Бичлэгийн тоо 3,329

Монголд шинэ цагийн “соёлын довтолгоо” болж буй нь иргэний шинэчилсэн бүртгэл. Уг нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ байхад л тухайн хүн бүртгэлдээ түвэггүй хамрагдах учиртай. Харин төрсний гэрчилгээний “асуудалтай” хүмүүс архивын лавлагаа авч, зөрчлөө арилгах ёстой аж.

Ядаж байхад манайд бичиг баримтын зөрчилг үй хүн гэж бараг алга. Олон сая төгрөг зарж, эхлүүлж байгаа энэ ажлын нээлт Төрийн ордонд болж, Ерөнхий сайд иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэх гэтэл овог нь зөрчихсөн. Тэргүүн шадар сайд маань Алтантуяа гэдэг нэртэй байж байгаад Алтанхуяг болгосон чинь архивын бүртгэлээр Алтантуяа гээд гараад ирсэн.


Ингээд л Ерөнхий сайд, төрийн түшээдээсээ эхлээд бүгд овог, нэрийн ямар нэгэн “зөрчилтэй” улс манайхаас өөр байхгүй байх. 40 жил ханилсан эхнэр, нөхөр гэрлэлтийн баталгаагүй байх жишээтэй.

Тухайн үеийн хүмүүс ээж, ааваас өгсөн нэр, эсвэл овгоо сургуульд орохдоо дур мэдээд өөрчилчихдөг байсан гэж байгаа. Хүүхэд нь төрөөд тав, зургаан жил өнгөрчихөөд байхад сургуульд ороход нь төрсний гэрчилгээ авч өгдөг, уужуу дотортой улс. Энэ хэнэггүй, хариуцлагагүй зангаас нь болоод иргэний шинэ бүртгэлдээ хамрагдах гэж үр хүүхэд нь үйлээ үзэж, иргэний бүртгэлийнхэн өдөр шөнөгүй ажиллахад хүрч байна.

Манай сонины сурвалжлах хэсэг шинэ бүртгэлийн явцыг сонирхохоор УБЕГ-ыг зорилоо.

Хашаанаасаа эхлээд II байрны үүд хүртэл иргэд дараалалд зогсчихож. Дугаар авах гэж байгаа гэнэ. Гэтэл овсгоотой нэг нь үүрээр ирж УБЕГ-аас тарааж буй хамаг дугаарыг нь аваад хоцорч ирсэн хүмүүст 1000-3000 төгрөгөөр “шаглаж” байгаа аж. Ажлаа хурдан амжуулах гэсэн хүмүүс шагаар ч хамаагүй дугаарыг нь авч, үйлчлүүлж байгаатай таарлаа. Энэ ажлын талаар иргэд ямар бодолтой байгааг сонирхлоо.


Дархан-Уул аймгийн иргэн Т.Уранцэцэг “Манай хүүхэд 30 хүрч байгаа. Цэргийн батлах, нийгэм, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, гэрлэлтийн баталгаан дээр регистрийн дугаар нь байгаа юм. Гэтэл бүртгэл байхгүй, хаттер бичүүлж ир гэсэн.

Төрсөн он нь зөрсөн учир лавлагаа авах гэж төрсөн эмнэлэгт нь очсон. Олдоогүй. Миний овог бас зөрөөд байгаа. Намайг Төөдөнжавын Уранцэцэг гэдэг. Гэтэл Төөдөлжавын гээд бүртгэчихсэн байна. “Н”, “Л” үсэг зөрснөөс болоод төрсний гэрчилгээгээ дахин солих болж байна.

Бичиг баримтын бүртгэл дээр үг үсгийн алдаа маш их байх юм. Мэдлэг, боловсрол нимгэн хүмүүс ажилладаг байсан юм уу. Үг үсгийн зөрүүнээс болж манай гэр бүлээс дөрвөн хүн лавлагаа авч байгаа” гэв. Налайх дүүргийн иргэн Ш.Амантай “Дүүгийнхээ төрсний гэрчилгээг алга болгочихоод өнгөрсөн долоо хоногт ирсэн. Олон хоног дугаарлаж зогсоод нэмэр болоогүй. Өнөөдөр ирчихээд дарааллаа хүлээж байна” гэлээ.

