Бичлэгийн тоо 85
Н.Очирхуяг: Мөнгөн хөрөнгөө ямар хэмжээгээр өсч буйг шууд харах боломжийг хадгаламжийн сертификат олгоно

Хадгаламжийн сертификат... Бидний өдөр тутмын амьдралд  төдийлөн  хэрэглэгдээд байдаггүй банкны бүтээгдэхүүн  үйлчилгээнүүдийн нэг болох Хадгаламжийн сертификатын  талаар мэдээлэл авахаар Голомт банкны Маркетингийн Хэлтсийн захирал Н.Очирхуягтай  ярилцлаа.
Ухаалаг хөрөнгө оруулалтын талаар яриагаа эхэлмээр байна? Учир нь танай банкны зах зээлд шинээр нэвтрүүлсэн хадгаламжийн сертификатын сурталчилгаанд  энэ үгийг онцолж байгаа?
Бизнес эрхлэгч болон иргэдийн хувьд өөрт байгаа мөнгөн хөрөнгөө найдвартайгаар өсгөх шийдлүүдийн нэг болж байгаагаараа Хадгаламжийн сертификат нь ухаалаг хөрөнгө оруулалт юм. Голомт банк 10 гаруй жилийн өмнө энэ бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд анхлан нэвтрүүлж байсан. Одоо энэ бүтээгдэхүүнээ хөгжүүлж олон төрлөөр, илүү уян хатан нөхцөлтэй болгож байна.  Өөрөөр хэлбэл Хадгаламжийн сертификат таны мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаанд өндөр хүүтэйгээр, хамгийн гол нь эрсдэлгүйгээр хадгалж байгааг баталгаажуулсан үнэт цаас бөгөөд энэ утгаараа харилцагчдын эрэлт хэрэгцээнд тохирсон цаг үеэ олсон бүтээгдэхүүн болсон.

Хадгаламж нээлгэж мөнгөө хадгалуулснаас сертификат худалдаж авах нь илүү ашигтай гэж ойлгож болох уу?

Шууд ингэж ойлгож болохгүй. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь таны мөнгөн хөрөнгийг өсгөж байгаа гэдэг утгаараа хоёулаа ашигтай. Хүн бүрийн хувьд өөрт байгаа мөнгөн хөрөнгөө өсгөх сонголтуудыг хийж байдаг. Хадгаламжийн сертификатын хувьд хүү өндөртэй хэдий ч үнэт цаас гэдэг утгаараа нэрлэсэн үнээс сонголт хийн худалдан авах бөгөөд хадгаламжтай адилхан нэмэлт орлого хийх боломжгүй бүтээгдэхүүн юм. Харин танд нэрлэсэн дүнгээр нэмж үнэт цаас худалдан авах боломж бол нээлттэй. Энэ утгаараа шийдвэр гаргалтыг бизнес эрхлэгчид болон иргэдэд илүү сонголттойгоор олгож байгаад ашигт чанар нь оршиж байгаа юм. Нэрлэсэн дүнгийн хувьд төгрөгийнх 10 сая, ам.долларынх 10 мянгаас эхэлж байгаа.

Хадгаламжийн сертификат банкны бусад бүтээгдэхүүн үйлчилгээнээс ямар ялгаа, давуу талтай вэ?

Дээр хэлсэнчлэн өндөр хүүтэйгээс гадна худалдаж авсан үнэт цаасаа хүү болон гэрээний дуусах  хугацааг өөрчлөхгүйгээр бусдад худалдах, бэлэглэх, өвлүүлэх боломжтой хөрвөх чадвар өндөртэй бүтээгдэхүүн юм. Тухайлбал та жилийн хугацаатай 10 сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий энгийн  хадгаламжийн сертификатыг худалдаж аваад  8 сарын дараа хэн нэгэнд худалдлаа гэж үзвэл нэрлэсэн үнэн дээрээ 8 сарын хүүг нэмээд худалдан борлуулж болох юм. Ингэснээр та 8 сарын турш мөнгөн хөрөнгөө харьцангуй өндөр хүүтэйгээр хадгалуулсан гэсэн үг.

Тэгвэл худалдаж авах хүний хувьд ямар ашигтай юм бэ?
Худалдаж авсан хүнд ямар ашигтай вэ гэхээр гэрээний  үлдсэн 4 сарын хугацаанд гэрээнд заагдсан  өндөр хүүгээр мөнгөн хөрөнгөө хадгалуулах боломж бүрдэж байна гэсэн үг. Үүнээс гадна бид хадгаламжийн сертификатаа барьцаалан өөр хаана ч байхгүй бага хүүтэйгээр зээл авах боломжийг харилцагчиддаа бүрдүүлж өгч байгаа.

Та сая энгийн хадгаламжийн сертификатын талаар жишээ авч ярилаа. Тэгэхээр хадгаламжийн сертификат нь олон төрөл, сонголттой байна гэсэн үг үү?

Тийм ээ. Голомт банкны зүгээс харилцагчиддаа зориулж энгийн, купоноор олгох, хямдруулсан үнэтэй гэсэн үндсэн 3 төрлийн хадгаламжийн сертификатыг зах зээлд гаргаж байна. Купоноор олгох мөнгөн хадгаламжийн сертификатын хувьд та сар бүр хуримтлагдсан хүүгээ аваад явах боломжтой, харин Хямдруулсан үнэтэй хадгаламжийн сертификатын хувьд хямдруулсан үнээр үнэт цаасыг худалдан аваад хугацааны эцэст өссөн дүнгээр буцаан банкинд зарах боломжтой буюу таны мөнгөн хөрөнгө ямар хэмжээгээр өсч буйг  шууд харах боломжтойгоороо онцлог юм.

