Бичлэгийн тоо 85

IMG_8036.JPG

 

Банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банк Монгол Улсын далайд гарах хамгийн дөт зам гэж тодорхойлогдсон Сүхбаатар аймагт тооцооны төвөө нээлээ. Сүхбаатарчуудтай мэндлэн золгох ёслолын ажиллагааны нэгэн хэсэг болгож Голомт банкны Сүхбаатар тооцооны төвийн хамт олон өнгөрөгч ням гарагт ард иргэд, байгууллагуудад үйл ажиллагаагаа танилцуулах харилцагчийн өдөрлөг, төрөл бүрийн уралдаан тэмцээн, урлагийн оддын тоглолтоор үргэлжилсэн цэнгээнт шоуг Баруун-Урт хотын төв Жанжин Сүхбаатарын талбайд бүтэн өдрийн турш амжилттай зохион байгууллаа. Мөн түүнчлэн 2011 оны 5 дугаар сарын 31-ний билэгт сайн өдөр шинэ тооцооны төвийн нээлтийн үйл ажиллагааг ёслол төгөлдөр тэмдэглэлээ.

Сүхбаатар аймаг нь Монгол орны хамгийн зүүн урд захын тал, хээрийн бүсэд оршдог, 55 мянган хүн ам, 16000 өрхтэй. Эдийн засгийн голлох салбар нь мал аж ахуй боловч сүүлийн жилүүдэд аж үйлдвэр, уул уурхай эрчимтэй хөгжиж, уул уурхай, аж үйлдвэрлэлээр Монгол Улсдаа 5-рт, зүүн бүсийн хэмжээнд 1-рт ордог ирээдүйн Монголын хөгжлийн гол тулгуур болох аймаг ажээ. Сүхбаатар аймаг нь Бичигтийн боомтоороо дамжуулан Ази-Европыг холбох төмөр замын зангилаа нутаг бөгөөд шинээр байгуулагдаж буй Монгол Улсын хөндлөн тэнхлэгийн төмөр замын гол төв болж байна. Энэ бүхэн нь Сүхбаатар аймаг ойрын ирээдүйд Монгол Улсыг далайтай холбох хамгийн дөт зам болж, Монгол Улсын ачаа эргэлтийн дийлэнх хувийг гүйцэтгэх боломжтой гэдгийг илэрхийлж байна. Мөн түүнчлэн сүүлийн жилүүдэд Сүхбаатар аймагт аж үйлдвэр, барилга, барилгын үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байгаагийн нэг жишээ нь дөнгөж саяхан Монгол Улсын барилгын цэргийн анги Сүхбаатар аймагт нээлтээ хийсэн явдал юм.

             Голомт банкны харилцагчийн өдөрлөг, нээлтийн ёслолын ажиллагаанд хуран цугларсан хүндэт зочид, нутгийн ард иргэд аймгийн банк санхүүгийн зах зээлд Голомт банк гэсэн хүчирхэг банк орж ирснээр орон нутаг дахь чөлөөт өрсөлдөөнийг бий болгож, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын банк санхүүгийн шилдэг үйлчилгээг түргэн шуурхай авах боломж өргөжихийн зэрэгцээ эрчимтэй хөгжлийн гараан дээр буй Сүхбаатар аймгийн үйлдвэрлэл, бизнесийн салбарынхныг дэмжиж ажилласнаар Голомт банк орон нутгийн эдийн засаг, бизнесийн хөгжлийн түшиг тулгуур болно гэдэгт итгэлтэй байна гэдгээ илэрхийлж байлаа.

Ийнхүү Голомт банкны 71 дэх нэгж Сүхбаатар аймагт үйл ажиллагаагаа амжилттай эхлүүлж, нийт Сүхбаатарчууддаа шилдэг, шинэлэг гэсэн тодотголтой бүхий л банк санхүүгийн иж бүрэн үйлчилгээг ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад түргэн шуурхай хүргэхээ амлаж байна.

