Бичлэгийн тоо 85

Төрөөс олгож буй Хүний хөгжил сангийн хишиг хувийн мөнгөө гадаадад байгаа монголчууд яаж авах талаар бяцхан зөвлөгөө өгье.

Юуны өмнө та хүн амын тооллогод бүртгүүлж, шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байх хэрэгтэй. Хэрвээ бүртгэлдээ хамрагдсан бол таны мэдээлэл харьяа дүүргийн тань Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Газар /ХХҮГ/-аар дамжин Хадгаламж банкинд ирдэг. Таны мэдээлэл ХХҮГ-аас Хадгаламж банкинд ирсэн даруй нэр дээр тань Хишиг хувийн харилцах данс автоматаар үүсэж, сар бүр олгогддог Хүний хөгжил сангийн мөнгө тэрхүү дансанд тань шилжиж орж байх юм.  

Үүнээс гадна та Хишиг хувийн дансны мэдээллээ Хадгаламж банкны Солонгос дахь төлөөлөгчийн газраас лавлаж, хүсвэл хадгаламжийн данс руугаа шилжүүлэн авах бүрэн боломжтой.

 

Нэмэлт үйлчилгээнүүд:

Солонгос дахь Хадгаламж банкны төлөөлөгч нь 2011 оны 12-р сарын 5-наас үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд тус улсад ажиллаж амьдарч буй монголчууддаа зориулан дараах үйлчилгээг үзүүлж байгаа. Үүнд:

-       Хугацаатай болон хугацаагүй хадгаламжийн дансны үйлчилгээ

-       Хишиг хувийн харилцах дансны үйлчилгээ

-       Интернэт банкны үйлчилгээ

 

Нэмэлт мэдээллийг www.savingsbank.mn хаягаас авна уу.


Лавлах утас: 010-8123-3330

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5585399/be8/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Help ҮЙЛДВЭРИЙН ОСЛЫН ТУХАЙ ҮНЭГҮЙ СУРГАЛТ file ONESTOPSERVICE 2016-09-28 7061
Зарлал Help ХУУЛЬ БОЛОН ВИЗНИЙ АСУУДАЛ ТАНЫГ ЗОВООЖ БАЙНА УУ? file Levi`s 2012-03-02 59081
배너신청
자생병원

배너신청