Бичлэгийн тоо 3,329
Агбонлахорын хүүхнүүдтэй зугаацаж буй зураг дэлгэгдлээ

Ирэх улиралд Английн премьер лигт биш доод лиг рүү унах нь тодорхой болоод байгаа Астон Вилла клубын довтлогч Габриель Агбонлахорын зочид буудалд хүүхнүүдтэй наргиж байгаа зураг нь цахим сайтуудад ил болжээ.

Г.Агбонлахорын хэдхэн долоо хоногийн өмнө АНЭУ-ын Дубай хотод М.Ричардс, Д.Гэйл зэрэг хэсэг нөхдүүдтэй шөнийн цэнгээний газар шоудаж байгаа зурагнууд цахим ертөнцөөр мөн цацагдаж байсан билээ.

Зочид буудлын өрөөнд хүүхнүүдтэй даруулсан түүний зурганд азотын хүчил шалан дээгүүр нь нилээдгүй байсан юм.

Нэг долоо хоногт 60,000 фунт стерлингийн цалин авдаг Англи залуу клубын удирдлагаас шийтгэл авах нь тодорхой болж байгаа юм. Г.Агбонлахор ирэх улиралд багаасаа явж ч магадгүй байдалд хүрээд байгаа билээ.

 

Б.Тулгаа

Эх сурвалж: ZONE.MN

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9066409/4bd/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청