Бичлэгийн тоо 85
IMG_7908.JPG

Оюутан залуусын мэдлэг оюунаа сорих томоохон талбар болсон Голомт банкны нэрэмжит Оюутны эрдэм шинжилгээний бага хурал өнгөрсөн баасан гаригт 10 дахь жилдээ амжилттай зохиогдож шилдэгүүдээ тодрууллаа.

2002 оноос эхлэн уламжлал болон зохиогдож ирсэн Голомт банкны нэрэмжит Оюутны эрдэм шинжилгээний бага хурлын нэр хүнд, оролцогчдын тоо жил ирэх тусам өсөн нэмэгдсээр байгаа бөгөөд  энэ жил нийт 12 их дээд сургуулийн 84 оюутан ганцаарчилж болон багаараа нийт 52 бүтээл ирүүлсэнээс эцсийн шатанд 34 оюутны 19 бүтээл тунаж үлдсэн бөгөөд ширүүн өрсөлдөөн, шударга шүүлтийн дор шилдэгүүд тодорлоо.

“Монгол Улсын бүтцийн шилжилт ба сармагчин модны загвар” бүтээлээр МУИС-ийн оюутан Б.Цэнд-Аюуш  3-р байрт, “Монголын хөрөнгийн зах зээл ба макро эдийн засаг, хувьцааны ханшид нөлөөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээ” бүтээлээр СЭЗДС-ийн оюутан Г.Мөнх-Эрдэнэ 2-р байрыг тус тус эзэлсэн бол тэргүүн байрыг “Монголын банкны системийн макро стресс тест “  бүтээлээр МУИС-ийн оюутан Э.Болдбаатар, Д.Мөнх-Эрдэнэ, П.Хишигбаяр нар хүртлээ.

Энэ жилийн эрдэм шинжилгээний бага хурлын өрсөлдөөн ширүүн, бүтээлүүдийн чанар чансаа өндөр байсан учраас шүүгчдийн бүрэлдэхүүний шийдвэрээр тусгай байр нэг байсныг хоёр болгож “Валютын ханшийн эрсдэлийн шинжилгээ ба таамаглал” бүтээлээр СЭЗДС-ийн оюутан Б.Дуламзаяа, Э.Эрдэнэтунгалаг нар, Банкны үйл ажиллагааны эрсдэлийг экстремум утгын онол ашиглан үнэлэх нь” бүтээлээр МУИС-ийн оюутан Б.Хулан нар тусгай байрын шагналыг тус тус хүртсэн юм.

Монголын ирээдүй болсон оюутан залуусыг мэдсэн сурснаа амьдралд хэрэгжүүлэхэд нь бодит дэмжлэг болдог Голомт банкны нэрэмжит Оюутны эрдэм шинжилгээний бага шилдэг бүтээлүүдийн эмхэтгэл тун удахгүй олны хүртээл болох болно.

 

IMG_7600.JPG

  

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Help ҮЙЛДВЭРИЙН ОСЛЫН ТУХАЙ ҮНЭГҮЙ СУРГАЛТ file ONESTOPSERVICE 2016-09-28 7061
Зарлал Help ХУУЛЬ БОЛОН ВИЗНИЙ АСУУДАЛ ТАНЫГ ЗОВООЖ БАЙНА УУ? file Levi`s 2012-03-02 59081
배너신청
자생병원

배너신청