Монгол ажилчдад зориулсан
үйлдвэрийн аюулгүй ажиллагаа,
ослын тухай үнэгүй сургалт
Сургалтын агуулга:
Үйлдвэрийн аюулгүй ажиллагаа гэж юу вэ?
Ажлын байрны аюултай хүчин зүйлс
Хөдөлмөр хамгааллын хэрэгсэлтэй харьцах
Үйлдвэрийн ослын төрөл
Үйлдвэрийн осолд орсон тохиолдолд авах арга хэмжээ
Үйлдвэрийн ослын нөхөн төлбөр авах, олгох журам
Сургагч багш : ЮҮ СОН ГЮҮ / Хөдөлмөрийн өмгөөлөгч/
Монгол хэл дээр материал өгөх ба орчуулагчтай явагдана.
Сургалтын үеэр хөдөлмөр хамгааллын зарим хэрэгслийг үнэгүй тараана.
Хэзээ : 2014 оны 10 дугаар сарын 05 ны өдрийн 1500 цаг – 1700 цагт
Хамтран зохион байгуулагч :
МУ-н Хөдөлмөрийн Яамны харъяа Нэг Цэгийн Үйлчилгээний Төв
Гадаад ажилчдын хүний эрхийн төв
Хаана : Нэг Цэгийн Үйлчилгээний Төвийн байранд
Метроны 4-р шугам 동대문역사문화공원역 (Тундэ-мүн Ёгса мүньхуа кунвон) буудал 4-р гарцын эсрэг талд White Horse байр, 6 давхарт.
Оролцохыг хүсэгч та урьдчилан бүртгүүлнэ үү.
Холбоо барих утас :
Нэг цэгийн үйлчилгээний төв 02-2266-8228; 02-2266-9229
Гадаад ажилчдын хүний эрхийн төв 02-3785-0422