Хичээл № 2

 

Дүрэм 2: (동작동사+ 는  바람에)

Өөрөөс хамаарахгүйгээр болсон үйл явлаас болоод сайн биш үр дүн гарсан үед хэрэглэнэ. Энэ нь өөрөө сонголт хийх боломжгүй гэнэт тохиолдсон үйл явдалаас болоод өөр нэг зүйлд муугаар нөлөөлсөн байдлыг илэрхийлнэ. Ямагт үр муу үр дүнг илэрхйилнэ.

Жишээ:

 차가 갑자기 멈추는 바람에 이마를 다쳤어요.

Машин гэнэт зогсноос болоод духаа шалбалсан.

컴퓨터가 고장 나는 바람에 자료가 다 날아갔어요

Компьютер эвдэрснээс болоод баримт бичиг бүгд устсан

급한 일이 생기는 바람에 늦게 왔어요.

Гэнэтийн ажил тохиолдсоноос болоод хожигдож ирсэн.

Анхаар!

(동작동사+ 는바람에) ба (동작동사+ 느라고 ) –ын ялгаа ба ижил байдал.

Энэ 2 нөхцөл нь хоёулаа нэг үйл явдалаас болоод сайн биш үр дүн илэрсэн тохиолдолд хэрэглэнэ. Үр дүн сайн байх үед огт хэрэглэхгүй.

 (동작동사+ 느라고 ) Энэ нөхцөл нь өөрөө аль нэг зүйлийг хийх гэж сонгосноос болоод өөр нэг боломжоо алдсаныг илэрхийлэхэд хэрэглэнэ. Эдийн засгийн үгээр бол алдагдсан боломжийн өртөгийг илэрхийлэх гэсэн үг.

(동작동사+ 는바람에) Энэ нь өөрт ямар нэр сонгох боломжгүйгээр гэнэтийн байдлаар тохиолдсон үйл явдлаас болоод сайнгүй үр дүн гарч байгааг илэрхийлдэг.

숙제를 하느라고 영화를 못 봤어요.Даалгавраа хийгээд кино үзэж чадаагүй. Энэ үед өөрөө даалгавар хийхийг сонгосон учир кино үзэх боломжоо алдсан.

길이 막히는 바람에 약속 시간을 못 지켰어요. Зам бөглөрөөд болзоондоо цагтаа очиж чадаагүй. Өөрөөс үл шалтгаалсан үйл явдалаас болоод цаг бариж чадаагүй.

profile

Сайн үйлс дэлгэрэх болтугай!