Сертикат эзэмшигч болоход ямар шалгуур тавигдаж байгаа юу?

18 нас хүрсэн, эрх зүйн хариуцлага хүлээх чадвар, чадамжтай, Монгол Улсын болон гадаадын иргэн байна. 18 нас хүрээгүй иргэний хувьд өөрийн хууль ёсны асран хамгаалагчаар дамжуулан хадгаламжийн сертефикатыг нээлгэж болно. Энэхүү бүтээгдэхүүнийг сонирхож буй хүмүүст манай бүх салбар нэгжийн үүд хаалга нээлттэй бөгөөд дансанд байршуулах мөнгөн хөрөнгө болон иргэний үнэмлэх, 1 хувь цээж зурагтайгаа ирэхэд хангалттай.


Б.Солонго

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4974421/070/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Help ҮЙЛДВЭРИЙН ОСЛЫН ТУХАЙ ҮНЭГҮЙ СУРГАЛТ file ONESTOPSERVICE 2016-09-28 7063
Зарлал Help ХУУЛЬ БОЛОН ВИЗНИЙ АСУУДАЛ ТАНЫГ ЗОВООЖ БАЙНА УУ? file Levi`s 2012-03-02 59082
45 Банкны мэдээлэл ӨНӨӨДӨРИЙН ХАНШ 1,167,90 [2] shinhan bank 1577-8380~5 2010-12-16 14142
44 Банкны мэдээлэл ОНЛАЙН ХАДГАЛАМЖИЙН ДАНС НЭЭХ ҮЙЛЧИЛГЭЭ Монголд анх удаа file ADVertisement 2010-11-17 14209
43 Банкны мэдээлэл Америкийн визний төлбөрийг хаана тушаадаг вэ? shinhan bank 1577-8380~5 2010-12-15 14297
42 Банкны мэдээлэл АСУУЛТЫН ХАРИУ - Та ч гэсэн хамтдаа мэдээд аваарай~ shinhan bank 1577-8380~5 2010-11-11 14412
41 Банкны мэдээлэл Банкинд данс нээлгэхийн тулд яах ёстой вэ? shinhan bank 1577-8380~5 2010-11-08 14417
40 Банкны мэдээлэл КАРТАА АЛГА БОЛГОВОЛ ЯАХ ЁСТОЙ ВЭ? shinhan bank 1577-8380~5 2011-01-21 14443
39 Банкны мэдээлэл Дэлхийн хаанаас ч Голомт банкинд данс нээлгэж мөнгөө хадгалуулж болно file ADVertisement 2010-11-15 14530
38 Банкны мэдээлэл БҮХ БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭГ ГЭРЭЭСЭЭ АВАХ БОЛОМЖТОЙ shinhan bank 1577-8380~5 2010-11-15 14622
37 Банкны мэдээлэл “Явдаг АТМ”-ыг хаагуур явуулмаар байна? file ADVertisement 2011-07-06 14641
36 Банкны мэдээлэл Яг одоо шилжүүлгийн ханш 1126,70 shinhan bank 1577-8380~5 2011-01-21 14691
35 Банкны мэдээлэл Банк хоорондын шилжүүлгийн шимтгэл төлөхгүй байх арга?? [4] shinhan bank 1577-8380~5 2010-12-09 14777
34 Банкны мэдээлэл Хадгаламж банк "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжигч байгууллага"-аар шалгарлаа SVBM 2011-12-22 14831
33 Банкны мэдээлэл Яг одоо шилжүүлгийн ханш 1086,60 байна admin 2011-06-15 15126
32 Help 이주여성 미용기술 무료 수강생 모집 sumowoman 2010-12-10 15326
31 Банкны мэдээлэл МОНГОЛ РУУ МӨНГӨ ШИЛЖҮҮЛЭХЭД АНХААРАХ ЗҮЙЛС*** shinhan bank 1577-8380~5 2010-11-09 15366
30 Банкны мэдээлэл Голомт банк Сүхбаатар аймгийн эдийн засаг, бизнесийн хөгжлийн түшиг тулгуур болно file ADVertisement 2011-06-03 15466
29 Банкны мэдээлэл Голомт банк МИАТ ХК-ий Боинг 767-300 ER худалдан авалтыг дэмжив file ADVertisement 2011-06-28 15567
28 Банкны мэдээлэл Шилдэг банк “Кино үйлдвэр”-т өргөжин тэллээ... file ADVertisement 2011-08-26 15903
27 Банкны мэдээлэл ВАЛЮТЫН АРИЛЖААНЫ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ЭЭЛЖИТ ДӨРӨВДҮГЭЭР ЗӨВЛӨЛГӨӨН file ADVertisement 2011-07-04 16050
» Банкны мэдээлэл Н.Очирхуяг: Мөнгөн хөрөнгөө ямар хэмжээгээр өсч буйг шууд харах боломжийг хадгаламжийн сертификат олгоно ADVertisement 2011-08-12 16316
배너신청
자생병원

배너신청