Бичлэгийн тоо 85

Зам тээвэр, барилга, дэд бүтцийн салбарт Голомт банк

хувь нэмрээ оруулна



IMG_6847.JPG 


Монгол улсын зам тээвэр, барилга, дэд бүтцийн салбарын  хөгжлийг хурдасгаж, энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдийн санхүүгийн асуудалд хамтран ажиллах чиглэлээр  ЗТБХБЯ өнөөдөр Голомт банктай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

ЗТБХБЯ Голомт банкинд итгэл хүлээлгэн өмнө нь авто замын салбарын санхүүжилтын асуудал дээр хамтран ажиллаж ирсэн бөгөөд энэ удаад хамтын ажиллагааны хүрээ өргөжиж Голомт  банк зам тээвэр, барилга, дэд бүтцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах, тэдгээрийг барих, засварлах тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж компаниудын өөрсдийнх нь хүсэлтийн дагуу судалгаа хийж тендерийн баталгаа, урьдчилгаа төлбөрийн баталгаа, гүйцэтгэлийн баталгааг тус тус гаргаж бизнесийн зээл олгох юм.

Харин Зам, тээвэр барилга хот байгуулалтын яам, өөрийн эрхлэх асуудлын хүрээний авто зам, тээвэр, барилга, дэд бүтцийн асуудал эрхэлсэн мэргэжлийн байгууллагууд тэдгээрийн  талаархи дүрэм, журам, стандарт, технологийн талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх,сургалт зохион байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллах юм.

Хоёр байгууллагын хамтын ажиллагааны үр дүнд дээрх салбаруудын санхүүжилтийн мэдээлэл солилцоо сайжирч, санхүүгийн үйлчилгээ илүү түргэн шуурхай болж, зам тээвэр, барилга, дэд бүтэцтэй холбоотой санхүүжилт нэмэгдэх олон давуу талтай юм.

profile
Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4588484/e1c/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Help ҮЙЛДВЭРИЙН ОСЛЫН ТУХАЙ ҮНЭГҮЙ СУРГАЛТ file ONESTOPSERVICE 2016-09-28 7061
Зарлал Help ХУУЛЬ БОЛОН ВИЗНИЙ АСУУДАЛ ТАНЫГ ЗОВООЖ БАЙНА УУ? file Levi`s 2012-03-02 59081
배너신청
자생병원

배너신청