 

 

profile
Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4659457/550/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Help ҮЙЛДВЭРИЙН ОСЛЫН ТУХАЙ ҮНЭГҮЙ СУРГАЛТ file ONESTOPSERVICE 2016-09-28 7062
Зарлал Help ХУУЛЬ БОЛОН ВИЗНИЙ АСУУДАЛ ТАНЫГ ЗОВООЖ БАЙНА УУ? file Levi`s 2012-03-02 59081
45 Банкны мэдээлэл ӨНӨӨДӨРИЙН ХАНШ 1,167,90 [2] shinhan bank 1577-8380~5 2010-12-16 14141
44 Банкны мэдээлэл ОНЛАЙН ХАДГАЛАМЖИЙН ДАНС НЭЭХ ҮЙЛЧИЛГЭЭ Монголд анх удаа file ADVertisement 2010-11-17 14209
43 Банкны мэдээлэл Америкийн визний төлбөрийг хаана тушаадаг вэ? shinhan bank 1577-8380~5 2010-12-15 14297
42 Банкны мэдээлэл АСУУЛТЫН ХАРИУ - Та ч гэсэн хамтдаа мэдээд аваарай~ shinhan bank 1577-8380~5 2010-11-11 14412
41 Банкны мэдээлэл Банкинд данс нээлгэхийн тулд яах ёстой вэ? shinhan bank 1577-8380~5 2010-11-08 14417
40 Банкны мэдээлэл КАРТАА АЛГА БОЛГОВОЛ ЯАХ ЁСТОЙ ВЭ? shinhan bank 1577-8380~5 2011-01-21 14442
39 Банкны мэдээлэл Дэлхийн хаанаас ч Голомт банкинд данс нээлгэж мөнгөө хадгалуулж болно file ADVertisement 2010-11-15 14530
38 Банкны мэдээлэл БҮХ БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭГ ГЭРЭЭСЭЭ АВАХ БОЛОМЖТОЙ shinhan bank 1577-8380~5 2010-11-15 14622
37 Банкны мэдээлэл “Явдаг АТМ”-ыг хаагуур явуулмаар байна? file ADVertisement 2011-07-06 14641
36 Банкны мэдээлэл Яг одоо шилжүүлгийн ханш 1126,70 shinhan bank 1577-8380~5 2011-01-21 14691
35 Банкны мэдээлэл Банк хоорондын шилжүүлгийн шимтгэл төлөхгүй байх арга?? [4] shinhan bank 1577-8380~5 2010-12-09 14776
34 Банкны мэдээлэл Хадгаламж банк "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжигч байгууллага"-аар шалгарлаа SVBM 2011-12-22 14831
33 Банкны мэдээлэл Яг одоо шилжүүлгийн ханш 1086,60 байна admin 2011-06-15 15126
32 Help 이주여성 미용기술 무료 수강생 모집 sumowoman 2010-12-10 15326
31 Банкны мэдээлэл МОНГОЛ РУУ МӨНГӨ ШИЛЖҮҮЛЭХЭД АНХААРАХ ЗҮЙЛС*** shinhan bank 1577-8380~5 2010-11-09 15366
» Банкны мэдээлэл Голомт банк Сүхбаатар аймгийн эдийн засаг, бизнесийн хөгжлийн түшиг тулгуур болно file ADVertisement 2011-06-03 15466
29 Банкны мэдээлэл Голомт банк МИАТ ХК-ий Боинг 767-300 ER худалдан авалтыг дэмжив file ADVertisement 2011-06-28 15567
28 Банкны мэдээлэл Шилдэг банк “Кино үйлдвэр”-т өргөжин тэллээ... file ADVertisement 2011-08-26 15902
27 Банкны мэдээлэл ВАЛЮТЫН АРИЛЖААНЫ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ЭЭЛЖИТ ДӨРӨВДҮГЭЭР ЗӨВЛӨЛГӨӨН file ADVertisement 2011-07-04 16050
26 Банкны мэдээлэл Н.Очирхуяг: Мөнгөн хөрөнгөө ямар хэмжээгээр өсч буйг шууд харах боломжийг хадгаламжийн сертификат олгоно ADVertisement 2011-08-12 16316
배너신청
자생병원

배너신청