Бичлэгийн тоо 85

Та бүхэн Монгол руу мөнгө явуулахад анхаарах зүйл

Явуулж байгаа дансны дугаар

явуулж байгаа данс хэрэглэгдэж байгаа эсэх. Хэрэглэхгүй удсан данс бол ялангуяа үлдэгдэл

байхгүй бол хаагдсан байх магадлал өндөр 

Авах хүний Овог нэр

Хамтран эзэмшигч учир өөрийн нэрээр явуулах тохиолдол олон байвч, хамтран эзэмшигч

биш бол уг хүний овог нэрэнд үсгийн зөрүү бий эсэхийг заавал шалгаарай.

Хэрэв дээрх 2 алдаа гарвал шилжүүлэг хийсэн салбар дээр очих ёстой тул анхнаасаа данс нээлгэхдээ бага зэрэг цаг зав зарцуулан нэг бүрчлэн шалгахыг хүсэж байна.

Банкны ажилчид олон харилцагчтай ажиллахаас гадна гадаад хүний нэр учир үсгийн алдаа гаргах явдал багагүй гардаг болно.

Мөн түүнчлэн анхааруулахад та хэрвээ автомат шилжүүлгийн данстай бол дансруугаа мөнгө шилжүүлээд явсан эсэхийг нь лавлах хэрэгтэй.

Яагаад гэвэл гадаад руу мөнгө шилжүүлэхэд тухайн өдрийн тухайн цагийн ханшаар бодогдох бөгөөд ханш хэлбэлзэх мөчид мөнгө хийвэл шилжүүлэг хийгдэхгүй уддаг болно. Таны мөнгө шилжсэн тухай мессэж ирэхгүй бол хэрэглэгчийн төврүү утасдаж асуух хэрэгтэй.

Та хэрвээ мөнгөө хурдан шилжүүлэхийг хүсвэл дээрх 3 зүйлийг анхаарахыг хүсэх байна.

Банкаар мөнгө шилжүүлэхэд ер нь ажлын 3хоног гэдэг боловч Монголчууд та бидний хувьд манай банкнууд Солонгосын банктай шууд харьцаж хамтран ажилладаг тул мэдээлэл үнэн зөв бол 24цагийн дотор шилжүүлэх бүрэн боломжтой юм.

Аан бас нэг зүйл анх данс нээлгэхдээ автомат шилжүүлгийн данс бол шилжүүлэг хийгдвэл мессэж авах үйлчилгээнд бүртгүүлсэн эсэхээ заавал шалгаарай. Энэ үйлчилгээ нь үнэгүй.

 

SHINHAN BANK call center 1577-8380  /Mонгол хэл 5/

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3861186/5a1/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Help ҮЙЛДВЭРИЙН ОСЛЫН ТУХАЙ ҮНЭГҮЙ СУРГАЛТ file ONESTOPSERVICE 2016-09-28 7061
Зарлал Help ХУУЛЬ БОЛОН ВИЗНИЙ АСУУДАЛ ТАНЫГ ЗОВООЖ БАЙНА УУ? file Levi`s 2012-03-02 59081
배너신청
자생병원

배너신청