт гүйлгээнд гарлаа file 2010-07-25 21429
3323 Хүүхэд уйлж байна, хүмүүс ээ... 2010-07-25 21318
3322 Цагаатгалын комисс ажлаа дүгнэв 2010-07-27 20405
3321 Олимп, дэллхийн аваргууд онцгойрч түрүүлэв 2010-07-26 20222
3320 Хакүхо:Хүртэх ёстой юмаа хүртэхгүй байна гэдэг хэцүү юм 2010-07-26 20041
3319 Монгол Улс мөнгө угаадаг эсэхээ шалгуулна 2010-07-26 19479
3318 Яамдын худалдан авах хөрөнгийн хязгаарыг батлав file 2010-07-25 19457
3317 Ө.ГАНЗОРИГ: МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ ХЯМРАХ БОДИТ ЭРСДЭЛ БИЙ БОЛЛОО [4] 2012-09-04 18761
3316 ИХ ХАЛАЛТ, ИХ ГАМШИГ ДАГУУЛАХ БОЛОЛТОЙ 2010-07-27 18410
3315 Хүний биеийг хэрэн хэсэх цагаан биет бий болжээ 2010-07-27 18372
3314 Эх орондоо ажиллавал 8000 доллараар цалинжина 2010-07-28 18230
3313 МОНГОЛЧ ЭРДЭМТДИЙН ХУРАЛД ЭСЯ-НААС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ 2013-03-15 17822
3312 НИЙГМИЙН ДААТГАЛААС МЭДЭЭЛЖ БАЙНА 2013-06-26 17284
3311 СОЛОНГОС ХЭЛНИЙ ТӨВШИН ТОГТООХ ШАЛГАЛТАД ТЭНЦЭЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭ ӨГСӨН ИРГЭДИЙН АНХААРАЛД 2010-08-15 17265
3310 Б.Чингүнжавын тэмцэл монголчуудын зүрхний хилэн байсан 2010-07-28 16256
배너신청
자생병원

배너신청