Америкийн визний төлбөрийг хаана тушаадаг вэ?
Банкны мэдээлэл Уншсан 14297 vote 0 2010.12.15 11:51:58Америкийн визний төлбөрийг Шинхан банкинд тушаах ёстой бөгөөд визний төрлөөс шалтгаалан төлбөрийн хэмжээ өөр байдаг. Та хэрвээ Америкийн визэнд орох гэж байгаа бол төлбөрийн хэмжээг 1577-8380 гэсэн утасруу залгаад 5номерийг сонгоод асууж болно. Хэрвээ визнийхээ төрлийг мэдэхгүй ч виз мэдүүлсэн зорилгоо хэлэх юм бол төлбөр хэдэн вон болохыг мэдэх боломжтой.
Мөн түүнчлэн төлбөр төлсөн баримтаа Америк ЭСЯнд заавал авч очих ёстой бөгөөд баримтаа алга болгосон бол анх төлбөр төлсөн банкинаасаа дахин нэг удаа авах боломжтой. Төлбөр төлсөн баримтын хугацаа 6сар байдаг бөгөөд зайлшгүй бэлэн мөнгөөр төлсөн байх шаардлагатай.
Нэгэнт төлсөн төлбөрийг буцаадаггүй журамтай боловч төлбөр төлсөн өдрөө тушаасан банкиндаа хандвал төлбөрийн нөхцлийг өөрчлөх болон буцаах тохиолдол байдаг. Төлбөр төлсөн салбараас асуулгах шаардлагатай.
SHINHAN BANK CALL CENTER 1577-8380 Монгол хэл5