Бичлэгийн тоо 3,329
Солонгосын Аялал жуулчлалын газраас Солонгосын нэр хүндтэй эмнэлгүүдийн нэг болох “Кореа” их сургуулийн “Анам” эмнэлгийн дэмжлэгтэйгээр сэтэрхий уруул тагнайтайн улмаас зовж шаналж байгаа Цэлмэг гэдэг хүүхдэд (нэрийг өөрчлөв) үнэгүй мэс засал хийж өгөхөөр бэлтгэл ажлаа хангаж байна.
Цэлмэг хүүгийн ээж нь оюутан, нас залуу ганц бие эмэгтэй гэнэ. Өнгөрсөн гуравдугаар сард төрсөн хүү нь уруул, тагнай нь сэтэрхий гарсан бөгөөд мөнгөний боломжгүйн улмаас мэс засал хийлгэж чадалгүй өнөөг хүрчээ. Ар гэрийнхэн нь хүүгийн ирээдүйд ихэд санаа зовж, Хүүхдийг дэмжих сан буюу “Youth and Child Livelihood Support Centre” төвийн гишүүн Д.Бурмаад хандаж дэмжлэг туслалцаа хүссэний дагуу Бурмаа өөрийн харилцагч солонгос түншүүддээ бяцхан хүүгийн өвчний талаар танилцуулж, мэс засал хийлгэхээр болсон юм байна. Цэлмэг хүүгийн уруул тагнайны сэтэрхий байдал нь хэт ноцтой байсан учраас өндөр, нарийн мэргэжлийн мэс засал хийх шаардлагатай гэж мэргэжлийн эмч нар үзсэн аж.


Тиймээс “Кореа” их сургуулийн “Анам” эмнэлэгт энэхүү мэс заслыг хийлгэхийн тулд энэ салбартаа хамгийн ур чадвартай “Анам” эмнэлгийн пластик мэс заслын эмч, профессор Пак Син Хад энэхүү хүсэлтийг тавьсан байна. Солонгосын Аялал жуулчлалын газраас Монгол, Солонгосын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын харилцаанд байнга анхаарал хандуулж, хүчин зүтгэл гаргасаар ирсэн бөгөөд тус газрын захирал Ким Кон Сү “Монгол, Солонгос хоёр орон эртнээс ах дүү мэт дотно харилцаатай байж ирсэн бөгөөд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг угтаж хоёр улсын нөхөрсөг харилцааг улам батжуулах утга төгөлдөр ажлуудыг ихээр хийхийг хүсэж байна” гэв.
Мөн Солонгосын Аялал жуулчлалын газраас хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд “Эмчилгээний аялал жуулчлал Спотос”-ын сурталчилгааны загвар өмсөгчөөр Монголын топ модель Ганболдын Уранцэцэгийг тодруулж, БНСУ-д урьсан аж. Г.Уранцэцэг Солонгосын Аялал жуулчлалын газрыг сурталчлахын зэрэгцээ Солонгосын дээд зэрэглэлийн пластик мэс заслын эмнэлэг болох JK эмнэлгийн сурталчилгааны моделиор ажиллах төлөвлөгөөтэй байна. Тэрбээр Сөүлийн гол гол аялал жуулчлалын газруудаар аялж, JK эмнэлгийн дэмжлэгтэйгээр пластик мэс заслыг өөрийн биеэр туршиж үзэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн аж. Дээр дурдсан Цэлмэг хүү болон түүний ээж Дэлгэрмөрөн нарыг Солонгост аваачихаар Монголд ирээд байгаа ”Korea Meditour” компанийн Ан Дэ Хуан захирал Солонгост хийх эмчилгээний аялал жуулчлалын талаарх танилцуулга өдөрлөгийг өнгөрсөн тавдугаар сарын 28- ны өдөр “Чингис хаан” зочид буудалд зохион байгуулж байсан юм. Эл арга хэмжээнд маш олон хүн оролцож, эмчилгээний талаар зөвлөгөө авах хүсэлт гаргасан боловч цагт хязгаарлагдан хангалттай зөвлөгөө өгч чадаагүй тул энэ сарын 23-нд “Чингис хаан” зочид буудалд дээрх өдөрлөгийг дахин зохион байгуулжээ.
Солонгост эмчлүүлэх хүсэлтэй байгаа болон энэ талаар зөвлөгөө мэдээлэл авахыг хүссэн хүмүүс уг өдөрлөгт хүрэлцэн ирсэн бөгөөд Ан Дэ Хуан захирал зөвлөгөө өгч, эмнэлгийн захиалга хийлгэх, виз авах зэрэгт туслалцаа үзүүлсэн байна. Солонгосын Аялал жуулчлалын газраас буяны тусламж авахыг хүссэн хүмүүс энэ утсаар холбогдон мэдээлэл авч болно.
Корё их сургуулийн Анам эмнэлэг / Чоншим Күкжэ эмнэлэг /Мариа эмнэлэг / JK гоо заслын эмнэлэг/ S Плант шүдний эмнэлэг ЛАВЛАХ УТАС: 976-9512-8718
www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ
Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3429454/746/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3329 2014 онд бидний инженерчлэлийн салбарт олж авсан 10 гайхалтай зүйл 2015-01-06 1986
3328 Тэнгэрээс харагдах нууцлаг дүрсүүд 2015-03-01 1994
3327 Сүхбаатарын талбайн нэрийг сэргээе! 2015-02-02 1997
3326 Тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээ нэмэгджээ 2015-02-10 2000
3325 Батганы сорви арилгах арга 2015-02-23 2003
3324 Инчон хотын замд 68 автомашин мөргөлдөж, 28 хүн гэмтлээ 2015-02-11 2015
3323 150 мянган ам.долларын үнэтэй ухаалаг бугуйвч бүтээжээ 2015-03-11 2017
3322 Хамгийн галзуу үс засалттай хүмүүс 2014-11-12 2017
3321 Коби Брайнт мэс ажилбарт орно гэж Лэйкерсийн зүгээс мэдэгдлээ 2015-01-27 2017
3320 Инчон хотын замд 68 автомашин мөргөлдөж, 28 хүн гэмтлээ 2015-02-11 2017
3319 Тэнгэрээс харагдах нууцлаг дүрсүүд 2015-03-01 2017
3318 Севол усан онгоцыг далайгаас татаж гаргах ажлыг төлөвлөөгүй байна 2015-03-09 2017
3317 Бурхан багшийн хөшөөнөөс учир битүүлэг зүйл илэрсэн байна 2015-02-23 2017
3316 Тэрбумтан Mark Cuban-н хорин хэдэн настнуудад өгөх 5 ЗӨВЛӨГӨӨ 2015-04-21 2017
3315 Өмнөд Солонгост суугаа АНУ-ын элчин сайд халдлагад өртжээ 2015-03-05 2017
3314 Таксины жолоочийг хөнөөсөн этгээдүүд баригджээ 2015-02-09 2017
3313 Тэрбумтан шиг “үрцгээе”-2 2015-01-22 2018
3312 Халинка Миргаева, Оросын Анжелина Жоли 2015-01-22 2018
3311 "Голдэн Стэйт Уорриорс" улирлыг итгэл төгс тэргүүлж байна 2015-01-19 2018
3310 Хавцалд "өлгөөстэй" зоогийн газар 2014-12-28 2018
배너신청
자생병원

배너신청