Бичлэгийн тоо 85

Голомт банк МИАТ ХК-ий Боинг 767-300 ER

худалдан авалтыг дэмжив


Golomtbank_logo.pngГоломт банк, Монголын  үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХК нар 2013 оноос Монгол улсын агаарын тээвэрт үйлчилж эхлэх “Боинг 767-300” онгоцны урьдчилгаа төлбөр болох 21.6 сая ам.долларын санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа.



miat logo.png

Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн долоо хоногт АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр Вашингтон дахь Блайр Хаусд МИАТ ХК болон Боинг компаний төлөөлөгчид “Боинг 767-300” болон “Боинг 737-800” онгоц 2-ыг худалдан авах нийт 245 сая ам.долларын захиалгын гэрээнд үзэглэсэн билээ.

 

Энэхүү үйл явдал нь Монгол улсын агаарын тээврийн хөгжилд бахархууштай түүхийг бичиж байгаа бөгөөд “шинэ үе”-ийн технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр МИАТ ХК нь агаарын тээврийн үйл ажиллагааныхаа бүтээмж, ачаа тээвэрлэх хүчин чадлаа нэмэгдүүлэхээс гадна өдөр бүр өсөн нэмэгдэж буй дотоод, гадаадын зорчигчдод холын зайн нислэгийн нэмэлт чиглэлүүдэд ая тухтай орчинд үйлчлүүлэх боломжийг олгож байна.

 

Голомт банкны санхүүжилсэн урьдчилгаа төлбөрийн үлдэх хувь нь АНУ-ын “Экспорт-Импорт” банктай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх ажээ. Өрсөлдөөний шаардлага асар өндөртэй энэхүү санхүүжилтийн эрхийг Голомт банкинд олгосон нь тус банкны корпорейт харилцагчдынхаа хүсэл шаардлагад нийцсэн санхүүгийн багц үйлчилгээг үзүүлэх чадвар болон уг үндэсний агаарын тээвэрлэгч компанитай харилцаж ирсэн үр ашигтай урт хугацааны хамтын ажиллагааны үр дүн юм. Тус хоёр байгууллага дэвшилтэт технологи, үйлчилгээг нэвтрүүлэх чиглэлээр олон жилийн хамтын ажиллагаатай бөгөөд хамгийн сүүлийн жишээг дурьдвал 2009 онд хамтран Монгол улсад анх удаа онлайнаар онгоцны тасалбар захиалах үйлчилгээг нэвтрүүлсэн байна.

 

МИАТ ХК болон Төрийн Өмчийн Хорооноос үзүүлж буй итгэлийг Голомт банк хүндэтгэлтэйгээр хүлээн авч буй бөгөөд олон улсын нислэгийн сүлжээг өргөтгөх, Монголын тал нутгийг зорин ирэх, буцан нисэх зорчигчдод үйлчлэх нислэгийн үйлчилгээний стандартыг өндөржүүлэх замаар үндэснийхээ хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрээ оруулж байгаадаа туйлын баяртай байна.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Help ҮЙЛДВЭРИЙН ОСЛЫН ТУХАЙ ҮНЭГҮЙ СУРГАЛТ file ONESTOPSERVICE 2016-09-28 7062
Зарлал Help ХУУЛЬ БОЛОН ВИЗНИЙ АСУУДАЛ ТАНЫГ ЗОВООЖ БАЙНА УУ? file Levi`s 2012-03-02 59082

Банкны мэдээлэл Дэлхийд тэргүүлэгч Euromoney сэтгүүл Голомт банкийг “Монгол Улсын шилдэг банк”-аар тодрууллаа file

Банкны мэдээлэл Голомт банкны нэрэмжит Оюутны эрдэм шинжилгээний бага хурал ширүүн өрсөлдөөн дор явагдлаа file

Банкны мэдээлэл ДОЛЛАРЫН ХАНШ ӨСӨЖ ЭХЭЛЛЭЭ

Банкны мэдээлэл ГОЛОМТ БАНКНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙН ХЭЛТСИЙН ДАРГА П. БАТХҮҮТЭЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА

  • admin
  • 2011-02-10
  • Уншсан 16540

Банкны мэдээлэл Доллараар гүйлгээ хийхэд анхаарах зүйл

  • admin
  • 2011-06-15
  • Уншсан 16368

Банкны мэдээлэл Н.Очирхуяг: Мөнгөн хөрөнгөө ямар хэмжээгээр өсч буйг шууд харах боломжийг хадгаламжийн сертификат олгоно

Банкны мэдээлэл ВАЛЮТЫН АРИЛЖААНЫ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ЭЭЛЖИТ ДӨРӨВДҮГЭЭР ЗӨВЛӨЛГӨӨН file

Банкны мэдээлэл Шилдэг банк “Кино үйлдвэр”-т өргөжин тэллээ... file

Банкны мэдээлэл Голомт банк МИАТ ХК-ий Боинг 767-300 ER худалдан авалтыг дэмжив file

Банкны мэдээлэл Голомт банк Сүхбаатар аймгийн эдийн засаг, бизнесийн хөгжлийн түшиг тулгуур болно file

Банкны мэдээлэл МОНГОЛ РУУ МӨНГӨ ШИЛЖҮҮЛЭХЭД АНХААРАХ ЗҮЙЛС***

Help 이주여성 미용기술 무료 수강생 모집

Банкны мэдээлэл Яг одоо шилжүүлгийн ханш 1086,60 байна

  • admin
  • 2011-06-15
  • Уншсан 15126

Банкны мэдээлэл Хадгаламж банк "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжигч байгууллага"-аар шалгарлаа

  • SVBM
  • 2011-12-22
  • Уншсан 14831

Банкны мэдээлэл Банк хоорондын шилжүүлгийн шимтгэл төлөхгүй байх арга?? [4]

Банкны мэдээлэл Яг одоо шилжүүлгийн ханш 1126,70

Банкны мэдээлэл “Явдаг АТМ”-ыг хаагуур явуулмаар байна? file

Банкны мэдээлэл БҮХ БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭГ ГЭРЭЭСЭЭ АВАХ БОЛОМЖТОЙ

Банкны мэдээлэл Дэлхийн хаанаас ч Голомт банкинд данс нээлгэж мөнгөө хадгалуулж болно file

Банкны мэдээлэл КАРТАА АЛГА БОЛГОВОЛ ЯАХ ЁСТОЙ ВЭ?

배너신청
자생병원

배너신청