Бичлэгийн тоо 85

Банкныхаа ажилтан бус эзэн болох боломж Голомтчуудад нээгдлээ


“Ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр” буюу ажил олгогч, ажилтан хоёрын ашиг сонирхлыг нэгтгэж, амжилтаар үр дүнг нь хэмждэг олон улсад түгээмэл хэрэгжиж ирсэн хөтөлбөрийг Голомт банк Монголд анх удаа хэрэгжүүлж эхэллээ.

Өөрөөр хэлбэл Монголын хамгийн шилдэг банкны ажилтнууд банкиндаа эзэн сууж, манай бус миний банк гэсэн сэтгэлгээгээр ирээдүйнхээ амжилтыг хамтдаа бүтээж, хүртэх хувиа өсгөж, хүрэх ирээдүйгээ баталгаажуулахаар болж байна.

“Ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхдээ тус банк олон улсын арга туршлагыг удаан хугацаанд судалж, гадаад дотоодын мэргэжилтнүүдээс зөвлөгөө мэдээлэл авч, ил тод байдлыг дээд зэргээр хангасны үндсэн дээр хэрэгжүүлжээ.

Саяхан Голомт банкны хувь нийлүүлэгчдийн зүгээс ажилтнуудынхаа ажилласан жил, банкны амжилтанд оруулсан хувь нэмрийг харгалзан 234 ажилтандаа  хувьцаа эзэмших эрхийг  олгосон бөгөөд цаашид жил бүр цэвэр ашгийн тодорхой хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг  нэмж гарган ажилтнууддаа хуваарилан олгож байхаар шийдвэрлэсэн байна.  

Ажилтнуудыхаа  орлогыг ижил түвшинд дээшлүүлж, тэдний ирээдүйг баталгаажуулах зорилгоор Голомт банк “Ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр”-өөс гадна ажилтан сар бүрийн цалингаасаа тодорхой хувиар хуримтлал үүсгэхэд, түүнтэй нь тэнцүү хэмжээний мөнгийг банкны зүгээс ажилтныхаа нэр дээр хуримтлуулж, улмаар ирээдүйд үр шимээ хүртэх “Тэтгэврийн Ууган Сан”-г үүсгэн байгуулсан юм. Ингэснээр банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банк Монгол Улсад хувийн тэтгэврийн тогтолцоо амжилттай хэрэгжиж чадна гэдгийг батлан харуулж байна.

Ийнхүү Голомт банкны мянга гаруй ажилтанд, өндөр хөгжилтэй орны иргэдийн нэгэн адилаар хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж, үнэнч шударга, үр бүтээлтэй ажилласнаар ирээдүйнхээ  амьдралын баталгааг хангах  боломж нээгдлээ.

 

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4615893/34f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Help ҮЙЛДВЭРИЙН ОСЛЫН ТУХАЙ ҮНЭГҮЙ СУРГАЛТ file ONESTOPSERVICE 2016-09-28 7061
Зарлал Help ХУУЛЬ БОЛОН ВИЗНИЙ АСУУДАЛ ТАНЫГ ЗОВООЖ БАЙНА УУ? file Levi`s 2012-03-02 59081

Банкны мэдээлэл Банкинд данс нээлгэхийн тулд яах ёстой вэ?

Банкны мэдээлэл АСУУЛТЫН ХАРИУ - Та ч гэсэн хамтдаа мэдээд аваарай~

Банкны мэдээлэл Америкийн визний төлбөрийг хаана тушаадаг вэ?

Банкны мэдээлэл ОНЛАЙН ХАДГАЛАМЖИЙН ДАНС НЭЭХ ҮЙЛЧИЛГЭЭ Монголд анх удаа file

Банкны мэдээлэл ӨНӨӨДӨРИЙН ХАНШ 1,167,90 [2]

Банкны мэдээлэл БНСУ дахь Голомт банкны үйл ажиллагаа өргөжиж Сөүл хотод төлөөлөгчийн газар нь нээгдлээ file

Банкны мэдээлэл Америк, Синга [1]

Website НУУЦ ДУГААРАА БУРУУ ОРУУЛВАЛ.....

Банкны мэдээлэл Картныхаа нууц дугаарыг буруу оруулбал яах вэ?

Банкны мэдээлэл Шинхан банкны АТМ ээс өөр банк руу шилжүүлэг хийхэд

Help Нэг Цэгийн Үйлчилгээний Төвийн мэдээлэл

Банкны мэдээлэл Өнөөдрийн шилжүүлгийн ханш 1137,30

Банкны мэдээлэл Банкныхаа ажилтан бус эзэн болох боломж Голомтчуудад нээгдлээ

Банкны мэдээлэл Яг одоо ханш 1085,90 "2000доллараас доош 5000вон "

Банкны мэдээлэл Яг одоо шилжүүлгийн ханш 1161,70вон

Банкны мэдээлэл Д.Баясгалан: Ажилтнуудтайгаа эрх ашгаа нэгтгэх нь амжилт авчирдаг

Банкны мэдээлэл Western Union Голомт банкны бүтээмжийг үнэллээ file

Банкны мэдээлэл Монгол дахь дипломат төлөөлөгчид сагсан бөмбөгөөр өрсөлдлөө file

Банкны мэдээлэл Зам тээвэр, барилга, дэд бүтцийн салбарт Голомт банк хувь нэмрээ оруулна file

Банкны мэдээлэл Smart phone -р банк ашиглах

배너신청
자생병원

배너신청