Бичлэгийн тоо 85

ГХЯ-ны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар БНСУ-аас Монгол Улсыг хавсран суугаа ДТГ-уудын консулуудтай уулзав.

 

http://mongolembassy.com/images/IMG_3880.JPG

 

ГХЯ-ны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар БНСУ-аас Монгол Улсыг хавсран суудаг Австрали, Чили, Колумб, Ватикан, Мексик, Парагвай болон Сингапурын ЭСЯ-ны консулуудын уулзалтыг Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-нд зохион байгуулав.

 

Уулзалтаар Монгол Улсын консулын бодлого, харилцааны талаар танилцуулга хийж, консулуудын сонирхсон асуултанд хариулав. Энэ удаагийн арга хэмжээ нь харилцан мэдээлэл солилцох, иргэдийн эрх ашгийг хамгаалахад ач холбогдолтой боллоо хэмээн гадаад орнуудын консулууд хэлээд, цаашид ийм төрлийн арга хэмжээг тогтмол зохион байгуулж байхыг санал болголоо.

 

Монгол Улс, БНСУ-ын ГХЯ-дын консулын ээлжит VIII зөвлөлдөх уулзалт болов

 

http://mongolembassy.com/images/IMG_3395.JPG

 

Монгол Улс, БНСУ-ын ГХЯ-дын консулын ээлжит VIII зөвлөлдөх уулзалт 2014 оны 5 дугаар сарын 28-ний өдөр БНСУ-ын Сөүл хотноо болж өнгөрөв. Зөвлөлдөх уулзалтад Монголын талаас ГХЯ-ны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар, БНСУ-ын талаас ГХЯ-ны Хилийн чанад дахь солонгос иргэд, консулын асуудал хариуцсан газрын ерөнхий захирал Ли Мён Ёл тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

 

Монголын талын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Гадаад харилцааны яам, ИХШХЕГ, ХХЕГ, ЦЕГ, Хөдөлмөрийн харъяа Нэг цэгийн үйлчилгээний төв, Нийгмийн хамгаалалын үйлчилгээний төв зэрэг байгууллага, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэс, визийн тасгийн удирдлагууд орж ажиллав.

 http://mongolembassy.com/images/IMG_3465.JPG

 

Зөвлөлдөх уулзалтаар БНСУ-д сурч, ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэд, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хоёр улсын хооронд консулын асуудлаар байгуулсан гэрээ, конвенцийн хэрэгжилтийг дүгнэх, иргэд харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх, хүндрэл бэрхшээлийг арилгах, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон, ял эдэлж буй иргэдийг шилжүүлэх, манай сураггүй алга болсон иргэдийг олж тогтоох зэрэг асуудлаар санал солилцож, Монгол иргэдэд виз олгохдоо шаарддаг барьцаа мөнгөний хэмжээг бууруулах, Монгол иргэдээс бүрдүүлдэг визийн материалын тоог цөөрүүлэх, виз олголтын хугацааг богиносгох талаар хоёр тал тохиролцоонд хүрэв.

 

 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8136422/f63/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал Help ҮЙЛДВЭРИЙН ОСЛЫН ТУХАЙ ҮНЭГҮЙ СУРГАЛТ file ONESTOPSERVICE 2016-09-28 7062
Зарлал Help ХУУЛЬ БОЛОН ВИЗНИЙ АСУУДАЛ ТАНЫГ ЗОВООЖ БАЙНА УУ? file Levi`s 2012-03-02 59082
65 Банкны мэдээлэл Дэлхийд тэргүүлэгч Euromoney сэтгүүл Голомт банкийг “Монгол Улсын шилдэг банк”-аар тодрууллаа file ADVertisement 2011-07-18 16926
64 Банкны мэдээлэл Голомт банкны нэрэмжит Оюутны эрдэм шинжилгээний бага хурал ширүүн өрсөлдөөн дор явагдлаа file ADVertisement 2011-05-30 16620
63 Банкны мэдээлэл ДОЛЛАРЫН ХАНШ ӨСӨЖ ЭХЭЛЛЭЭ shinhan bank 1577-8380~5 2010-11-23 16620
62 Банкны мэдээлэл ГОЛОМТ БАНКНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙН ХЭЛТСИЙН ДАРГА П. БАТХҮҮТЭЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГА admin 2011-02-10 16540
61 Банкны мэдээлэл Доллараар гүйлгээ хийхэд анхаарах зүйл admin 2011-06-15 16368
60 Банкны мэдээлэл Н.Очирхуяг: Мөнгөн хөрөнгөө ямар хэмжээгээр өсч буйг шууд харах боломжийг хадгаламжийн сертификат олгоно ADVertisement 2011-08-12 16316
59 Банкны мэдээлэл ВАЛЮТЫН АРИЛЖААНЫ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ЭЭЛЖИТ ДӨРӨВДҮГЭЭР ЗӨВЛӨЛГӨӨН file ADVertisement 2011-07-04 16050
58 Банкны мэдээлэл Шилдэг банк “Кино үйлдвэр”-т өргөжин тэллээ... file ADVertisement 2011-08-26 15902
57 Банкны мэдээлэл Голомт банк МИАТ ХК-ий Боинг 767-300 ER худалдан авалтыг дэмжив file ADVertisement 2011-06-28 15567
56 Банкны мэдээлэл Голомт банк Сүхбаатар аймгийн эдийн засаг, бизнесийн хөгжлийн түшиг тулгуур болно file ADVertisement 2011-06-03 15466
55 Банкны мэдээлэл МОНГОЛ РУУ МӨНГӨ ШИЛЖҮҮЛЭХЭД АНХААРАХ ЗҮЙЛС*** shinhan bank 1577-8380~5 2010-11-09 15366
54 Help 이주여성 미용기술 무료 수강생 모집 sumowoman 2010-12-10 15326
53 Банкны мэдээлэл Яг одоо шилжүүлгийн ханш 1086,60 байна admin 2011-06-15 15126
52 Банкны мэдээлэл Хадгаламж банк "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжигч байгууллага"-аар шалгарлаа SVBM 2011-12-22 14831
51 Банкны мэдээлэл Банк хоорондын шилжүүлгийн шимтгэл төлөхгүй байх арга?? [4] shinhan bank 1577-8380~5 2010-12-09 14776
50 Банкны мэдээлэл Яг одоо шилжүүлгийн ханш 1126,70 shinhan bank 1577-8380~5 2011-01-21 14691
49 Банкны мэдээлэл “Явдаг АТМ”-ыг хаагуур явуулмаар байна? file ADVertisement 2011-07-06 14641
48 Банкны мэдээлэл БҮХ БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭГ ГЭРЭЭСЭЭ АВАХ БОЛОМЖТОЙ shinhan bank 1577-8380~5 2010-11-15 14622
47 Банкны мэдээлэл Дэлхийн хаанаас ч Голомт банкинд данс нээлгэж мөнгөө хадгалуулж болно file ADVertisement 2010-11-15 14530
46 Банкны мэдээлэл КАРТАА АЛГА БОЛГОВОЛ ЯАХ ЁСТОЙ ВЭ? shinhan bank 1577-8380~5 2011-01-21 14442
배너신청
자생병원

배너신청