Бичлэгийн тоо 43

Голомт банк МИАТ ХК-ий Боинг 767-300 ER

худалдан авалтыг дэмжив


Golomtbank_logo.pngГоломт банк, Монголын  үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХК нар 2013 оноос Монгол улсын агаарын тээвэрт үйлчилж эхлэх “Боинг 767-300” онгоцны урьдчилгаа төлбөр болох 21.6 сая ам.долларын санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа.



miat logo.png

Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн долоо хоногт АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Вашингтон дахь Блайр Хаусд МИАТ ХК болон Боинг компаний төлөөлөгчид “Боинг 767-300” болон “Боинг 737-800” онгоц 2-ыг худалдан авах нийт 245 сая ам.долларын захиалгын гэрээнд үзэглэсэн билээ.

 

Энэхүү үйл явдал нь Монгол улсын агаарын тээврийн хөгжилд бахархууштай түүхийг бичиж байгаа бөгөөд “шинэ үе”-ийн технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр МИАТ ХК нь агаарын тээврийн үйл ажиллагааныхаа бүтээмж, ачаа тээвэрлэх хүчин чадлаа нэмэгдүүлэхээс гадна өдөр бүр өсөн нэмэгдэж буй дотоод, гадаадын зорчигчдод холын зайн нислэгийн нэмэлт чиглэлүүдэд ая тухтай орчинд үйлчлүүлэх боломжийг олгож байна.

 

Голомт банкны санхүүжилсэн урьдчилгаа төлбөрийн үлдэх хувь нь АНУ-ын “Экспорт-Импорт” банктай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх ажээ. Өрсөлдөөний шаардлага асар өндөртэй энэхүү санхүүжилтийн эрхийг Голомт банкинд олгосон нь тус банкны корпорейт харилцагчдынхаа хүсэл шаардлагад нийцсэн санхүүгийн багц үйлчилгээг үзүүлэх чадвар болон уг үндэсний агаарын тээвэрлэгч компанитай харилцаж ирсэн үр ашигтай урт хугацааны хамтын ажиллагааны үр дүн юм. Тус хоёр байгууллага дэвшилтэт технологи, үйлчилгээг нэвтрүүлэх чиглэлээр олон жилийн хамтын ажиллагаатай бөгөөд хамгийн сүүлийн жишээг дурьдвал 2009 онд хамтран Монгол улсад анх удаа онлайнаар онгоцны тасалбар захиалах үйлчилгээг нэвтрүүлсэн байна.

 

МИАТ ХК болон Төрийн Өмчийн Хорооноос үзүүлж буй итгэлийг Голомт банк хүндэтгэлтэйгээр хүлээн авч буй бөгөөд олон улсын нислэгийн сүлжээг өргөтгөх, Монголын тал нутгийг зорин ирэх, буцан нисэх зорчигчдод үйлчлэх нислэгийн үйлчилгээний стандартыг өндөржүүлэх замаар үндэснийхээ хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрээ оруулж байгаадаа туйлын баяртай байна.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Help ҮЙЛДВЭРИЙН ОСЛЫН ТУХАЙ ҮНЭГҮЙ СУРГАЛТ file ONESTOPSERVICE 2016-09-28 7064
Зарлал Help ХУУЛЬ БОЛОН ВИЗНИЙ АСУУДАЛ ТАНЫГ ЗОВООЖ БАЙНА УУ? file Levi`s 2012-03-02 59082
43 Банкны мэдээлэл Байрны зээлийн тухай admin 2011-01-28 24139
42 Банкны мэдээлэл СОЛОНГОСТ БАЙГАА МОНГОЛЧУУД ЭХ ОРНЫ ХИШГЭЭ ЯАЖ АВАХ ВЭ? SVBM 2011-12-21 19394
41 Банкны мэдээлэл Гадаадад суралцагч оюутан залуус аа... ADVertisement 2011-08-12 17863
40 Банкны мэдээлэл Дэлхийд тэргүүлэгч Euromoney сэтгүүл Голомт банкийг “Монгол Улсын шилдэг банк”-аар тодрууллаа file ADVertisement 2011-07-18 16927
39 Банкны мэдээлэл ДОЛЛАРЫН ХАНШ ӨСӨЖ ЭХЭЛЛЭЭ shinhan bank 1577-8380~5 2010-11-23 16620
38 Банкны мэдээлэл Голомт банкны нэрэмжит Оюутны эрдэм шинжилгээний бага хурал ширүүн өрсөлдөөн дор явагдлаа file ADVertisement 2011-05-30 16620
37 Банкны мэдээлэл ГОЛОМТ БАНКНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙН ХЭЛТСИЙН ДАРГА П. БАТХҮҮТЭЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА admin 2011-02-10 16540
36 Банкны мэдээлэл Доллараар гүйлгээ хийхэд анхаарах зүйл admin 2011-06-15 16368
35 Банкны мэдээлэл Н.Очирхуяг: Мөнгөн хөрөнгөө ямар хэмжээгээр өсч буйг шууд харах боломжийг хадгаламжийн сертификат олгоно ADVertisement 2011-08-12 16316
34 Банкны мэдээлэл ВАЛЮТЫН АРИЛЖААНЫ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ЭЭЛЖИТ ДӨРӨВДҮГЭЭР ЗӨВЛӨЛГӨӨН file ADVertisement 2011-07-04 16050
33 Банкны мэдээлэл Шилдэг банк “Кино үйлдвэр”-т өргөжин тэллээ... file ADVertisement 2011-08-26 15903
» Банкны мэдээлэл Голомт банк МИАТ ХК-ий Боинг 767-300 ER худалдан авалтыг дэмжив file ADVertisement 2011-06-28 15567
31 Банкны мэдээлэл Голомт банк Сүхбаатар аймгийн эдийн засаг, бизнесийн хөгжлийн түшиг тулгуур болно file ADVertisement 2011-06-03 15466
30 Банкны мэдээлэл МОНГОЛ РУУ МӨНГӨ ШИЛЖҮҮЛЭХЭД АНХААРАХ ЗҮЙЛС*** shinhan bank 1577-8380~5 2010-11-09 15366
29 Банкны мэдээлэл Яг одоо шилжүүлгийн ханш 1086,60 байна admin 2011-06-15 15126
28 Банкны мэдээлэл Хадгаламж банк "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжигч байгууллага"-аар шалгарлаа SVBM 2011-12-22 14831
27 Банкны мэдээлэл Банк хоорондын шилжүүлгийн шимтгэл төлөхгүй байх арга?? [4] shinhan bank 1577-8380~5 2010-12-09 14777
26 Банкны мэдээлэл Яг одоо шилжүүлгийн ханш 1126,70 shinhan bank 1577-8380~5 2011-01-21 14691
25 Банкны мэдээлэл “Явдаг АТМ”-ыг хаагуур явуулмаар байна? file ADVertisement 2011-07-06 14641
24 Банкны мэдээлэл БҮХ БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭГ ГЭРЭЭСЭЭ АВАХ БОЛОМЖТОЙ shinhan bank 1577-8380~5 2010-11-15 14622
배너신청
자생병원

배너신청