Хичээл № 3 ”되다” үйл үгийн хэрэглээ.


되다 үйл үг нь монгол хэлний  “болох” “ болно” гэсэн утгатай үйл үг.


Хэрэглээ 1: Зөвшөөрөл хүсэх болон зөвшөөрөх утгыг илэрхийлнэ.


-이 의자에 앉아도 돼요? Энэ сандал дээр сууж болох уу?

-아니요, 안돼요. Үгүй ээ болохгүй.


Хэрэглээ 2: Ярианы хэлэнд “болсоон ,илүү хэрэггүй, больж үз, одоо болно” гэх мэт  хийх хүсэлгүй дургүйцсэн утгыг бас илэрхийлдэг.


-영화 보러 갈까? Кино үзэхээр явахымуу?

-아니 됐어 Үгүй болсон, явмааргүй байна

 

-좀 더 놀자? Дахиад жаахан тоглоцгоох уу?

-아니 됐어 Үгүй ээ дургүй.


Дүрэм 3: (동작동사+()ㄴ 지

 Үйл явдал болсоноос хойш хичнээн хугацаа өнгөрч байгааг илэрхийлнэ.

Жишээ:

한국에 온지 얼마나 되었습니까?Солонгост ирээд  хэр удаж байна даа?


한국에 온지 2년 되었습니다. Солонгост ирээд 2 жил болж байна.


한국에 온지 얼마 안 되었어요. Солонгост ирээд нэг их удаагүй байна.


한국에 온지 3개월 (셋 달) 되었요. Солонгост ирээд 3 сар болж байна.


친구가 고향에 돌아간지 네 달이 됐어요. Найз маань нутагруугаа яваад 4 сар болж байна.


한국어를 배운지 얼마 안 됐어요. Солонгос хэл сураад нэг их удаагүй байна.


졸업한지 오래대서 친구 이름도 잘 생각이 안 나요. Төгсөөд удсан болохоор ангийн хүүхдийн нэрийг сайн санахгүй байна.



Дүрэм 4: (동작동사+게 되다

 Ямар нэгэн нөхцөл байдал болон учир шалтгааны улмаас улбаалан гарсан өөрчлөлтийг ярихдаа хэрэглэнэ.


Жишээ:


피군할 때는 자주 꿈을 꾸게 됩니다. Ядрахаар байнга  зүүдлээд байх боллоо.


눈이 나빠져서 안경을 쓰게 됐어요. Хараа муудаад нүдний шил зүүх болсон.


준비를 못 해서 시험에 떨어지게 됐어요. Сайн бэлдээгүй болохоор шалгалтандаа уначихсан.


Тодруулга:

<!--[if !vml]--><!--[endif]--> <!--[if !vml]--><!--[endif]-->되다 -->  +었다 -->   되었다=됐다= 됐어요=됐습니다.


Та бүхэн асуулт болон санал хүсэлтээ комментээр үлдээнэ үү. Амжилт хүсье!


profile

Сайн үйлс дэлгэрэх болтугай!