Шилдэг банк “Кино үйлдвэр”-т өргөжин тэллээ...
Банкны мэдээлэл Уншсан 15902 vote 0 2011.08.26 15:12:112011 оны Монгол Улсын шилдэг банк нийслэлийн зүүн хэсэгт салбар сүлжээгээ өргөжүүлэн тэлж Голомт банкны “Кино үйлдвэр” тооцооны төв харилцагчдынхаа өмнө үүд хаалгаа нээлээ.
Хадгаламж, карт, зээл, мөнгөн гуйвуулга зэрэг банкны иж бүрэн үйлчилгээг хүргэхээр тус банкны чадварлаг, мэргэжлийн баг “Кино үйлдвэр” тооцооны төвдөө Баянзүрх дүүргийн иргэд, аж ахуй нэгжүүдийг тухлан саатаж, санхүүгийн шилдэг үйлчилгээнд хамрагдахыг урьж байна.
Кино үйлдвэрийн чанх урд, “Сутай” дээд сургуулийн зүүн талд байрших тус тооцооны төвөөр үйлчлүүлсэн хэн бүхэн ирэх 9-р сарын 18-ныг дуустал хадгаламжийн дэвтэр нээлгүүлж, хүссэн зургаа “Нандин” карт дээр үнэгүй хэвлүүлж, мобайл банкны үйлчилгээ, дотоод мөнгөн гуйвуулга зэрэг өөрт хэрэгтэй өдөр тутмын санхүүгийн шийдлүүдээ ямар ч үнэ төлбөргүйгээр авах боломжтой юм.
Мөн олон улсын картыг 50 хувь хямдруулж авах, гадаад руу мөнгө гуйвуулахдаа 30 хувийн хөнгөлөлт эдлэх гээд “Кино үйлдвэр” тооцооны төвийн нээлтийн үйл ажиллагаандаа зориулсан хөнгөлөлт, урамшуулал үргэлжилж байна.
Ажлын өдрүүдэд, ажлын цагаар танд үйлчлэх Голомт банкны “Кино үйлдвэр” салбар дахь бэлэн мөнгөний машин 24 цагийн турш тантай хамт байна гэдгийг нэмж хэлье.
Салбар сүлжээгээ өргөжүүлэн тэлсээр буй Голомт банкны дараагийн салбар нэгж Ховд аймгийн Булган суманд тун удахгүй нээгдэнэ.