Дэлхий дээрх туршлагатай жолооч нар, машинтай хэн бүхэнд тулгардаг “төвөгтэй” жижигхэн асуудлуудыг шийдэж, илүү тав тухтайгаар машинаараа зорчих боломжийг олгох дараах 15 зөвлөгөөг хүргэж байна. Доорх аргууд нь шинэ болон туршлагатай жолооч нарын аль алинд нь хэрэг болох болно.
Угаалгын өрөөнд байдаг хананд өлгөгчийг ашиглан хүүхэддээ нэн түрүүнд хэрэг болдог зүйлсийг нь гарын дор байлгаж болох юм. Тос, живх, угж зэргийг нь хайж хамаг юмаа онгичих хэрэггүй шүү.
Урд талынхаа нэг цонхыг бүрэн онгойлгоод дараа нь машиныхаа нөгөө талын хаалгыг хэд хэдэн удаа онгойлгож хаана. Ингэснээр халуун агаар хөөгдөн гарах юм.
Оновчтой сонгосон хумсны будаг таны машин дээрх сэвийг анзаарагдахгүй болгоно. Өнгөгүй хумсны будгаар салхины шилэн дээрх хагархайтай тэмцэхэд үр дүнтэй байдаг. Хагархай дээр 2-3 удаа хумсны будгаа давхарлан түрхсэнээр цууралт цааш даамжрахаас сэргийлнэ.
Таны машинд үүссэн асуудлыг байгаагаас нь хүндрүүлэн хэлэх байх гэж та бодож байвал тухайн засварчнаас өөрийнхөө оношийг зөв байна уу л гэж асуухад хангалттай.
Бүлээн усанд сонингийн цаас хийж дэвтээгээд стикерүүд дээрээ 10 минутын турш байлгаарай.
Хөлдсөн цоожийг гэсгээхдээ нянгийн эсрэг гарын саванг хэрэглээрэй. Вандуйн хэмжээтэй саванг аваад цоожин дээрээ түрхэх бөгөөд түлхүүрний нүх рүү шууд орохоор түрхэнэ. Энэ төрлийн саван нь спирт агуулдаг тул мөсийг хурдан хайлуулдаг байна. Түлхүүрэндээ ч түрхсэн болно.
Кофены тагтай цаасан саванд салфеткаа хадгалж болно.
Жирийн резин боолтыг ашиглаад л гүйцээ.
Жижиг хэмжээтэй сав болон гялгар уутыг ашиглаад хогийн сав хийж болно.
Дөнгөж саяхан жолооны үнэмлэхээ авсан, туршлагагүй жолоочийн хувьд гараашид машинаа тавихад хүндрэлтэй байх болно. Теннисийн бөмбөг юм уу тод өнгийн тоглоомыг өөрийн зогсох ёстой газартаа өлгөөрэй. Ингэснээр машиныхаа хэмжээг мэдрэх бөгөөд илүү явахаас сэргийлэх болно.
Үнэтэй цэвэрлэгч бодис авахын оронд жирийн шүдний оогоор өнгөлчихөж болдгийг та мэдэх үү? Хуучин сойз юмуу даавуун дээр бага зэргийн оог шахаж гаргаад урд гэрлээ сайтар зүлгэнэ. Дараа нь цэвэр усаар угаана.
Зургийн багс нь таны машины хүрч боломгүй хэсгүүдийн тоосыг төгс цэвэрлэнэ.
Бид энэ аргыг онгоцны нисгэгчдээс сурсан юм. Нарны гэрэл нүд гялбуулаад байвал нимгэн хуванцар ялтсыг ашиглаарай. Хөдөлгөөнгүй, цахилгаанждаг шинж чанарынхаа ачаар салхины шилэн дээр сайтар бэхлэгдэх болно. Та ийм төрлийн ялтсыг супермаркетын гэр ахуйн тасгаас олох боломжтой. Мөн хүлэмжинд хэрэглэдэг өнгөт хальсыг скочоор тогтоож ашигласан ч болох ажээ.
Жижигхэн гарааштай хүмүүс энэ аргыг заавал хэрэглээд үзээрэй. Ханаа дагуулаад порлон нааж өгснөөр таныг машинаасаа гарч, ороход зураас үүсэх магадлал буурна.
Юу ч болсон бэлэн байхын тулд машиндаа анхны тусламжийн хайрцгийг заавал авч явж байгаарай. Хайрцгандаа хуучин, найдвартай ажиллагаатай гар утас, утасны запас зай, ус, хоол хүнс, дулаан хувцас, хөнжил зэргийг хийхээ бүү мартаарай.