Бичлэгийн тоо 3,329
Дэлхийн тавцанд Монгол Улсынхаа нэрийг дуурсгаж, ард түмнийхээ хүндлэлийг хүлээсэн үе үеийн 48 тамирчин өчигдөр Ерөнхийлөгчийн зарлигийн үр шимийг хүртэв. Тив, дэлхий, олимпийн тэмцээнд амжилт гаргаж, медаль хүртэн алдраа мандуулсан тамирчдад насан туршид нь сар бүр мөнгөн урамшуулал олгох тухай зарлигийг Төрийн тэргүүн өнгөрсөн оны наймдугаар сард гаргасан билээ.

Уг шийдвэрийг Засгийн газар хэрэгжүүлж, өчигдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл нар дээрх тамирчдад “Голомт” банкны алтан карт, мөнгөн урамшуулал авах батламжийг гардуулсан юм. Олимпийн медальт 11, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хос медальтай 11, паралимпийн медальт нэг, дэлхийн аварга 25 тамирчин Төрийн ордонд нэг дор цугласан нь сүрдэм сайхан байлаа.

Эх орныхоо алдар гавьяаг мандуулах чадварлаг тамирчдад тэмцээнд оролцох зардал олддоггүй, хувиасаа гаргах тохиолдол бий. Тэгвэл одоо Төр спортын хөгжилд санаа тавьж, эдийн засгийн баталгааг нь хангаж эхэлсэн нь энэ. Олимпоос алтан медаль авсан тамирчинд сард дөрвөн сая, мөнгө авбал гурван сая, хүрэл бол хоёр сая төгрөгийн урамшуулал олгоно. Арга хэмжээг нээж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Алдраа дуурсгаж, ард түмнийхээ өмнө гавьяа байгуулах нь хүн бүгдийн хийж чадах ажил биш. Ерөнхийлөгчийн зарлигийг ажил болгосон Засгийн газарт баярлалаа. Та бүхэн эрүүл монгол хүний төлөөлөл, даян дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн одод. Цаашид тив, дэлхий, олимпийн тавцнаас олон аварга төрөх болтугай” гэв. Амжилт гаргах, медалийн тоо нэмэгдэхийн хэрээр сард авах урамшууллын хэмжээ өсөхийг салбарын сайд нь дуулгана лээ.

Сонирхуулахад, 1976 оны Монреалын зуны олимпийн мөнгөн медальт тамирчин З.Ойдов гуай сард хамгийн өндөр буюу 7.5 сая төгрөгийн мөнгөн урамшууллыг алтан картынхаа дансаар авахаар болж буй аж. Сар бүр уг урамшууллыг тамирчдын картын дансанд шилжүүлэх юм билээ. Монгол Улс 1964 оноос олимпод орж эхэлсэн. Улмаар 1984 оны ЛосАнжелесийн олимпоос бусад зуны бүх олимпийн тэмцээнд манай тамирчид оролцож, хоёр алт, есөн мөнгө, 13 хүрэл, нийт 24 медаль аваад байна. Монгол Улсын олимпийн анхны аварга Н.Түвшинбаяр АНУ-д эмчлүүлж буй тул өчигдрийн арга хэмжээнд ирсэнгүй. Гэхдээ тэрбээр мэндчилгээ илгээсэн байв. Олон улсын хэмжээнд амжилт гаргасан эдгээр тамирчин бүгд Монгол Улсын гавьяат тамирчин цолтой. Тамирчдын төлөөллөөс сэтгэгдлийг нь сонссоноо хүргэе.

З.Ойдов (1976 оны Монреалын олимпийн мөнгөн медальт) -Ерөнхийлөгчийн зарлигаар насан туршийн цалин авах боллоо. Манай баг тамирчид, тэдний ар гэрийнхэн, Монголын ард түмэн бүгд үнэхээр баяртай байна. Олимп, дэлхийн наадамд амжилт гаргаж, төрийн далбаагаа мандуулна гэдэг том амжилт, бас гавьяа. Үүнийг Төр, засаг минь үнэлж байгаа нь сайхан юм. Ийм амжилт гаргахын тулд хүний бие бялдрын хөгжлийн хамгийн дээд чадвар, хөдөлмөр шаарддагийг ойлгосон учир мөнгөн урамшуулал олгож байгаа биз ээ. Тамирчдын ар гэрт энэ урамшуулал маш их нэмэр болно.

Э.Бадар-Ууган (2008 оны Бээжингийн олимпийн аварга) -Бүх тамирчныхаа өмнөөс баярлаж байна. Ерөнхийлөгч уг зарлигийг уншихдаа “Энэ бол Монголын ард түмнээс та бүхэнд барьж байгаа бэлэг шүү” гэж хэлж байсан. Тиймээс Монголынхоо ард түмэнд баярлалаа. Залуус маань хоёргүй сэтгэлээр спортоор хичээллэвэл насан туршийн эдийн засгийн баталгаатай болж болох нь. Би бэртлээ эмчлүүлж байгаа учраас ойрд тэмцээнд оролцохг үй байх. Бие гайгүй бол эмчилгээ хийлгээд тэмцээн уралдаандаа явна, бодсон зүйл мэдээж бий.

Д.Баатаржав (2008 оны Бээжингийн паралимпийн аварга) -Төрийн түүхэнд тэмдэглүүштэй үйл хэргийг санаачилсан багийн хамт олон, ажил болгож хэрэгжүүлсэн түшээддээ их баярлалаа. Бидний гаргасан амжилтыг Төр ингэж үнэлж буй нь бахархууштай. Монголынхоо ард түмэнд баярлалаа. Одоогоор шигшээ багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагчаар ажиллаж байна. Паралимпийн тамирчдаа олон тэмцээн, уралдаанд бэлтгэн оролцуулж, амжилт гаргах болно.

