Бичлэгийн тоо 85
 Монгол Улсын Засгийн газраас 2011 оныг "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил" болгон зарласан бөгөөд жилийн ажлын хаалтын ёслол өнгөрөгч баасан гаригт ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.

Ёслолын үйл ажиллагааг нээж "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил"-ийн ажлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлсэн үгэндээ жилийн ажлын хүрээнд хийж бүтээснээ дүгнэн, хүрсэн амжилт ололтоо хөхиүлэн сайшааж, цаашид хийх ажил, зорилго зорилтоо тодорхойлон тайлагнасан юм.

Энэхүү арга хэмжээний олны анхаарлыг хамгийн ихээр татсан хэсэг нь 2011 онд шинэ ажлын байр олноор бий болгосон, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн, нийгмийн хариуцлагаа ухамсартайгаар биелүүлсэн төр захиргааны болон хувийн хэвшлийн байгууллагуудыг шалгаруулан, шагнал гардуулах ёслол болов.

Хувийн хэвшлийнхнээс тогтвортой ажлын байр хамгийн олныг бий болгосон, нийгмийн хариуцлагаа ухамсартайгаар биелүүлсэн "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжигч байгууллага"-уудын нэгд "Хадгаламж банк"-ийг тодрууллаа.

"Хадгаламж банк" Монгол Улсын өнцөг булан бүрт хүрч үйлчилсэн 498 салбар нэгжтэй, 3000 гаруй ажилтан, албан хаагчидтай болон үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж байгаа өнөр өтгөн гэр бүл юм. Харилцагч үйлчлүүлэгчээ эрхэмлэн дээдлэх уриатай тус банкны хамт олон 2011 онд Монгол Улсын хэмжээнд 140 нэгжийг шинээр нээж, 700 шинэ ажлын байрыг бий болгосон байна. Эдгээр ажлын байр нь бүгд байнгын тогтвортой төдийгүй, ажилтан бүрт сурч хөгжих, өсөж дэвших өргөн их боломжийг олгож байдаг хэмээн банкны удирдлагууд нь сэтгэл хангалуун ярьж байна.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5588419/5cf/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Help ҮЙЛДВЭРИЙН ОСЛЫН ТУХАЙ ҮНЭГҮЙ СУРГАЛТ file ONESTOPSERVICE 2016-09-28 7061
Зарлал Help ХУУЛЬ БОЛОН ВИЗНИЙ АСУУДАЛ ТАНЫГ ЗОВООЖ БАЙНА УУ? file Levi`s 2012-03-02 59081
배너신청
자생병원

배너신청