Бичлэгийн тоо 3,329
Испаний алдарт Барселона клуб Английн Ливерпүүл клубын довтлогч Луйс Суаресийг багтаа элсүүлэх талаар тохиролцоонд хүрсэн гэнэ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Барса түүнийг гэрээнд заасан хамгийн бага үнэ буюу 88 сая еврогоор худалдаж авч байгаа ажээ.
Тун удахгүй тэрээр эмнэлгийн үзлэгт өөрийн байрлаж буй төрөлх Уругвай улсад орсны дараагаар 2 тал гэрээг албан ёсоор зарлах бололтой. 2 тал хэлэлцээрийг өнгөрсөн долоо хоногоос эхлүүлж, улмаар амжилтанд хүрсэн нь энэ ажээ.
Суарес ДАШТ-ий үеэр Италийн шигшээ багийн хамгаалагч Жоржио Кьеллиниг хазсны улмаас 4 сар хөлбөмбөг тоглох эрхээ хасуулчихаад байгаа. Тийм учраас тэрээр Барсад ирсэн ч 10-р сарын 26 хүртэл багтайгаа нэгдэж, бэлтгэл хийх ч боломжгүй байгаа билээ.