Солонгосын аль ч дээд сургуулийн солонгос  хэлний бэлтгэл курсын сурах номонд
тэмдэг нэрийг  A        ,үйл үгийг V       , нэр үгийг N    гэж тэмдэглэдэг.Цаашдаа  A, V ,N
   гэж бичэж болно биз дээ.
V-(으)ㄹ수 있다/없다 
Дэвсгэр үсэг (받짐) байгаа нөхцөлд (을)ыг, байхгүй бол (ㄹ) ыг шууд залгана
Ямар үед ямар утгаар хэрэглэх вэ?
1.чадвар:ямарваа нэг юмыг сайн хийдэг.
저는 수영을 할수 있어요.   Би сэлж чадна
 2.боломж:ямарваа нэг байдал нөхцөлийн боломжыг хэлэхдээ
수업 시간에 전화를 받을 수 없어요.    Хичээлийн цагт утсаа авч чадахгүй.
3.нэг талын үнэнийг хэлэхдээ:байж боломгүй зүйл
사람은 물을 마시지 않고 살 수 없어요.  Хүн ус уухгүйгээр амьдарч чадахгүй.

N~(이) 잖아요.  V/A~잖아요
.
1.шалтгаан:сонсогчынхоо мэдэж байгаа учир шалтгааныг ярьж хэлэхдээ
한국겨울이 안 춥잖아요.  Солонгосын өвөл хүйтэн биш дээ.
2.батлах:сонсогчоо мэдэж байгаа гэж бодон батлан хэлэхдээ
내 지갑이 어디에 있어요?   Миний түрүүвч хаана байна?
여기 있잖아요.  Энд л байна ш дээ
=хэт ширүүн хэлвэл уурлаж байгаа юм шиг сонсогддог=
3.санал:сонсогчдоо ямар нэг зүйлийг санал болгохдоо
한국말이 어려워요. Солонгос хэл хэцүү.
한국사람과 자주 만나서 이야기하면 되잖아요.Солонгос хүнтэй байнга уулзаж ярьвал болно ш дээ.
Амархан нөхцөлөөс эхлэн бичье гэж бодлоо.Цаашдаа өнжөөд нэг солонгос хэлний дүрэм болон,зөв бичих дүрэм, дагавар ,нөхцөл, холбоо үг, гэх мэт холбоотой зүйлийг бичих болно.
Та бүхэн солонгос хэлний холбогдолтой зүйл асууж байгаараа.