Western Union Голомт банкны бүтээмжийг үнэллээ
Банкны мэдээлэл Уншсан 12771 vote 0 2011.04.05 10:46:32Western Union Голомт банкны бүтээмжийг үнэллээ
Дэлхийн хамгийн өргөн сүлжээ бүхий мөнгөн гуйвуулгын Western Union байгууллага Монгол Улсын анхны түнш, 10 гаруй жилийн хамтын ажиллагааны түүхтэй Голомт банкинд “Productive Location Champion” хэмээх нэр хүндтэй шагналыг саяхан олгожээ.
Бээжин хотноо өнгөрөгч сарын сүүлээр “The Next GenerationWestern Union-Asian Pacific Agent Summit-2011” 4 өдрийн турш амжилттай болж өндөрлөсөн бөгөөд Ази Номхон далайн бүс нутгийн шилдэгүүдэд энэхүү нэр хүндтэй шагналыг гардуулсны нэг нь Голомт банк байсан юм.
Дэлхийн нэр хүндтэй санхүүгийн брэндүүдийг Монголд нутагшуулах анхдагч алхмуудыг хийж ирсэн Голомт банк анх 1999 онд мөнгөн гуйвуулгын Western Union үйлчилгээг монголчуудад хүргэж эхэлсэн түүхтэй.
Дашрамд дурьдахад Японд болсон байгалийн гамшгийн хор хохирлыг барагдуулахад дэмжлэг үзүүлэх үүднээс Голомт банк 4-р сарын 17-ныг хүртэл Япон улс руу Western Union үйлчилгээгээр шимтгэлгүй мөнгө гуйвуулах боломжийг харилцагчиддаа олгож байна.