ㄴ / 는 / ㄹ ~듯이 -- Үйл үгийн ард орон өгүүлж байгаа зүйлийн нөхцөл байдалыг /үнэн   ч  юм шиг үгүй ч  юм шиг / хийсвэрээр сэтгэн ярихдаа 

  작기가 최고인 듯 우쭐댑니다. Өөрөө хамгийн шилдэг нь юм шиг  онгирч байна.

무슨 큰 일이라도 난 듯 법석대고 있었어요. Ямар нэг хэрэг гарсан мэт бужигнаж байсан.

 

ㄴ / 는 / ㄹ ~ 듯하다--Үйл үгийн ард орон өгүүлж байгаа зүйлийн нөхцөл байдалыг

бодитоор таамаглан ярихдаа 

  비가 올  듯하군요. Бороо орох юм шиг байна.

 저 사람은 학생인 듯해요.Тэр хүн оюутан юм шиг байна.

 

ㄴ / 는 / ㄹ ~듯싶다-- Үйл үгийн ард орон өгүүлж байгаа зүйлийн нөхцөл байдалын тухай өөрийн бодлыг хэлэхдээ

 아이가 조용한 걸 보니까,잠이 든 듯싶어요. Хүүхэд чимээгүй болсоныг бодвол унтчихсан юм шиг байна.

친구가 지금껏 안 오는 걸 보니,무슨 일이 생긴 듯싶군요. Найз маань одоо болтол ирээгүйг бодвол  ажил гарсан юм шиг байна.