Сайн байцгаана уу? Өнөөдрөөс эхлээд та бүхэндээ солонгос хэлний дүрмийг дунд шатнаас эхлэн монгол хэл дээр танилцуулахаар бэлтгэлээ. Зун явуулсан санал асуулгат хариулсан дийлэнх хүмүүс нь дунд шатнаас үзмээр байна гэж хариулсан байсан болохоор солонгос хэлний 3-р түвшингийн хичээлд үздэг дүрмүүдээс эхлээд оруулахаар бэлтгэлээ. Нийтэд зориулсан онлайн хичээл болохоор хэлний түвшин нь ямар ч хүн чөлөөтэй энэ хичээлийг үзэх боломжтой бөгөөд зарим хүнд мэддэг амархан байж болох тул уучлал хүсье.Мөн хичээлийг татаж авч болохоор  оруулсан байгаа. Амжилт хүсээд хичээлдээ оръё.

Хичээл № 1

Монгол хэл ба Солонгос хэл нь өгүүлбэрт байрлах гишүүдийн дараалал адил болохоор бид солонгосоор ярихыг амархан сурдаг. Тэгэхдээ солонгос хэлний дүрэмийг сайн ойлгохын тулд үйл үгийн ангилалыг эхлээд ойлгох хэрэгтэй. Учир нь монгол хэлэнд бидний тэмдэг нэр гэж хэлж заншсан үг маань солонгос хэлэнд үйл үг нэрлэгддэг. Солонгос хэлний үйл үг нь үндсэн 2 хэлбэртэй. Үйл хөдлөл заасан үйл үгийг 동작동사, ямар нэгэн үйл хөдлөл заагаагүй боловч өгүүлбэрт үйл үгийн үүргийг гүйцэтгэж байдаг үгсийг 상태동사 гэж нэрлэдэг.

 

 

Үйл үгийн хэлбэр

동작동사

\үйл хөдлөл заасан үйл үг\

상태동사

\байр байдал ба шинж чанар заасан үйл үг\

Жишээ

Бичих-쓰다

Унших-읽다

Ярих-말하다

Сонсох-듣다

Хөөрхөн байх-예쁘다

Амархан байх-쉽다

Хэцүү байх- 어렵다

Хурдан байх-빠르다

 

 

Дүрэм 1: (동작동사+ 느라고 )

             Ямар нэг үйлийг хийсэнээс болоод яг тэр үед өөр зүйлийг хийж чадаагүй гэсэн утгыг илэрхийлнэ. Тиймээс тухайн үйлийг хийсэний үр дүнд илэрсэн сайн биш үр дүнг илэрхийлэхдээ өмнөх өгүүлбэртэй 느라고 –г залгаж дараагийн өгүүлбэртэйгээ холбоно

Жишээ:

어젯밤에 책을 읽느라고 두 시간밖에 못 잤어요.-Өчигдөр арай ном уншаад 2 цаг л унтсан

 일찍 나오느라고 세수도 못했어요.- Эрт гарах гээд нүүрээ ч угааж амжаагүй

음악을 듣느라고 부르는 소리를 못 – Хөгжим сонсоод дуудахыг нь сонсоогүй.

 

Та бүхэн хичээлтэй холбоотой санал хүсэлт асуултаа энэ бичлэгийн доор комментээр үлдээнэ үү. Баярлалаа.

profile

Сайн үйлс дэлгэрэх болтугай!