П.Сэрдамба (2008 оны Бээжингийн олимпийн мөнгөн медальт) -Олимп, дэлхийн аварга болбол эдийн засгийн баталгааг Төрөөс хангах юм байна гэсэн ойлголт өгч байна. Боксын спортоор 12 дахь жилдээ хичээллэж байна. Харьцангуй орой буюу 15 наснаасаа хичээллэсэн. Одоо бол хүүхдүүд ес, 10 настайгаасаа эхэлдэг болсон байна. Тэгээд 11, 12 настайдаа өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд оролцдог. 16-17 настайдаа аварга болно. Манай Н.Төгсцогт дөрвөн жил хичээллээд л дэлхийн аваргаас медаль авсан шүү дээ. Залууст ирээдүй байна. Гол нь өөрөө сайн хөдөлмөрлөх хэрэгтэй гэж захья.

Х.Цагаанбаатар (2004 оны Афины олимпийн хүрэл медальт) -Спортын зүтгэлтэн, тамирчдынхаа өмнөөс энэ шийдвэрт баярлаж байна. Манай ирээдүйн тамирчдад тэмүүлэл бий болголоо. Би спортоор 18 дахь жилдээ хичээллэж байна. Жингээ их хасдаг, бэлтгэл хийдэг. Спорт хүнийг тэвчээр, хатуужилтай болгодог. Хөдөлмөрлөвөл амжилтад хүрдэг, бас төр засгийнхаа хишгийг хүртдэгийг харлаа. Залуус маань хүсэл тэмүүлэлтэй байж, насан туршийн цалин авахад зорьж хичээллээрэй.

О.ПҮрэвбаатар (ДАШТ-ий хошой мөнгөн медальт) -Тамирчдад насан туршийн мөнгөн урамшуулал олгож, амьдралын баталгааг нь хангаж байгаа Төр, засагтаа баярлаж байна. Энэ шийдвэр залуу тамирчдад илүү урам зориг өгөх болно. Бид ч бас дэвжээн дээрээ сурсан мэдсэнээ залуу тамирчдадаа сургах үүрэг хүлээж байна.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7001677/d79/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсанsort
3189 Онлайн парламентийн 22 дугаар тойрогт хамгийн их хүн нэр дэвшиж байна 2013-04-04 12405
3188 МАЛАЙЗ УЛС ДАХЬ МОНГОЛЫН ОЮУТАН, ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛОВ 2013-03-27 12382
3187 Хилийн чанадад байгаа сонгогчдыг бүртгэж эхэллээ [1] 2013-05-07 12377
3186 ӨСВӨРИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГИЙНХАН АЗИЙН АВАРГАД ОРОЛЦОХООР МОРДОНО 2013-04-09 12364
3185 Монголын БОИНГ -ийг угсарч дуусаж байна 2013-04-04 12346
3184 Н.ОРГИЛ: МОНГОЛД КИНО ХИЙГЭЭД АМЬДАРЧ БОЛДОГ БОЛ БИ ЖҮЖИГЧНЭЭРЭЭ АЖИЛЛАХЫГ ИЛҮҮД ҮЗЭХ БАЙСАН 2013-03-25 12328
3183 Д.Дагвадорж Гүйцэтгэх хорооны гишүүнээр сонгогджээ 2013-04-18 12291
» “ИРЭЭДҮЙН ТАМИРЧДАД ТЭМҮҮЛЭЛ БИЙ БОЛГОЛОО” 2013-02-01 12277
3181 ЭЭЖТЭЙГЭЭ ХАМТ БАЙХДАА ХАМГИЙН ЖАРГАЛТАЙ 2013-03-08 12271
3180 Монгол эмч нарын “бүтээсэн” хуруу шилний хүүхэд дөрвөн сар хүрлээ [1] 2013-04-01 12257
3179 ИМПОРТЫГ ОРЛОХ МОНГОЛ КАМЕР [1] 2013-02-25 12242
3178 Г.ХОСБАЯР: ГАДНЫ БАГУУД МОНГОЛЫН БЯРТАЙ ЗАЛУУСЫГ АВАХ СОНИРХОЛТОЙ БАЙДАГ 2013-05-20 12228
3177 Ж.НАРАНТУНГАЛАГ АВАРГЫН БҮСЭЭ ХАМГААЛНА 2013-04-25 12228
3176 Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэлэлцэн баталлаа 2013-02-01 12212
3175 ЦАСАН ДАЛАЙ ДАХЬ МӨСНИЙ БАЯРЫН 200 САЯ ТӨГРӨГИЙН СЮРПРИЗ 2013-03-13 12195
3174 ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХЫГ ДЭМЖСЭНГҮЙ 2013-04-17 12187
3173 Английн “Is Tropical” хамтлаг Монголд айлчилна 2013-04-12 12175
3172 С.БАТЦЭЦЭГ: БИ ХҮНТЭЙ БАРИЛДАХДАА ХЭЗЭЭ Ч АЙЖ БАЙГААГҮЙ 2013-04-09 12175
3171 Авто зам угаадаг таван машин авчээ 2013-04-26 12153
3170 Рикардо Мильори: Монголыг стратегийн чухал газар гэж үздэг 2013-03-14 12145
배너신청
자생병원

배너신청