БНСУ-д ажиллаж, амьдарч, сурч буй иргэдийн
анхааралд
Монгол Улсын Хөдөлмөрийн
яамны харъяа БНСУ-дахь Нэг цэгийн үйлчилгээний төвөөс Засгийн Газар, Хөдөлмөрийн яамны жижиг дунд
үйлдвэрийг дэмжих бодлогын хүрээнд эх орондоо шинэ техник, технологи
нэвтрүүлэх, үйлдвэрлэл аж ахуй эрхлэх хүсэлтэй иргэдэд дэмжлэг үзүүлэн хамтарч
ажиллана. Үүнд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн
үйлдвэрийн техник тоног төхөөрөмжийн мэдээлэл, БНСУ-ын жижиг дунд үйлдвэрийн талаар хамтарсан
судалгаа хийх, Монгол улсын жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн хөнгөлөлттэй
зээлд хамруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх хамтарсан төсөл хэрэгжүүлэх зэрэг
ажлууд орж байгаа болно.
Сонирхсон иргэд хувь хүмүүсийг 02-2266-8228, 02-2266-9229
утсаар холбоо барихыг хүсье.
E-Mail Mongol11@kornet.net
НЭГ
ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