Их Британи улсын гүйгч Лондоны олимпын аварга Мо Фарах Риод аваргаа хамгааллаа. Тэрбээр шигшээ гүйлтэд бүдэрч унасан ч эргэн босч гүйсээр Алтан медалийн эзэн болсон юм. 10000 метрт аварга хамлгаалсан тэрээр одоо 5000 м-т аваргаа хамгаалахаар бэлдэж байна. Мо Фарах олимпын медалиа өөрийн охидууддаа зориуж байгаа гэдгээ илэрхийлжээ.
АЛТ - Мохамед Фарах /Их Британи/ - 27:05,17
МӨНГӨ - Пол Кипнгетич Тануи /Кени/ - 27:05,67
ХҮРЭЛ - Тамират Тола /Этиоп/ - 27:06,26
Ч.Амар