-다 보니       -аад байсан чинь

-다 보니  -г туршлага хуваалцахад голцуу хэрэглэнэ. -다 보니까 адилхан утгатай.
1 удаа хийсэн биш олон дахин хийсэн зүйлээ энэ дүрмээр хэлэх буюу түүнээс гарсан үр дүнгээ хойноос нь залгаж хэлнэ.
-다 보니..............
(동사) + 게 됐어요                     (үйл үг)         +   даг болсон
-다 보니.............. (형용사) + 졌어요                      (тэмдэг нэр)   +   болсон, -чихсэн

저는 매운 음식을 못 먹었는데 자꾸 먹다 보니 이제는 잘 먹게 됐어요.
Би халуун ногоотой хоол идэж чаддаггүй байсан, харин байнга идээд байсан чинь сайн иддэг болсон.(сайн идэж чаддаг болсон)

아무 일도 하지 않고 집에만 있다 보니 게을러졌어요.
Ямар ч ажил хйихгүй гэртээ л байгаад байсан чинь залхуу болсон. (залхуу болчихсон)



9시 뉴스를 매일 보다 보니 처음 들었을 때 보다 쉽게 느껴졌어요.
9 цагийн мэдээг өдөр бүр үзээд байсан чинь анх сонсож байсан үеэс амархан ойлгодог болсон.

Ямагт тухайн өгүүлбэрийн эзэн бие нэг байна:
    (나는) 매일 아침 운동을 하다 보니 (나는) 건강해졌어요.
     (Би) Өглөө бүр дасгал хийгээд байсан чинь
(Би) эрүүл чийрэг болсон.

"-다 보니" ба "-아/어/여 보니"

-아/어/여 보니    -аад  үзсэн чинь
анхны сэтгэгдэлээ хэлэхэд ашиглана, 2 ялгаатай дүрэм шүү!

앤디 씨를 만나 보니 생각보다 친절한 사람이었어요.
Эндитэй уулзаад үзсэн чинь санаснаас илүү эелдэг хүн байсан.


-다 보면         -аад байвал
 
-다 보면  -г зөвлөгөө өгөхөд голцуу хэрэглэнэ.

Дээрх -다 보니 -тай төстэй ...
-다 보니 нь өнгөрсөн цагаар төгсөж байгаа бол
-다 보면 нь ирээдүй цагаар төгсөнө.

~ 이 문법은 너무 어려워서 잘 못 쓰겠어요.
- энэ дүрэм маш хэцүү болохоор сайн хэрэглэж чаддаггүй ээ.
~ 어려운 문법도 자꾸 연하다 보면 잘 쓰게 되요.
- хэцүү дүрмийг ч дахин дахин давтаад байвал сайн хэрэглэдэг болчихно оо.

한국 친구와 만나서 이야기 하다 보면 한국 문화도 알게 될 거예요.
Солонгос найзтайгаа уулзаад сайн яриад байвал солонгосын соёлыг ч мэддэг болноо.
책을 큰 소리로 계속 읽다 보면 발음이 좋아질 거예요.
Ном чангаар уншаад байвал дуудлага цэвэр болноо.
한국에 오래 있다 보면 한국 사람 처럼 행동하게 될 거예요.
Солонгост удаан байгаад байвал солонгос хүн шиг үйлдэл хийдэг болно.
노래를 자꾸 따라 부르다 보면 잘하게 될 거예요.
Дууг олон дахин дагаад дуулаад байвал сайн дуулдаг болно.
                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог