Бичлэгийн тоо 85

Банкныхаа ажилтан бус эзэн болох боломж Голомтчуудад нээгдлээ


“Ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр” буюу ажил олгогч, ажилтан хоёрын ашиг сонирхлыг нэгтгэж, амжилтаар үр дүнг нь хэмждэг олон улсад түгээмэл хэрэгжиж ирсэн хөтөлбөрийг Голомт банк Монголд анх удаа хэрэгжүүлж эхэллээ.

Өөрөөр хэлбэл Монголын хамгийн шилдэг банкны ажилтнууд банкиндаа эзэн сууж, манай бус миний банк гэсэн сэтгэлгээгээр ирээдүйнхээ амжилтыг хамтдаа бүтээж, хүртэх хувиа өсгөж, хүрэх ирээдүйгээ баталгаажуулахаар болж байна.

“Ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхдээ тус банк олон улсын арга туршлагыг удаан хугацаанд судалж, гадаад дотоодын мэргэжилтнүүдээс зөвлөгөө мэдээлэл авч, ил тод байдлыг дээд зэргээр хангасны үндсэн дээр хэрэгжүүлжээ.

Саяхан Голомт банкны хувь нийлүүлэгчдийн зүгээс ажилтнуудынхаа ажилласан жил, банкны амжилтанд оруулсан хувь нэмрийг харгалзан 234 ажилтандаа  хувьцаа эзэмших эрхийг  олгосон бөгөөд цаашид жил бүр цэвэр ашгийн тодорхой хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг  нэмж гарган ажилтнууддаа хуваарилан олгож байхаар шийдвэрлэсэн байна.  

Ажилтнуудыхаа  орлогыг ижил түвшинд дээшлүүлж, тэдний ирээдүйг баталгаажуулах зорилгоор Голомт банк “Ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр”-өөс гадна ажилтан сар бүрийн цалингаасаа тодорхой хувиар хуримтлал үүсгэхэд, түүнтэй нь тэнцүү хэмжээний мөнгийг банкны зүгээс ажилтныхаа нэр дээр хуримтлуулж, улмаар ирээдүйд үр шимээ хүртэх “Тэтгэврийн Ууган Сан”-г үүсгэн байгуулсан юм. Ингэснээр банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банк Монгол Улсад хувийн тэтгэврийн тогтолцоо амжилттай хэрэгжиж чадна гэдгийг батлан харуулж байна.

Ийнхүү Голомт банкны мянга гаруй ажилтанд, өндөр хөгжилтэй орны иргэдийн нэгэн адилаар хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж, үнэнч шударга, үр бүтээлтэй ажилласнаар ирээдүйнхээ  амьдралын баталгааг хангах  боломж нээгдлээ.

 

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4615893/114/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Help ҮЙЛДВЭРИЙН ОСЛЫН ТУХАЙ ҮНЭГҮЙ СУРГАЛТ file ONESTOPSERVICE 2016-09-28 7062
Зарлал Help ХУУЛЬ БОЛОН ВИЗНИЙ АСУУДАЛ ТАНЫГ ЗОВООЖ БАЙНА УУ? file Levi`s 2012-03-02 59082

Банкны мэдээлэл ӨНӨӨДӨРИЙН ХАНШ 1,167,90 [2]

Банкны мэдээлэл ОНЛАЙН ХАДГАЛАМЖИЙН ДАНС НЭЭХ ҮЙЛЧИЛГЭЭ Монголд анх удаа file

Банкны мэдээлэл Америкийн визний төлбөрийг хаана тушаадаг вэ?

Банкны мэдээлэл АСУУЛТЫН ХАРИУ - Та ч гэсэн хамтдаа мэдээд аваарай~

Банкны мэдээлэл Банкинд данс нээлгэхийн тулд яах ёстой вэ?

Банкны мэдээлэл КАРТАА АЛГА БОЛГОВОЛ ЯАХ ЁСТОЙ ВЭ?

Банкны мэдээлэл Дэлхийн хаанаас ч Голомт банкинд данс нээлгэж мөнгөө хадгалуулж болно file

Банкны мэдээлэл БҮХ БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭГ ГЭРЭЭСЭЭ АВАХ БОЛОМЖТОЙ

Банкны мэдээлэл “Явдаг АТМ”-ыг хаагуур явуулмаар байна? file

Банкны мэдээлэл Яг одоо шилжүүлгийн ханш 1126,70

Банкны мэдээлэл Банк хоорондын шилжүүлгийн шимтгэл төлөхгүй байх арга?? [4]

Банкны мэдээлэл Хадгаламж банк "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжигч байгууллага"-аар шалгарлаа

  • SVBM
  • 2011-12-22
  • Уншсан 14831

Банкны мэдээлэл Яг одоо шилжүүлгийн ханш 1086,60 байна

  • admin
  • 2011-06-15
  • Уншсан 15126

Help 이주여성 미용기술 무료 수강생 모집

Банкны мэдээлэл МОНГОЛ РУУ МӨНГӨ ШИЛЖҮҮЛЭХЭД АНХААРАХ ЗҮЙЛС***

Банкны мэдээлэл Голомт банк Сүхбаатар аймгийн эдийн засаг, бизнесийн хөгжлийн түшиг тулгуур болно file

Банкны мэдээлэл Голомт банк МИАТ ХК-ий Боинг 767-300 ER худалдан авалтыг дэмжив file

Банкны мэдээлэл Шилдэг банк “Кино үйлдвэр”-т өргөжин тэллээ... file

Банкны мэдээлэл ВАЛЮТЫН АРИЛЖААНЫ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ЭЭЛЖИТ ДӨРӨВДҮГЭЭР ЗӨВЛӨЛГӨӨН file

Банкны мэдээлэл Н.Очирхуяг: Мөнгөн хөрөнгөө ямар хэмжээгээр өсч буйг шууд харах боломжийг хадгаламжийн сертификат олгоно

배너신청
자생병원

배너신청