Бичлэгийн тоо 85

 

ВАЛЮТЫН АРИЛЖААНЫ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН

ЭЭЛЖИТ ДӨРӨВДҮГЭЭР ЗӨВЛӨЛГӨӨН

 

mongolbank.jpg

Монголбанк нь валютын арилжааны мэргэжилтнүүдийн ээлжит дөрөвдүгээр зөвлөлгөөнийг 2011 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Нүхт цогцолборын Корпорэйт ресортод амжилттай зохион байгууллаа.

Уг зөвлөлгөөний хамтран зохион байгуулагчаар манай улсын нийт валютын арилжааны 40 орчим хувийг дангаар гүйцэтгэдэг Голомт банк ажилласан бөгөөд арилжааны банкууд, гадаад худалдаа эрхэлдэг томоохон аж ахуйн нэгжүүд, төрийн болон олон улсын байгууллагын төлөөлөл, эдийн засагч, судлаач, мэргэжилтнүүд зэрэг нийт 100 гаруй төлөөлөгч уг зөвлөлгөөнд оролцсон байна.

Энэхүү зөвлөлгөөнөөр “Санхүүгийн үүсмэл хэрэгслүүдийг ашиглан ханшийн эрсдэлээс хамгаалах”, “Хятадын ардын банктай байгуулсан своп хэлцлийн хэрэглээ” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, валютын дотоодын захыг хөгжүүлэх, түүний үр ашгийг сайжруулах, ханшийн эрсдэлийг удирдах чиглэлээр 2011 онд хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмжийг хэлэлцэн баталлаа. Үүнд дараах үндсэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ:

·         Монголбанк, Хятадын ардын банк хооронд байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээний юанийн эх үүсвэрийг банкуудад олгох үйл ажиллагааны эрх зүйн орчныг зохицуулах журам, зааврыг боловсруулан зах зээлд нэвтрүүлэх;

golomtbank.png


·         Банк хооронд болон харилцагчтай байгуулах санхүүгийн үүсмэл хэрэгслүүдийн хэлцлийг нэмэгдүүлэх, хэрэглээг өргөжүүлэхэд банкууд болон аж ахуйн нэгж байгууллагууд хамтран ажиллах.

Энэ он гарсаар ханшид богино хугацааны чангарах, сулрах үзэгдлүүд гарсан нь тухайн үед гадаад худалдаа, зах зээлийн хүлээлтэд нөлөөлөхүйц зарим шийдвэр, хүчин зүйлсээс шалтгаалсан ч, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн нэг өдөрт ноогдох дундаж хэлбэлзэл 0.01 хувь байгаа нь ханш тогтвортой байгааг харуулж байна. Төлбөрийн тэнцлийн урсгал дансны алдагдал 2011 оны 1 дүгээр улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 3.3 дахин өсч 475 сая ам.долларт хүрсэн ч, хөрөнгө, санхүүгийн дансны ашиг өмнөх оны мөн үеэс 3.3 дахин өсч 483 сая ам.долларт хүрснээр төлбөрийн тэнцэл 35 сая ам.долларын ашигтай байна. Оны эхний таван сарын гүйцэтгэлээр, Монгол Улсын эдийн засагт орсон, гарсан гадаад валютын нийт урсгалын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 1.7 дахин, ам.долларын дотогшлох урсгалын цэвэр дүн 4.2 дахин өссөн бол Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2011 оны 5 дугаар сарын эцсийн байдлаар өмнөх оны мөн үеэс 1 тэрбум ам.доллар буюу 74 хувиар нэмэгджээ. Мөн банк хоорондын захын арилжааны эргэлт энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 3 дахин нэмэгдсэн байна.

Эдийн засаг идэвхижсэн, бизнесийн мөчлөг сэргэсэн, гадаад худалдаа тэлсэн, гадаад валютын урсгалын хэмжээ түүхэнд байгаагүйгээр эрс өссөн энэхүү нөхцөл байдалд ханшийн тогтвортой байдал хангагдсаар байгаа нь Монголбанк оновчтой бодлого хэрэгжүүлсэн, банкны системийн хэмжээнд гадаад валютын урсгалыг удирдах, зохицуулах, шингээх чадавхи дээшилсэн, валютын дотоодын захын үр ашиг харьцангуй сайжирсантай холбоотой гэж дүгнэж байна. 


