Бичлэгийн тоо 85

Өмнө цухас дурдаж байсан шимтгэлийн тухай гишүүд маань сонирхох байх гэж бодлоо.

 

Зовж олсны хэрээр бага ч гэсэн мөнгийг үр ашиггүй зарцуулахыг хэн ч хүсэхгүй бизээ. Өнгөрсөн жил бил үү тэрний өмнө жил ч билүү Солонгосын нэгэн судалгааны компаниас Банкнуудын автомат машинаас мөнгө авах болон шилжүүлэг хийх шимтгэлээр олсон ашиг хэдэн тэрбумаар тоологддог тухай судалгаа гарч Солонгосчууд шимтгэл үнэтэйг гэнэт мэдэрч, нэг хэсэгтээ л интернэтээр hot issue болж байсан санагдаж байна.

Үнэхээр ч энд ажиллаж байгаа гэрээний болон "хар"-ын ажилчид маань банкны шимтгэл үнэхээр их төлж байгаа байх гэж боддог. Яагаад гэвэл ажил хийдэг хэн бүхэн банкны ажлын цагаар ажилаа хийж байгаад тарсныхаа дараа, оройн цагаар л банк явах зав гардаг шүү дээ. Мөнгө авах тоолондоо 500-1200вон, хэн нэгэнд мөнгө шилжүүлэхэд тэр хүн өөр банк хэрэглэдэг бол шилжүүлэх тоолондоо 1000-1500вон төлнө гэсэн үг. Үүнийг сараар, жилээр, эсвэл Солонгост байсан хугацаагаар үржүүлбэл багагүй тоо гарах бизээ. 

Саяхан нэг Англи хүн манай хэрэглэгчийн төврүү утасдаад "Би интернэтээр мөнгө шилжүүлсэн чинь 300вон уначихлаа. Цалингаа танай банкны дансруу авбал шимтгэл төлөхгүй гээд  байсан яасан. Саяхан хүртэл хөгөлөлт авч байгаад өнөөдөр урьдын нэгэн адил шимтгэл авах л биз гэсэн чинь миний 300воныг авчихлаа. Төлж өг?" гэж хэлжээ. Англи хэлний лавлах маань шалгаж үзээд "Уучлаарай. Таны дансны онцлогоос шалтгаалан эхний 3сар нь шууд хөнгөлөлтөө авах боловч түүнээс хойш бол сард дор хаяж 500мянган вон цалин гэсэн нэрээр орж ирсэн байх ёстой юмаа. Нэр нь өөр ороод ирсэн болохоор систем таниагүй байна. Цаашид цалин гэсэн нэрээр оруулах боломжгүй цалин орж ирдэг өдрөөр бас бүртгэж болно.............." гэх мэтчилэн тайлбарлаад өдрөөр бүртгэл хүртэл явуулаад дууслаа. Гэтэл өнөөх Англи хүн маань "Тэгээд миний 300воныг өгнө биз дээ???" гэсээр байгаад энэ асуудал манай ахлагчруу дамжин улмаар банкны зүгээс 300воныг нь буцааж өгсөн хэрэг гарсан удаатай. Солонгосчууд ч мөн адил 300вон, 500вон шимтгэл хасагдсан тухай маш их ярьдаг.

Дээрх их нуршсан зүйлийг яах гэж бичвээ гэхээр дээрх явдалтай харьцуулахад

Та буюу Монголчууд маань энэ асуудалд өөрөөр хэлбэл шимтгэлд хэр эмзэг ханддаг вэ? эргэцүүлээд үзээрэй?

Тэр Англи хүн, энэ Солонгосчууд мөнгөгүйдээ,300вонгүйдээ ингэнэ гэж үү??

 

За нуршсан яриагаа дуусгаад гол ажилдаа оръё.

Та хууль бус ч бай ёс ч бай Шинхан банкны цалингийн данс нээгээд түүндээ сар бүрийн тодорхой өдөрт эсвэл шилжүүлж буй хүндээ цалин гэсэн нэрээр шилжүүлээд өгөөч гэж хэлээд дансаа ашиглавал.

  1. Интернэт банк болон автомат машинаар өөр банкруу мөнгө шилжүүлэхдээ шимтгэлээс чөлөөлөгднө
  2. Ажлын бус цагаар Шинхан банкны автоматаас мөнгө авахад төлдөг шимтгэлээс чөлөөлөгднө

Дашрамд Шинхан банкны интернэт банкыг МОНГОЛ ХЭЛЭЭР хэрэглэх боломжтой болсон тухай бид удаа дараа сануулж байгаа билээ. Интернэт банкны эрх аваад бидэн рүү утасдвал бид таньруу залгаж байгаад ч болсон хэрэглэх зааврыг зааж өгөхөд бэлэн байна.Мөн фон банкинд бүртгүүлбэл та интернэтгүй ч гэсэн биднээр дамжуулан мөнгөө шилжүүлэх дансныхаа үлдэгдлийг шалгах зэрэг үйлчилгээг авч болно.

Автоматаар шилжүүлж 1200вон төлж байснаас бидэн рүү яриад шилжүүлүүлбэл 500воны шимтгэл л төлөх юм.

Сүүлийн үед хүмүүс "Гэрээний ажилчид орж ирэхдээ нээлгээд байгаа Шинхан банкны данстай адилхан дансыг визгүй хүн нээлгэж болох уу?" гэж их асууж байна. Энэ данс маань л миний яриад байгаа цалингийн данс буюу шимтгэл хөнгөлдөг данс юм.

Өөр данстай хүн ч тэр дансаар солиулж болно.

