Бичлэгийн тоо 85

Голомт банк МИАТ ХК-ий Боинг 767-300 ER

худалдан авалтыг дэмжив


Golomtbank_logo.pngГоломт банк, Монголын  үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХК нар 2013 оноос Монгол улсын агаарын тээвэрт үйлчилж эхлэх “Боинг 767-300” онгоцны урьдчилгаа төлбөр болох 21.6 сая ам.долларын санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа.



miat logo.png

Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн долоо хоногт АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Вашингтон дахь Блайр Хаусд МИАТ ХК болон Боинг компаний төлөөлөгчид “Боинг 767-300” болон “Боинг 737-800” онгоц 2-ыг худалдан авах нийт 245 сая ам.долларын захиалгын гэрээнд үзэглэсэн билээ.

 

Энэхүү үйл явдал нь Монгол улсын агаарын тээврийн хөгжилд бахархууштай түүхийг бичиж байгаа бөгөөд “шинэ үе”-ийн технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр МИАТ ХК нь агаарын тээврийн үйл ажиллагааныхаа бүтээмж, ачаа тээвэрлэх хүчин чадлаа нэмэгдүүлэхээс гадна өдөр бүр өсөн нэмэгдэж буй дотоод, гадаадын зорчигчдод холын зайн нислэгийн нэмэлт чиглэлүүдэд ая тухтай орчинд үйлчлүүлэх боломжийг олгож байна.

 

Голомт банкны санхүүжилсэн урьдчилгаа төлбөрийн үлдэх хувь нь АНУ-ын “Экспорт-Импорт” банктай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх ажээ. Өрсөлдөөний шаардлага асар өндөртэй энэхүү санхүүжилтийн эрхийг Голомт банкинд олгосон нь тус банкны корпорейт харилцагчдынхаа хүсэл шаардлагад нийцсэн санхүүгийн багц үйлчилгээг үзүүлэх чадвар болон уг үндэсний агаарын тээвэрлэгч компанитай харилцаж ирсэн үр ашигтай урт хугацааны хамтын ажиллагааны үр дүн юм. Тус хоёр байгууллага дэвшилтэт технологи, үйлчилгээг нэвтрүүлэх чиглэлээр олон жилийн хамтын ажиллагаатай бөгөөд хамгийн сүүлийн жишээг дурьдвал 2009 онд хамтран Монгол улсад анх удаа онлайнаар онгоцны тасалбар захиалах үйлчилгээг нэвтрүүлсэн байна.

 

МИАТ ХК болон Төрийн Өмчийн Хорооноос үзүүлж буй итгэлийг Голомт банк хүндэтгэлтэйгээр хүлээн авч буй бөгөөд олон улсын нислэгийн сүлжээг өргөтгөх, Монголын тал нутгийг зорин ирэх, буцан нисэх зорчигчдод үйлчлэх нислэгийн үйлчилгээний стандартыг өндөржүүлэх замаар үндэснийхээ хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрээ оруулж байгаадаа туйлын баяртай байна.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал Help ҮЙЛДВЭРИЙН ОСЛЫН ТУХАЙ ҮНЭГҮЙ СУРГАЛТ file ONESTOPSERVICE 2016-09-28 7063
Зарлал Help ХУУЛЬ БОЛОН ВИЗНИЙ АСУУДАЛ ТАНЫГ ЗОВООЖ БАЙНА УУ? file Levi`s 2012-03-02 59082
45 Банкны мэдээлэл Банкныхаа ажилтан бус эзэн болох боломж Голомтчуудад нээгдлээ ADVertisement 2011-05-24 13008
44 Банкны мэдээлэл Д.Баясгалан: Ажилтнуудтайгаа эрх ашгаа нэгтгэх нь амжилт авчирдаг ADVertisement 2011-05-25 12855
43 Банкны мэдээлэл Голомт банкны нэрэмжит Оюутны эрдэм шинжилгээний бага хурал ширүүн өрсөлдөөн дор явагдлаа file ADVertisement 2011-05-30 16620
42 Банкны мэдээлэл Голомт банк Сүхбаатар аймгийн эдийн засаг, бизнесийн хөгжлийн түшиг тулгуур болно file ADVertisement 2011-06-03 15466
41 Банкны мэдээлэл Яг одоо шилжүүлгийн ханш 1086,60 байна admin 2011-06-15 15126
40 Банкны мэдээлэл Доллараар гүйлгээ хийхэд анхаарах зүйл admin 2011-06-15 16368
» Банкны мэдээлэл Голомт банк МИАТ ХК-ий Боинг 767-300 ER худалдан авалтыг дэмжив file ADVertisement 2011-06-28 15567
38 Банкны мэдээлэл ВАЛЮТЫН АРИЛЖААНЫ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ЭЭЛЖИТ ДӨРӨВДҮГЭЭР ЗӨВЛӨЛГӨӨН file ADVertisement 2011-07-04 16050
37 Help Гадаад ажилчдын Солонгос хэлний тэмцээн file ADVertisement 2011-07-04 20884
36 Банкны мэдээлэл “Явдаг АТМ”-ыг хаагуур явуулмаар байна? file ADVertisement 2011-07-06 14641
35 Банкны мэдээлэл Дэлхийд тэргүүлэгч Euromoney сэтгүүл Голомт банкийг “Монгол Улсын шилдэг банк”-аар тодрууллаа file ADVertisement 2011-07-18 16927
34 Банкны мэдээлэл Гадаадад суралцагч оюутан залуус аа... ADVertisement 2011-08-12 17863
33 Банкны мэдээлэл Н.Очирхуяг: Мөнгөн хөрөнгөө ямар хэмжээгээр өсч буйг шууд харах боломжийг хадгаламжийн сертификат олгоно ADVertisement 2011-08-12 16316
32 Банкны мэдээлэл Шилдэг банк “Кино үйлдвэр”-т өргөжин тэллээ... file ADVertisement 2011-08-26 15903
31 Банкны мэдээлэл СОЛОНГОСТ БАЙГАА МОНГОЛЧУУД ЭХ ОРНЫ ХИШГЭЭ ЯАЖ АВАХ ВЭ? SVBM 2011-12-21 19394
30 Банкны мэдээлэл Хадгаламж банк "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжигч байгууллага"-аар шалгарлаа SVBM 2011-12-22 14831
29 Help БНСУ-ДАХЬ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА ONESTOPSERVICE 2011-12-22 23890
28 Help БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах [1] [2] ONESTOPSERVICE 2012-01-04 40865
27 Help Хүний хөгжил сангаас Монголын иргэн бүрт хүртээж буй хишиг хувь [1] ONESTOPSERVICE 2012-01-10 27346
26 Help Хүний хөгжил сангаас олгож буй хишиг хувийг 2012 оны 6сар хүртэл олгоно. ONESTOPSERVICE 2012-02-09 24829
배너신청
자생병원

배너신청