Бичлэгийн тоо 3,329
"Хүн сум" нэртэй үзүүлбэрийг амжилттай гүйцэтгэв
                       

Дэлхийн алдарт шүхэртэй чөлөөт уналтын тамирчин Жеб Корлисс ням гаригт БНХАУ-ын Цагаан хэрэмний ойролцоо "Хүн сум" нэртэй үзүүлбэрийг амжилттай гүйцэтгэсэн байна. Тэрээр уг үзүүлбэрийг бямба гаригт гүйцэтгэхээр төлөвлөж байсан ч хүчтэй салхитай байсан учир нэг өдрөөр хойшлуулан ийнхүү ням гаригийн үүрээр амжилттай хийжээ. Тэрээр газраас 1.8 км-ийн өндрөөс, нисдэг тэрэгнээс үсэрсэн бөгөөд агаарт 193 км/цагийн хурдтайгаар нисч, Цагаан хэрмэн дээр байрлуулсан байнд хүрч чадсан байна. Өдгөө 40 настай, Америкийн мэргэжлийн тамирчин Жеб Корлисс өмнө нь Парисын Эйффелийн цамхаг, Сиэттл хотын Space Needle цамхаг, Рио Де Жанейро хотын Есүс Христийн аварга хөшөө болон Куала Лумпурын Ихэр Цамхаг дээрээс чөлөөт уналтын үзүүлбэрийг гүйцэтгэж байсан юм.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/9141636/498/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
배너신청
자생병원

배너신청