DSC06194.jpg

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Help ҮЙЛДВЭРИЙН ОСЛЫН ТУХАЙ ҮНЭГҮЙ СУРГАЛТ file ONESTOPSERVICE 2016-09-28 7062
Зарлал Help ХУУЛЬ БОЛОН ВИЗНИЙ АСУУДАЛ ТАНЫГ ЗОВООЖ БАЙНА УУ? file Levi`s 2012-03-02 59082
65 Банкны мэдээлэл Голомт банкны 1061 ажилтан нэг өдрийн file ADVertisement 2011-03-16 11956
64 Help Иргэдэд сэрэмжлүүлэх нь ONESTOPSERVICE 2014-10-13 12112
63 Банкны мэдээлэл Япон Улс руу мөнгө гуйвуулахад шимтгэлгүй file ADVertisement 2011-03-24 12268
62 Help НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ file ONESTOPSERVICE 2013-07-25 12276
61 Банкны мэдээлэл “ТОП 5 банк” шагналын эзэн Голомт банк “Авилгын эсрэг түншлэл”-д нэгдэхийг уриалж байна file ADVertisement 2011-04-04 12567
60 Банкны мэдээлэл Smart phone -р банк ашиглах shinhan bank 1577-8380~5 2011-03-31 12585
59 Банкны мэдээлэл Зам тээвэр, барилга, дэд бүтцийн салбарт Голомт банк хувь нэмрээ оруулна file ADVertisement 2011-05-18 12682
58 Банкны мэдээлэл Монгол дахь дипломат төлөөлөгчид сагсан бөмбөгөөр өрсөлдлөө file ADVertisement 2011-04-18 12689
57 Банкны мэдээлэл Western Union Голомт банкны бүтээмжийг үнэллээ file ADVertisement 2011-04-05 12771
56 Банкны мэдээлэл Д.Баясгалан: Ажилтнуудтайгаа эрх ашгаа нэгтгэх нь амжилт авчирдаг ADVertisement 2011-05-25 12854
55 Банкны мэдээлэл Яг одоо шилжүүлгийн ханш 1161,70вон shinhan bank 1577-8380~5 2010-12-23 12884
54 Банкны мэдээлэл Яг одоо ханш 1085,90 "2000доллараас доош 5000вон " shinhan bank 1577-8380~5 2011-04-21 12921
53 Банкны мэдээлэл Банкныхаа ажилтан бус эзэн болох боломж Голомтчуудад нээгдлээ ADVertisement 2011-05-24 13008
52 Банкны мэдээлэл Өнөөдрийн шилжүүлгийн ханш 1137,30 shinhan bank 1577-8380~5 2011-01-05 13419
51 Help Нэг Цэгийн Үйлчилгээний Төвийн мэдээлэл ONESTOPSERVICE 2013-03-29 13573
50 Банкны мэдээлэл Шинхан банкны АТМ ээс өөр банк руу шилжүүлэг хийхэд shinhan bank 1577-8380~5 2010-12-10 13621
49 Банкны мэдээлэл Картныхаа нууц дугаарыг буруу оруулбал яах вэ? shinhan bank 1577-8380~5 2010-11-10 13652
48 Website НУУЦ ДУГААРАА БУРУУ ОРУУЛВАЛ..... shinhan bank 1577-8380~5 2010-11-29 13698
47 Банкны мэдээлэл Америк, Синга [1] shinhan bank 1577-8380~5 2010-11-10 13907
46 Банкны мэдээлэл БНСУ дахь Голомт банкны үйл ажиллагаа өргөжиж Сөүл хотод төлөөлөгчийн газар нь нээгдлээ file ADVertisement 2011-05-03 14032
배너신청
자생병원

배너신청