<meta http-equiv="Content-Type" content="text/html; charset=utf-8"><meta name="ProgId" content="Word.Document"><meta name="Generator" content="Microsoft Word 12"><meta name="Originator" content="Microsoft Word 12"><style> </style>
  • 서당개 삼 년에 풍월 읊는다. Со-Даны нохой 3 жил болход шүлэг уншина.

Тайлбар: Энэ бол Солонгосын Эртний зүйр цэцэн үг бөгөөд Со-Дан гэдэг эрдмийн сургууль байсан ба тэнд сурсан хүн төгс эрдмийг сурч чадна гэж үздэг байж. Энэ утгаараа Со-Дан сургуулын гадаа байгаа нохой хүртэл 3 жил болход шүлэг уншдаг болно гэсэн санаа юм.

Манай Монгол ардын зүйр үгээр бол:

“Алтны дэргэдэх гууль шарлана.” гэсэн үгтэй утга дүйнэ.

  • 소 잃고 외양간 고친다. Үнээгээ алдаад саравчаа засах.

Тайлбар:Цагийн юмыг цагт нь хийгүй бол дараа хичнээн сайн хийгээд ч нэмэргүй гэсэн үг.

Монгол ардын зүйр үгээр бол: ”Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх.”

  • 빈 수레가 요란하다. Хоосон тэрэг дуу ихтэй.

Тайлбар: Өөрөө юу ч мэдэхгүй байж хий дэмий мэдэмхийрэх гэсэн утгатай. Монголчилвал: “Муу хүний дуу их” гэж авч болно.

  • 하늘의 별 따기.  Тэнгэрээс Од шүүрэх.

Тайлбар: Энэ үг нь маш хэцүү зүйлийг гүйцэлдүүлэхдээ хэрэглэдэг болно. Монгол ардын зүйр үгээр тайлбарлавал:

“ Өвсөн дундаас зүү эрэх” гэж хэрэглэж болно.

  • 아는 길도 물어가라. Мэддэг замаараа ч асууж байж яв.

 Тайлбар: Сайн мэддэг зүйлээ ч сайн нягталж хийж бай гэсэн утгатай.

Монголчилвал: “ Долоо хэмжиж нэг огтол” гэсэн үгтэй утга дүйнэ.

  • 티끌모아 태산. Хумхийн тоосноос өндөр уул.

Тайлбар: Өчүүхэн зүйлийг ч бага гэж гололгүй өсгөж чадвал агуу зүйл болно гэсэн утгатай үг.

Монгол ардын зүйр үгээр илэрхийлвэл: “Дуслыг хураавал далай, Дуулсныг хураавал эрдэм” гэж үг бий.

  • 낫 놓고 기역자도 모른다. Энэ зүйр үгийг шууд “А үсгийн ацаггүй.” Гэж хөрвүүлж болно.  Тайлбар: Өчүүхэн мэдлэгтэй хүний тухай ярихдаа хэрэглэдэг.
  • 남의 떡이 더 커 보인다. Бусдын Дог том харагдах.

 Тайлбар: Яг ижилхэн зүйл байхад бусдынх арай илүү санагдах.  

  • 시작이 반이다. Эхлэл нь хагас нь юм.

Тайлбар: Ямар нэг зүйлийг сайн эхлэх нь тухайн зүйлийн тэн хагасыг хийсэнтэй тэнцдэг тул аливаа зүйлд няхуур хандах хэрэгтэй гэсэн утгатай үг юм аа.

Монголчилвал: “Гараа сайн бол бариа сайн.”

  • 등잔 밑이 어둡다. Дэнгийн доор харанхуй байдаг.

Тайлбар: Яг дэргэд чинь байгаа зүйлийг чи хамгийн хол байгаа зүйлээсээ ч муу мэддэг гэсэн утгатай юм. Өөрөөр хэлбэл хамгийн сайн мэддэг гэсэн зүйлээ огт мэддэггүй гэж бодож байсан зүйлээсээ ч муу мэддэг гэсэн санаа.

Монгол ардын зүйр үгээр илэрхийлвэл: “Айлаас эрхээр авдраа уудал.”

  • 호랑이도 제 말하면 온다. Бар хүртэл өөрийнхөө тухай ярьхад ирдэг.

Тайлбар: Аливаа хүнийг эзгүйд нь муулах хамгийн тоогүй зүйл гэсэн утгатай үг. Зарим тохойлдолд нэг хүний тухай ярьж байхад яг амнаас гарсан үгтэй чинь зэрэгцэн өнөөх хүн ороод ирэх тохиолдолд хэрэглэдэг байна. Тиймээс аливаа хүнийг үргэлж сайнаар дурсаж бай гэсэн санаа. Энэ тохиолдолд Монголчууд:

“Сайн хүн санаагаараа...” гэж хэлдэг.


Асуух зүйл байвал бидэнд хандаарай... Солонгос хэл сурагчдаа...

 

 

</meta></meta></meta></meta>