Бичлэгийн тоо 85

sonline account.jpg


Монголын банк санхүүгийн салбарын хөгжилд хурд нэмсэн анхдагч алхам олныг хийсэн Голомт банк гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудынхаа өмнө цоо шинэ нэгэн боломжийг нээж, онлайн хадгаламжийн данс нээх үйлчилгээгээр дамжуулан хилийн чанадаас хөрөнгө мөнгөө удирдах шинэ гарцыг санал болгож байна.

Монголд анх удаа нэвтэрч буй онлайн хадгаламжийн данс нээх үйлчилгээ  нь гадаадад ажиллаж амьдарч буй монголчуудын мөнгөн хуримтлал үүсгэхэд учирч буй саад бэрхшээл, цаг үеийн хэрэгцээ шаардлагад нь тулгуурлан гарч ирсэн үйлчилгээ бөгөөд хүний нутагт  хуримтлуулсан мөнгөө Монголдоо хадгалуулахын тулд ойр дотны хэн нэгнээрээ дамжуулан банкинд данс нээлгэж, дамжлага шат олонтойгоор хадгаламж эзэмшигч болдог явдлыг халж байгаа юм.

Энэхүү үйлчилгээг  сонирхож буй эрхэм та www.egolomt.mn  цахим хуудсанд хандаж онлайн данс гэсэн хэсэг дэх зааврын дагуу материал бүрдүүлж Голомт банкны шуудангийн хаягаар илгээх бөгөөд таны материалыг  Голомт банкны ажилтан хянаж үзээд и-мэйл хаягаар тань дансны дугаар, интернэт банкинд нэвтрэх эрх, нууц үг зэргийг  буцаан илгээх болно.

Ингэснээр  мөнгөн хөрөнгөө хэн нэгнээс хамааралгүйгээр удирдан, Голомт банкнаас санал болгож буй хадгаламжийн уян хатан нөхцөлүүдээс сонголтоо хийн хүүгийн ашиг хүртэх ховор боломж хилийн чанадад суугаа монголчуудад олдож байна. Түүнчлэн Монгол улстай холбоотой ажил, бизнес эрхэлдэг гадаад иргэдийн хувьд ч мөн хөрөнгөө алсаас удирдах боломж нээлттэй болж байгаа юм.

Хэн нэгнээс хамааралгүйгээр хилийн чанадаас хөрөнгө мөнгөө удирдаж, хадгаламжийн хүүгээс ашиг хүртэх цоо шинэ үйлчилгээнд хамрагдаж харь орныг зорьсон хүсэл зорилгоо биелүүлээрэй. 



profile
Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3881623/b4c/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Help ҮЙЛДВЭРИЙН ОСЛЫН ТУХАЙ ҮНЭГҮЙ СУРГАЛТ file ONESTOPSERVICE 2016-09-28 7061
Зарлал Help ХУУЛЬ БОЛОН ВИЗНИЙ АСУУДАЛ ТАНЫГ ЗОВООЖ БАЙНА УУ? file Levi`s 2012-03-02 59081
배너신청
자생병원

배너신청