Бас нэгэн шимтгэл хөнгөлөх арга бол

Интернэт данс нээх.  Энэ данс маань цаасан дэвтэргүй зөвхөн онлайн данс бөгөөд сард 20удаа шилжүүлгийн хөнгөлөлтөөс чөлөөлж өгдөг. Мөн банк хааснаас хойшхи шимтгэлээс сард 5удаа хөнгөлнө.

Хэтэрхий урт бичлэг болчихлоо. Уучлаарай. Монголчууд маань бүгд банкны шимтгэл төлөхгүй байх аргыг мэдээсэй гэсэндээ тайлбарласаар байтал урт болчихлоо.

Өөр асууж лавлах зүйл байвал утасдаарай. Асуултанд тань хариулахдаа баяртай байх болно.

Дашрамд утасны төлбөр 3минутад 42вон унадаг гэж байна лээ. Эсвэл та утасдаад өөрлүүгээ залгаач гэвэл бид залгая.

Шинхан банк Хэрэглэгчийн төв 1577-8380 Монгол хэл5

 

 

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3960740/a39/trackback

truely

2010.12.09 18:19:15
*.90.39.72

bidend heregtei medeelllig hyrgej bgaa KHAN BANK-nii hamt olondoo bayrlaaa. ajliin undur amjilt hysie

profile

shinhan bank 1577-8380~5

2010.12.10 09:19:43
*.7.254.153

Баярлалаа.

Юуны өмнө өөрсдийгөө сайн танилцуулах хэрэгтэй юм шиг байна. Манай банк нь Солонгос улсын томоохон банкнуудын нэг болох ШИНХАН БАНК юм. Солонгосын банкнуудын дундаас МОНГОЛ ХЭЛЭЭР албан ёсны хэрэглэгчийн төв ажиллуулж байгаа анхдагч банк бөгөөд одоогоор 2 Монгол ажилтан ажиллаж байна. Мөн МОНГОЛ ХЭЛЭЭР интернэт банк хэрэглэх үйлчилгээ нэвтрүүлсэн цорын ганц банк юм.

Хэрэглэгчийн төв нь Банкны үйлчилгээг авч болох хамгийн хялбар дөт зам юм.

ppkk

2010.12.10 12:49:45
*.155.209.33

tsalingaa belneer abdag l da. belneer n tsalin gesen nereer uuruu oruulj bolox u?

 

profile

shinhan bank 1577-8380~5

2010.12.10 13:42:10
*.7.254.153

Болно болно. Цалин гэсэн нэрээр л ороход болно. хэн шилжүүлэх нь хамаагүй. Эсвэл заавал цалин гэж оруулахгүй ч цалин орж ирдэг өдрөө бүртгүүлчихвэл болно.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Help ҮЙЛДВЭРИЙН ОСЛЫН ТУХАЙ ҮНЭГҮЙ СУРГАЛТ file ONESTOPSERVICE 2016-09-28 7062
Зарлал Help ХУУЛЬ БОЛОН ВИЗНИЙ АСУУДАЛ ТАНЫГ ЗОВООЖ БАЙНА УУ? file Levi`s 2012-03-02 59082
25 Банкны мэдээлэл “ТОП 5 банк” шагналын эзэн Голомт банк “Авилгын эсрэг түншлэл”-д нэгдэхийг уриалж байна file ADVertisement 2011-04-04 12567
24 Help НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ file ONESTOPSERVICE 2013-07-25 12276
23 Банкны мэдээлэл Япон Улс руу мөнгө гуйвуулахад шимтгэлгүй file ADVertisement 2011-03-24 12268
22 Help Иргэдэд сэрэмжлүүлэх нь ONESTOPSERVICE 2014-10-13 12112
21 Банкны мэдээлэл Голомт банкны 1061 ажилтан нэг өдрийн file ADVertisement 2011-03-16 11956
20 Help Нэг Цэгийн Үйлчилгээний Төвийн мэдээлэл ONESTOPSERVICE 2013-03-20 11944
19 Help "БИД ЭХ ОРОНДОО ОЧООД ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ?" ONESTOPSERVICE 2014-08-22 11447
18 Help Монгол ажилчдад зориулсан үйлдвэрийн ослын талаар үнэгүй сургалт ONESTOPSERVICE 2013-09-03 11420
17 Help Үйлдвэрийн ослын талаар үнэгүй сургалт ONESTOPSERVICE 2014-09-22 10878
16 Help 13 дахь сарын цалингаа аваад азтан боллоо. ONESTOPSERVICE 2014-08-22 9830
15 Help Иргэдийн санал авна. ONESTOPSERVICE 2014-02-21 8068
14 Help Монгол улсны иргэн “А” -г эрж хайх ажил үргэлжилж байна. file ONESTOPSERVICE 2014-06-05 7491
13 Help Барилга, замын салбарт 70 мянган ажилтан хэрэгтэй. ONESTOPSERVICE 2014-05-08 7294
12 Help СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТАНД БҮРТГҮҮЛСЭН ИРГЭДИЙН АНХААРАЛД ONESTOPSERVICE 2014-05-21 7291
11 Help Монгол Улс, БНСУ-ын ГХЯ-дын консулын ээлжит зөвлөлдөх уулзалт болов. ONESTOPSERVICE 2014-06-03 7217
10 Help Зарлал file [1] ONESTOPSERVICE 2014-07-02 7175
9 Help Пусан хотын “Монгол наадам” боллоо file ONESTOPSERVICE 2014-07-08 7172
8 Help СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ 10 ДАХЬ УДААГИЙН 6, 7 ДУГААР САРД ШАЛГАЛТ ӨГЧ ТЭНЦСЭН ИРГЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАХ ХУВААРЬ ONESTOPSERVICE 2014-08-12 7121
7 Help Жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлөнө ONESTOPSERVICE 2014-05-29 7111
6 Help Жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлөнө ONESTOPSERVICE 2014-05-29 7106
배너신청
자생병원

배너신청