Ингээд харахад манай иргэд үнэхээр хариуцлагагүй юм. Мөнгө өгнө гээгүй бол ингэж дараалал үүсгэн байж идэвхтэй бүртгүүлэхгүй байсан ч байж магад. Түүнээс гадна хүмүүс иргэний үнэмлэхийг олгосноос хойш төрсний гэрчилгээ, улаан паспортны хэрэг байхгүй гэсэн ойлголттой болсноос бичиг баримтаа хаясан байх юм.

Бид УБЕГ-ын Иргэний баримтын төв архивын ахлах мэргэжилтэн Д.Энхсаруултай уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.


-Иргэд гадаа нэлээд бухимдалтай байна. Олон дахин ирж байна, лавлагаа гаргаж өгөхгүй, мэдээлэл нь зөрөөд байна гэж ярьж байна?

-Гол нь лавлагаа авах гэж буй иргэн төрсөн огноо, төрүүлсэн эхийн овог, нэр, тухайн үед эцэг, эх нь хаана амьдарч байсан зэргийг үнэн зөв хэлэх хэрэгтэй.

Ийм асуулт бүхий мэдүүлгийн хуудас, дугаарыг бид тарааж байгаа. Зарим иргэн ээжийнхээ нэрийг Долгор гэж өгдөг. Нэрээр нь хайгаад гарахгүй, дахин лавлаад ир гэхээр “Өө, би үрчлүүлчихсэн юм байна”, “Ээж маань нэрээ өөрчилсөн гэнэ ээ” гэх мэт тайлбар хэлдэг. Үүнээс болж удах асуудал гарч байна.


-Ажлын ачаалал нэлээд ихэсчээ?

-Манайх жирийн үед өдөрт 200-300 хүнд иргэний, гэр бүлийн найман төрлийн лавлагаа гаргаж өгдөг байсан бол шинэчилсэн бүртгэл эхэлснээс хойш өдөрт 800-1200 иргэнд үйлчилж байгаа. Тэдний 90 хувь нь төрсний гэрчилгээгээ гээгдүүлж, үрэгдүүлж, хүчингүй болгосон хүн байна.


-Өнөөдрөөс эхлээд 24 цагаар ажиллахаар болсон гэсэн?

-Өнгөрсөн долоо хоногоос ачаалал хэт ихэссэн. Зөрчилгүй хүний лавлагааг тэр дор нь гаргаж байгаа ч зарим хүний материалыг олохын тулд бүхэл бүтэн аймгийн мэдээллийг шүүх тохиолдол гардаг.

Тиймээс 08.00- 22.00 цагт иргэдийг хүлээн аваад 22.00-08.00 хүртэл материал нь олдоогүй иргэдийн мэдээллийг хайх ажил хийж байгаа. Түүнчлэн иргэдийг чирэгдүүлэхгүйн тулд цонх болгон дээр ажиллаж байгаа мэргэжилтнүүд нэг нэг туслахтай болсон. Нийт 50-60 гэрээт ажилтан авлаа.


-Иргэдийн гол зөрчил дутагдал нь юу байна вэ?

-1951-1960 онд төрсөн иргэдийн бүртгэлийн асуудал хүнд байна. Тухайн үед засаг захиргааны нэгжүүд шилжиж, нэгдсэн. Сэлэнгэ аймаг л гэхэд Төв аймгийн харьяа болсон.

Говь-Алтайн Шарга сум Баян-Уултай нэгдсэн гэх мэт. Улаанбаатар хот зөвхөн хороодод хуваагддаг байсан. Тэгэхээр иргэд тухайн үеийн гэрийнхээ хаяг, төрсөн сум, байршлыг тодорхой мэдэхгүйгээс төрсний лавлагаа олоход хүндрэл гарч байна.

Тиймээс тухайн хүний мэдээллийг олохын тулд 10-20 дэвтэр нэг бүрчлэн шалгах хэрэгтэй болдог. Ингээд олдохгүй бол урагш нь нэг, хойш нь найман он дараалсан мэдээллийг шүүдэг.


-Олон жилийн мэдээллээр тухайн хүний талаарх баримт олдохгүй бол яах ёстой вэ?

