Та бүхэн солонгос хөрштөйгөө хэрхэн мэндэлдэг вэ?
Ихэвчлэн 안녕하세요? гэж хэлдэг  харин солонгос хөрш эргүүлээд ямар мэндийн үг хэлдэг вэ?
Ихэнх солонгосчууд  어디 가요? гэж асуудаг.Анзаарсан уу?
Тэгвэл энэ үгэнд та юу гэж хариулдаг вэ?
 가게 가요, 친구를 만나러 가요,  한국어 공부하러 가요  гэх мэтээр заавал очих газараа тодорхой хэлдэг үү?
  어디 가요? энэ нь солонгосчуудын мэндийн үг бөгөөд та зүгээр л   네,어디 가요. гэж хариулахад болно. 
Харин үгээ тод өргөлттөй хэлж байвал үнэхээр хаашаа явч байгааг чинь сонирхон асууж байгаа юм.