Бичлэгийн тоо 85

Банкныхаа ажилтан бус эзэн болох боломж Голомтчуудад нээгдлээ


“Ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр” буюу ажил олгогч, ажилтан хоёрын ашиг сонирхлыг нэгтгэж, амжилтаар үр дүнг нь хэмждэг олон улсад түгээмэл хэрэгжиж ирсэн хөтөлбөрийг Голомт банк Монголд анх удаа хэрэгжүүлж эхэллээ.

Өөрөөр хэлбэл Монголын хамгийн шилдэг банкны ажилтнууд банкиндаа эзэн сууж, манай бус миний банк гэсэн сэтгэлгээгээр ирээдүйнхээ амжилтыг хамтдаа бүтээж, хүртэх хувиа өсгөж, хүрэх ирээдүйгээ баталгаажуулахаар болж байна.

“Ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхдээ тус банк олон улсын арга туршлагыг удаан хугацаанд судалж, гадаад дотоодын мэргэжилтнүүдээс зөвлөгөө мэдээлэл авч, ил тод байдлыг дээд зэргээр хангасны үндсэн дээр хэрэгжүүлжээ.

Саяхан Голомт банкны хувь нийлүүлэгчдийн зүгээс ажилтнуудынхаа ажилласан жил, банкны амжилтанд оруулсан хувь нэмрийг харгалзан 234 ажилтандаа  хувьцаа эзэмших эрхийг  олгосон бөгөөд цаашид жил бүр цэвэр ашгийн тодорхой хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг  нэмж гарган ажилтнууддаа хуваарилан олгож байхаар шийдвэрлэсэн байна.  

Ажилтнуудыхаа  орлогыг ижил түвшинд дээшлүүлж, тэдний ирээдүйг баталгаажуулах зорилгоор Голомт банк “Ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр”-өөс гадна ажилтан сар бүрийн цалингаасаа тодорхой хувиар хуримтлал үүсгэхэд, түүнтэй нь тэнцүү хэмжээний мөнгийг банкны зүгээс ажилтныхаа нэр дээр хуримтлуулж, улмаар ирээдүйд үр шимээ хүртэх “Тэтгэврийн Ууган Сан”-г үүсгэн байгуулсан юм. Ингэснээр банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банк Монгол Улсад хувийн тэтгэврийн тогтолцоо амжилттай хэрэгжиж чадна гэдгийг батлан харуулж байна.

Ийнхүү Голомт банкны мянга гаруй ажилтанд, өндөр хөгжилтэй орны иргэдийн нэгэн адилаар хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж, үнэнч шударга, үр бүтээлтэй ажилласнаар ирээдүйнхээ  амьдралын баталгааг хангах  боломж нээгдлээ.

 

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4615893/cdd/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Help ҮЙЛДВЭРИЙН ОСЛЫН ТУХАЙ ҮНЭГҮЙ СУРГАЛТ file ONESTOPSERVICE 2016-09-28 7061
Зарлал Help ХУУЛЬ БОЛОН ВИЗНИЙ АСУУДАЛ ТАНЫГ ЗОВООЖ БАЙНА УУ? file Levi`s 2012-03-02 59081
배너신청
자생병원

배너신청