Солонгосын нийтийн тээвэрт автобус, метро, галт тэрэг, усан онгоц, нисэх онгоц зэрэг бий. Аль ч төрлийн тээвэр нь очих газраасаа шалтгаалаад үнэ нь янз бүр. | | Хотоос гадагш явах автобус | |
| - Ерөнхийдөө нэг газраас нөгөөд очих холын замын автобусыг ингэж нэрлэдэг. Бараг бүх газрууд руу байнга явах тул нэг их холгүй газар явах тохиолдолд хотоос гадагш явах автобус тохиромжтой. Том хотуудад автобусны терминалиуд их байдаг тул өөрийн ойрхон байгаа газрын терминал дээрээс явах нь дээр. Голдуу шууд очоод билетээ аваад явах нь элбэг ч билетийн захиалга урьдчилан өгч ч болно. | | | | | Хурдны автобус | |
| - Хурдны автобус нь хотоос гадагш явах автобус шиг холын замд явдаг автобус бөгөөд хурдны замаар зогсолтгүй явдгаараа ялгаатай юм. Түүнчлэн хурдны автобусны терминал их биш, нэг хотод нэг л байдаг. Холын замд тухтай явъя гэвэл хурдны автобусаар явж болно. | | | | | Метро | |
| - Сөүлд метро их явдаг бөгөөд цаг нь ч тодорхой, үнэ өртөгний хувьд ч хямд, тухтай унаа - Билетийг метронд орох хаалганы үүдэнд кассанд зарах ба кассанд очих газраа хэлж авна. Эсвэл унааны карт хэрэглэвэл илүү амар юм. - Явах зайнаасаа хамаарч үнэ нь харилцан адилгүй. - Сөүлээс гадна Пусан, Тэгү, Тэжон зэрэг том хотуудад метро явна. - Метроны явах цаг голдуу өглөө 5 цаг 30 минутаас шөнө 12 цаг хүртэл, Сөүлд ажлын өдрүүдэд шөнийн 1 цаг хүртэл явна. - Метроны буудлын нэрийг хөдлөх, зогсох бүрд солонгос, англи хэл дээр зарлах тул төөрөх аюулгүй. | | | | | Такси | |
| - Автобус, метротой харьцуулахад үнэтэй ч нийтийн унаа зогссон шөнийн цагаар эсвэл замаа мэдэхгүй тохиолдолд ашиглаж болох аюулгүй унаа юм. - Өнгөрч байгаа хоосон таксиг замын хажуугаас эсвэл автобус, таксины зогсоол дээрээс гар өргөн зогсоож сууна. - Таксины үнэ зай, цагаар хэмжигдэж гарна - Өмнөх суудал дээр суух болбол заавал суудлын даруулгыг бэхлэх шаардлагатайг хуулинд заасан байдаг. -Таксины жолоочид тиб буюу үйлчилгээний урамшуулал мөнгө заавал төлөх шаардлагагүй. | | | | | Галт тэрэг | |
| - 2004оноос хурдны галт тэрэг(KTX) нээгдэж явж эхэлж байгаа ба үүнээс гадна Сэмаыль, Мүгүнхуа зэрэг галт тэрэг явна. Хурдны галт тэрэг хамгийн хурдан, тоноглол сайтай ч үнэтэй. Мүгүнхуа галт тэрэг хамгийн удаан бөгөөд хямдхан нь юм. - Галт тэрэг нь тогтоосон тодорхой цагт явах тул хол замд явах хүмүүст ая тухтайгаараа сайн талтай. - Билетийг голдуу галт тэрэгний буудлаас авах ба интернээр болон тусгай зардаг цэгүүдээс авч болно. Мэдээж билетээ захиалж ч болно. | | | | | | |
|
|
|
|
|