-Тэгвэл хугацаа хэтэрсэн нөхөн бүртгэлд оруулна. Өөрөөр хэлбэл шинэ төрсөн хүүхэд шиг бүртгэнэ. Гэрчилгээ авсан он нь л 2010 гэж бичигдэхээс, бусад мэдээлэл нь өөрчлөгдөхгүй.


-Хэрэв төрүүлсэн эхийн овог, нэр төрсний гэрчилгээн дээр зөв мөртлөө лавлагаан дээр зөрүүтэй гарвал яах вэ?

-Эхийнхээ овгийг дүүрэг дээрээ очоод солиулж болно. Дүүргийн Засаг даргын тушаал гарч, дүүргээс гэрчилгээг чинь бичиж өгнө. Харин тушаал нь манайд ирээд бид энд нь өөрчилнө. Түүнээс биш манайх хүний мэдээллийг өөрчлөх боломжгүй.


-Тэгвэл хүний төрсөн газрыг төрсний гэрчилгээн дээр нь буруу бичсэн байвал яаж зөв болгох вэ?

-Анх төрсний гэрчилгээн дээр юу гэж тэмдэглэсэн тэр хэвээрээ л байна. Төрсний гэрчилгээн дээрх мэдээллийг засварладаггүй гэв.

Иймээс иргэн таны хэнэггүй, хариуцлагагүй байдлаас болж мэдээллийг тань олоход хүндрэл гарч буйг ойлгоход илүүдэхгүй болов уу.

Хэрэв энэ удаагийн бүртгэл дуусчихвал улсын хэмжээний мэдээлэл зөрчилгүй болж цэгцрэхээс гадна дахин лавлагаа авдаг асуудал зогсох юм.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3469684/170/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3329 Цагдаагийнхан Солонгост сургасан эрэлч нохойтой боллоо 2010-07-24 23445
3328 Солонгосчууд Цэлмэг хүүд амьдрал бэлэглэсэн шигээ өөр олон хүнд туслахыг хүсэж байна file 2010-07-24 22543
3327 Гадаадад байгаа иргэдийг консулын газраар дамжуулж тооллогод хамруулна 2010-07-24 22523
3326 Р.Буд:Үндэсний наадамд монгол морьд уралдах ёстой file 2010-07-24 22123
3325 Буриад зоны наадам өндөрлөлөө 2010-07-26 21646
3324 Хорин мянгатын шинэ дэвсгэрт гүйлгээнд гарлаа file 2010-07-25 21429
3323 Хүүхэд уйлж байна, хүмүүс ээ... 2010-07-25 21318
3322 Цагаатгалын комисс ажлаа дүгнэв 2010-07-27 20405
3321 Олимп, дэллхийн аваргууд онцгойрч түрүүлэв 2010-07-26 20222
3320 Хакүхо:Хүртэх ёстой юмаа хүртэхгүй байна гэдэг хэцүү юм 2010-07-26 20041
3319 Монгол Улс мөнгө угаадаг эсэхээ шалгуулна 2010-07-26 19479
3318 Яамдын худалдан авах хөрөнгийн хязгаарыг батлав file 2010-07-25 19457
3317 Ө.ГАНЗОРИГ: МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ ХЯМРАХ БОДИТ ЭРСДЭЛ БИЙ БОЛЛОО [4] 2012-09-04 18761
3316 ИХ ХАЛАЛТ, ИХ ГАМШИГ ДАГУУЛАХ БОЛОЛТОЙ 2010-07-27 18410
3315 Хүний биеийг хэрэн хэсэх цагаан биет бий болжээ 2010-07-27 18372
3314 Эх орондоо ажиллавал 8000 доллараар цалинжина 2010-07-28 18230
3313 МОНГОЛЧ ЭРДЭМТДИЙН ХУРАЛД ЭСЯ-НААС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ 2013-03-15 17822
3312 НИЙГМИЙН ДААТГАЛААС МЭДЭЭЛЖ БАЙНА 2013-06-26 17284
3311 СОЛОНГОС ХЭЛНИЙ ТӨВШИН ТОГТООХ ШАЛГАЛТАД ТЭНЦЭЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭ ӨГСӨН ИРГЭДИЙН АНХААРАЛД 2010-08-15 17265
3310 Б.Чингүнжавын тэмцэл монголчуудын зүрхний хилэн байсан 2010-07-28 16256
배너신청
자생병원

배너신청