Бичлэгийн тоо 85

Банкныхаа ажилтан бус эзэн болох боломж Голомтчуудад нээгдлээ


“Ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр” буюу ажил олгогч, ажилтан хоёрын ашиг сонирхлыг нэгтгэж, амжилтаар үр дүнг нь хэмждэг олон улсад түгээмэл хэрэгжиж ирсэн хөтөлбөрийг Голомт банк Монголд анх удаа хэрэгжүүлж эхэллээ.

Өөрөөр хэлбэл Монголын хамгийн шилдэг банкны ажилтнууд банкиндаа эзэн сууж, манай бус миний банк гэсэн сэтгэлгээгээр ирээдүйнхээ амжилтыг хамтдаа бүтээж, хүртэх хувиа өсгөж, хүрэх ирээдүйгээ баталгаажуулахаар болж байна.

“Ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхдээ тус банк олон улсын арга туршлагыг удаан хугацаанд судалж, гадаад дотоодын мэргэжилтнүүдээс зөвлөгөө мэдээлэл авч, ил тод байдлыг дээд зэргээр хангасны үндсэн дээр хэрэгжүүлжээ.

Саяхан Голомт банкны хувь нийлүүлэгчдийн зүгээс ажилтнуудынхаа ажилласан жил, банкны амжилтанд оруулсан хувь нэмрийг харгалзан 234 ажилтандаа  хувьцаа эзэмших эрхийг  олгосон бөгөөд цаашид жил бүр цэвэр ашгийн тодорхой хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг  нэмж гарган ажилтнууддаа хуваарилан олгож байхаар шийдвэрлэсэн байна.  

Ажилтнуудыхаа  орлогыг ижил түвшинд дээшлүүлж, тэдний ирээдүйг баталгаажуулах зорилгоор Голомт банк “Ажилтнуудад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр”-өөс гадна ажилтан сар бүрийн цалингаасаа тодорхой хувиар хуримтлал үүсгэхэд, түүнтэй нь тэнцүү хэмжээний мөнгийг банкны зүгээс ажилтныхаа нэр дээр хуримтлуулж, улмаар ирээдүйд үр шимээ хүртэх “Тэтгэврийн Ууган Сан”-г үүсгэн байгуулсан юм. Ингэснээр банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банк Монгол Улсад хувийн тэтгэврийн тогтолцоо амжилттай хэрэгжиж чадна гэдгийг батлан харуулж байна.

Ийнхүү Голомт банкны мянга гаруй ажилтанд, өндөр хөгжилтэй орны иргэдийн нэгэн адилаар хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж, үнэнч шударга, үр бүтээлтэй ажилласнаар ирээдүйнхээ  амьдралын баталгааг хангах  боломж нээгдлээ.

 

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4615893/b64/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Help ҮЙЛДВЭРИЙН ОСЛЫН ТУХАЙ ҮНЭГҮЙ СУРГАЛТ file ONESTOPSERVICE 2016-09-28 7061
Зарлал Help ХУУЛЬ БОЛОН ВИЗНИЙ АСУУДАЛ ТАНЫГ ЗОВООЖ БАЙНА УУ? file Levi`s 2012-03-02 59081
45 Банкны мэдээлэл Банкинд данс нээлгэхийн тулд яах ёстой вэ? shinhan bank 1577-8380~5 2010-11-08 14417
44 Банкны мэдээлэл АСУУЛТЫН ХАРИУ - Та ч гэсэн хамтдаа мэдээд аваарай~ shinhan bank 1577-8380~5 2010-11-11 14412
43 Банкны мэдээлэл Америкийн визний төлбөрийг хаана тушаадаг вэ? shinhan bank 1577-8380~5 2010-12-15 14297
42 Банкны мэдээлэл ОНЛАЙН ХАДГАЛАМЖИЙН ДАНС НЭЭХ ҮЙЛЧИЛГЭЭ Монголд анх удаа file ADVertisement 2010-11-17 14209
41 Банкны мэдээлэл ӨНӨӨДӨРИЙН ХАНШ 1,167,90 [2] shinhan bank 1577-8380~5 2010-12-16 14141
40 Банкны мэдээлэл БНСУ дахь Голомт банкны үйл ажиллагаа өргөжиж Сөүл хотод төлөөлөгчийн газар нь нээгдлээ file ADVertisement 2011-05-03 14032
39 Банкны мэдээлэл Америк, Синга [1] shinhan bank 1577-8380~5 2010-11-10 13907
38 Website НУУЦ ДУГААРАА БУРУУ ОРУУЛВАЛ..... shinhan bank 1577-8380~5 2010-11-29 13698
37 Банкны мэдээлэл Картныхаа нууц дугаарыг буруу оруулбал яах вэ? shinhan bank 1577-8380~5 2010-11-10 13652
36 Банкны мэдээлэл Шинхан банкны АТМ ээс өөр банк руу шилжүүлэг хийхэд shinhan bank 1577-8380~5 2010-12-10 13621
35 Help Нэг Цэгийн Үйлчилгээний Төвийн мэдээлэл ONESTOPSERVICE 2013-03-29 13573
34 Банкны мэдээлэл Өнөөдрийн шилжүүлгийн ханш 1137,30 shinhan bank 1577-8380~5 2011-01-05 13419
» Банкны мэдээлэл Банкныхаа ажилтан бус эзэн болох боломж Голомтчуудад нээгдлээ ADVertisement 2011-05-24 13008
32 Банкны мэдээлэл Яг одоо ханш 1085,90 "2000доллараас доош 5000вон " shinhan bank 1577-8380~5 2011-04-21 12921
31 Банкны мэдээлэл Яг одоо шилжүүлгийн ханш 1161,70вон shinhan bank 1577-8380~5 2010-12-23 12883
30 Банкны мэдээлэл Д.Баясгалан: Ажилтнуудтайгаа эрх ашгаа нэгтгэх нь амжилт авчирдаг ADVertisement 2011-05-25 12854
29 Банкны мэдээлэл Western Union Голомт банкны бүтээмжийг үнэллээ file ADVertisement 2011-04-05 12771
28 Банкны мэдээлэл Монгол дахь дипломат төлөөлөгчид сагсан бөмбөгөөр өрсөлдлөө file ADVertisement 2011-04-18 12689
27 Банкны мэдээлэл Зам тээвэр, барилга, дэд бүтцийн салбарт Голомт банк хувь нэмрээ оруулна file ADVertisement 2011-05-18 12682
26 Банкны мэдээлэл Smart phone -р банк ашиглах shinhan bank 1577-8380~5 2011-03-31 12583
배너신청
자생병원

배너신청