Бичлэгийн тоо 85

Western Union Голомт банкны бүтээмжийг үнэллээ

 

Дэлхийн хамгийн өргөн сүлжээ бүхий мөнгөн гуйвуулгын Western Union байгууллага Монгол Улсын анхны түнш, 10 гаруй жилийн хамтын ажиллагааны түүхтэй Голомт банкинд “Productive Location Champion” хэмээх нэр хүндтэй шагналыг саяхан олгожээ.

 

IMG_3381.JPG

 

 Бээжин хотноо өнгөрөгч сарын сүүлээр “The Next GenerationWestern Union-Asian Pacific Agent Summit-2011” 4 өдрийн турш амжилттай болж өндөрлөсөн бөгөөд  Ази Номхон далайн бүс нутгийн шилдэгүүдэд энэхүү нэр хүндтэй шагналыг гардуулсны нэг нь Голомт банк байсан юм.

 

Дэлхийн нэр хүндтэй санхүүгийн брэндүүдийг Монголд нутагшуулах анхдагч алхмуудыг хийж ирсэн Голомт банк анх 1999 онд мөнгөн гуйвуулгын Western Union үйлчилгээг монголчуудад хүргэж эхэлсэн түүхтэй.

 

Дашрамд дурьдахад Японд болсон байгалийн гамшгийн хор хохирлыг барагдуулахад дэмжлэг үзүүлэх үүднээс Голомт банк 4-р сарын 17-ныг хүртэл Япон улс руу Western Union үйлчилгээгээр шимтгэлгүй мөнгө гуйвуулах боломжийг харилцагчиддаа олгож байна.

profile
Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4394863/d5d/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Help ҮЙЛДВЭРИЙН ОСЛЫН ТУХАЙ ҮНЭГҮЙ СУРГАЛТ file ONESTOPSERVICE 2016-09-28 7061
Зарлал Help ХУУЛЬ БОЛОН ВИЗНИЙ АСУУДАЛ ТАНЫГ ЗОВООЖ БАЙНА УУ? file Levi`s 2012-03-02 59081
배너신청
자생병원

배너신청