Бичлэгийн тоо 85

IMG_8036.JPG

 

Банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банк Монгол Улсын далайд гарах хамгийн дөт зам гэж тодорхойлогдсон Сүхбаатар аймагт тооцооны төвөө нээлээ. Сүхбаатарчуудтай мэндлэн золгох ёслолын ажиллагааны нэгэн хэсэг болгож Голомт банкны Сүхбаатар тооцооны төвийн хамт олон өнгөрөгч ням гарагт ард иргэд, байгууллагуудад үйл ажиллагаагаа танилцуулах харилцагчийн өдөрлөг, төрөл бүрийн уралдаан тэмцээн, урлагийн оддын тоглолтоор үргэлжилсэн цэнгээнт шоуг Баруун-Урт хотын төв Жанжин Сүхбаатарын талбайд бүтэн өдрийн турш амжилттай зохион байгууллаа. Мөн түүнчлэн 2011 оны 5 дугаар сарын 31-ний билэгт сайн өдөр шинэ тооцооны төвийн нээлтийн үйл ажиллагааг ёслол төгөлдөр тэмдэглэлээ.

Сүхбаатар аймаг нь Монгол орны хамгийн зүүн урд захын тал, хээрийн бүсэд оршдог, 55 мянган хүн ам, 16000 өрхтэй. Эдийн засгийн голлох салбар нь мал аж ахуй боловч сүүлийн жилүүдэд аж үйлдвэр, уул уурхай эрчимтэй хөгжиж, уул уурхай, аж үйлдвэрлэлээр Монгол Улсдаа 5-рт, зүүн бүсийн хэмжээнд 1-рт ордог ирээдүйн Монголын хөгжлийн гол тулгуур болох аймаг ажээ. Сүхбаатар аймаг нь Бичигтийн боомтоороо дамжуулан Ази-Европыг холбох төмөр замын зангилаа нутаг бөгөөд шинээр байгуулагдаж буй Монгол Улсын хөндлөн тэнхлэгийн төмөр замын гол төв болж байна. Энэ бүхэн нь Сүхбаатар аймаг ойрын ирээдүйд Монгол Улсыг далайтай холбох хамгийн дөт зам болж, Монгол Улсын ачаа эргэлтийн дийлэнх хувийг гүйцэтгэх боломжтой гэдгийг илэрхийлж байна. Мөн түүнчлэн сүүлийн жилүүдэд Сүхбаатар аймагт аж үйлдвэр, барилга, барилгын үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаагийн нэг жишээ нь дөнгөж саяхан Монгол Улсын барилгын цэргийн анги Сүхбаатар аймагт нээлтээ хийсэн явдал юм.

             Голомт банкны харилцагчийн өдөрлөг, нээлтийн ёслолын ажиллагаанд хуран цугларсан хүндэт зочид, нутгийн ард иргэд аймгийн банк санхүүгийн зах зээлд Голомт банк гэсэн хүчирхэг банк орж ирснээр орон нутаг дахь чөлөөт өрсөлдөөнийг бий болгож, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын банк санхүүгийн шилдэг үйлчилгээг түргэн шуурхай авах боломж өргөжихийн зэрэгцээ эрчимтэй хөгжлийн гараан дээр буй Сүхбаатар аймгийн үйлдвэрлэл, бизнесийн салбарынхныг дэмжиж ажилласнаар Голомт банк орон нутгийн эдийн засаг, бизнесийн хөгжлийн түшиг тулгуур болно гэдэгт итгэлтэй байна гэдгээ илэрхийлж байлаа.

Ийнхүү Голомт банкны 71 дэх нэгж Сүхбаатар аймагт үйл ажиллагаагаа амжилттай эхлүүлж, нийт Сүхбаатарчууддаа шилдэг, шинэлэг гэсэн тодотголтой бүхий л банк санхүүгийн иж бүрэн үйлчилгээг ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад түргэн шуурхай хүргэхээ амлаж байна.

 

 

profile
Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4659457/b62/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Help ҮЙЛДВЭРИЙН ОСЛЫН ТУХАЙ ҮНЭГҮЙ СУРГАЛТ file ONESTOPSERVICE 2016-09-28 7061
Зарлал Help ХУУЛЬ БОЛОН ВИЗНИЙ АСУУДАЛ ТАНЫГ ЗОВООЖ БАЙНА УУ? file Levi`s 2012-03-02 59081
배너신청
자생병원

배너신청