Бичлэгийн тоо 6
хувцас | ||
Солонгос жилийн дөрвөн улиралтай тул хувцсаа ч 4 улирлаар бэлдэх хэрэгтэй. Гэвч Солонгос хувцасны үйлдвэрлэл өндөр хөгжсөн тул хийц чанар, загвар дэлхийд хаана ч гологддоггүй учир Солонгост амьдрангаа 4 улиралд тохируулан хувцсаа бэлдэж авч болно. Солонгост өөрийн биед эвтэйхэн хувцсаа чөлөөтэй өмсөж болно. Ялангуяа дээд сургуульд өөрийн өмсмөөр байгаа хувцсаа өмсөхөд болно. Ихэнхи оюутнууд энгийн кэжүол хувцас өмсөх ба бусад хүний өмссөн хувцсыг анзаарах ч үгүй. Хурим болон албан ёсны үйл ажиллагаанд очих болбол костьюм пиджак өмсөх нь зүйтэй. |