Бичлэгийн тоо 85

Голомт банк МИАТ ХК-ий Боинг 767-300 ER

худалдан авалтыг дэмжив


Golomtbank_logo.pngГоломт банк, Монголын  үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХК нар 2013 оноос Монгол улсын агаарын тээвэрт үйлчилж эхлэх “Боинг 767-300” онгоцны урьдчилгаа төлбөр болох 21.6 сая ам.долларын санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа.



miat logo.png

Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн долоо хоногт АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Вашингтон дахь Блайр Хаусд МИАТ ХК болон Боинг компаний төлөөлөгчид “Боинг 767-300” болон “Боинг 737-800” онгоц 2-ыг худалдан авах нийт 245 сая ам.долларын захиалгын гэрээнд үзэглэсэн билээ.

 

Энэхүү үйл явдал нь Монгол улсын агаарын тээврийн хөгжилд бахархууштай түүхийг бичиж байгаа бөгөөд “шинэ үе”-ийн технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр МИАТ ХК нь агаарын тээврийн үйл ажиллагааныхаа бүтээмж, ачаа тээвэрлэх хүчин чадлаа нэмэгдүүлэхээс гадна өдөр бүр өсөн нэмэгдэж буй дотоод, гадаадын зорчигчдод холын зайн нислэгийн нэмэлт чиглэлүүдэд ая тухтай орчинд үйлчлүүлэх боломжийг олгож байна.

 

Голомт банкны санхүүжилсэн урьдчилгаа төлбөрийн үлдэх хувь нь АНУ-ын “Экспорт-Импорт” банктай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх ажээ. Өрсөлдөөний шаардлага асар өндөртэй энэхүү санхүүжилтийн эрхийг Голомт банкинд олгосон нь тус банкны корпорейт харилцагчдынхаа хүсэл шаардлагад нийцсэн санхүүгийн багц үйлчилгээг үзүүлэх чадвар болон уг үндэсний агаарын тээвэрлэгч компанитай харилцаж ирсэн үр ашигтай урт хугацааны хамтын ажиллагааны үр дүн юм. Тус хоёр байгууллага дэвшилтэт технологи, үйлчилгээг нэвтрүүлэх чиглэлээр олон жилийн хамтын ажиллагаатай бөгөөд хамгийн сүүлийн жишээг дурьдвал 2009 онд хамтран Монгол улсад анх удаа онлайнаар онгоцны тасалбар захиалах үйлчилгээг нэвтрүүлсэн байна.

 

МИАТ ХК болон Төрийн Өмчийн Хорооноос үзүүлж буй итгэлийг Голомт банк хүндэтгэлтэйгээр хүлээн авч буй бөгөөд олон улсын нислэгийн сүлжээг өргөтгөх, Монголын тал нутгийг зорин ирэх, буцан нисэх зорчигчдод үйлчлэх нислэгийн үйлчилгээний стандартыг өндөржүүлэх замаар үндэснийхээ хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрээ оруулж байгаадаа туйлын баяртай байна.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Help ҮЙЛДВЭРИЙН ОСЛЫН ТУХАЙ ҮНЭГҮЙ СУРГАЛТ file ONESTOPSERVICE 2016-09-28 7061
Зарлал Help ХУУЛЬ БОЛОН ВИЗНИЙ АСУУДАЛ ТАНЫГ ЗОВООЖ БАЙНА УУ? file Levi`s 2012-03-02 59081
배너신청
자생병원

배너신청