Бичлэгийн тоо 85
Жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлнө. Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тодотголыг хэлэлцээд эцэслэн баталсан бөгөөд харин хэлэлцэж амжилгүй үлдсэн зарим хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлгийг энэ долоо хоногийн Мягмар гарагт чуулганы нэгдсэн хуралдаан хийж шийдвэрлэхээр болсон юм. Энэ дагуу Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2014.05.27/ нэгдсэн хуралдаанаар найман асуудал хэлэлцэхээр болов. Улсын Их Хурлын дарга З.Энхболд хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулж батлуулах үеэр Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн Өрийн удирдлагын тухай хуулийн төсөл нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуультай зөрчилдөж байгаа тул хэлэлцэх нь боломжтой эсэхийг тодруулахад Улсын Их Хурлын дарга хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг ярилцаад хэлэлцүүлгийн явцад хуульд нийцүүлж гаргах нь зүйтэй гэсэн хариулт өгсөн юм. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Гаалийн албан татвараас чөлөөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.Улаан, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа нар танилцуулсан юм. Засгийн газраас энэ сарын 13-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн барьсан эдгээр хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хороо 5 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн юм. Жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж байгаа тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дахин сэргээж, үйлчлэх хугацааг нь 2.5 жилээр буюу 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах зохицуулалт хийх үүднээс Засгийн газраас энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна. Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд Сангийн сайд, Хөдөлмөрийн сайд болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан саналаа хэллээ. Сангийн сайд Ч.Улаан гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, манай улсын аж ахуйн нэгжүүдийн 90 орчим хувь нь жижиг, дунд үйлдвэрт хамаардаг бөгөөд төсвийн орлогын 10 орчим хувийг бүрдүүлдэг. Засгийн газар татварын бааз суурийг өргөтгөх үүднээс жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж татварын хөнгөлөлт үзүүлэх замаар хөл дээр нь босгох, хөрөнгө оруулалтын эх үүсвэртэй болгох, татвар төлөлттэй холбоотой чирэгдэл, хүнд суртлыг арилгах бодлого барьж байгаа. Иймээс эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх арга хэмжээний хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих үүднээс энэ төслийг оруулж ирж байгаа юм. Хуулийн төсөлд туссан татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн асуудлыг энэ оны дундуур өргөн барих төсвийн тодотголоор шийднэ гэдгийг хэллээ. Ингээд хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн байнгын хорооны саналаар санал хураалт явуулахад Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 55 гишүүний 44 нь буюу 80 хувь нь, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг 81.8 хувь нь дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээгэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8127860/56f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Help ҮЙЛДВЭРИЙН ОСЛЫН ТУХАЙ ҮНЭГҮЙ СУРГАЛТ file ONESTOPSERVICE 2016-09-28 7061
Зарлал Help ХУУЛЬ БОЛОН ВИЗНИЙ АСУУДАЛ ТАНЫГ ЗОВООЖ БАЙНА УУ? file Levi`s 2012-03-02 59081
64 Help НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ file ONESTOPSERVICE 2013-07-25 12276
63 Help Нэг Цэгийн Үйлчилгээний Төвийн мэдээлэл ONESTOPSERVICE 2013-03-29 13573
62 Help Нэг Цэгийн Үйлчилгээний Төвийн мэдээлэл ONESTOPSERVICE 2013-03-20 11944
61 2012 외국의료인진료코디네이터양성과정 [1] medicine 2012-03-28 19036
60 Help Хүний хөгжил сангаас олгож буй хишиг хувийг 2012 оны 6сар хүртэл олгоно. ONESTOPSERVICE 2012-02-09 24829
59 Help Хүний хөгжил сангаас Монголын иргэн бүрт хүртээж буй хишиг хувь [1] ONESTOPSERVICE 2012-01-10 27346
58 Help БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах [1] [2] ONESTOPSERVICE 2012-01-04 40865
57 Help БНСУ-ДАХЬ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА ONESTOPSERVICE 2011-12-22 23888
56 Банкны мэдээлэл Хадгаламж банк "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжигч байгууллага"-аар шалгарлаа SVBM 2011-12-22 14831
55 Банкны мэдээлэл СОЛОНГОСТ БАЙГАА МОНГОЛЧУУД ЭХ ОРНЫ ХИШГЭЭ ЯАЖ АВАХ ВЭ? SVBM 2011-12-21 19393
54 Банкны мэдээлэл Шилдэг банк “Кино үйлдвэр”-т өргөжин тэллээ... file ADVertisement 2011-08-26 15902
53 Банкны мэдээлэл Н.Очирхуяг: Мөнгөн хөрөнгөө ямар хэмжээгээр өсч буйг шууд харах боломжийг хадгаламжийн сертификат олгоно ADVertisement 2011-08-12 16316
52 Банкны мэдээлэл Гадаадад суралцагч оюутан залуус аа... ADVertisement 2011-08-12 17863
51 Банкны мэдээлэл Дэлхийд тэргүүлэгч Euromoney сэтгүүл Голомт банкийг “Монгол Улсын шилдэг банк”-аар тодрууллаа file ADVertisement 2011-07-18 16926
50 Банкны мэдээлэл “Явдаг АТМ”-ыг хаагуур явуулмаар байна? file ADVertisement 2011-07-06 14641
49 Help Гадаад ажилчдын Солонгос хэлний тэмцээн file ADVertisement 2011-07-04 20884
48 Банкны мэдээлэл ВАЛЮТЫН АРИЛЖААНЫ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ЭЭЛЖИТ ДӨРӨВДҮГЭЭР ЗӨВЛӨЛГӨӨН file ADVertisement 2011-07-04 16050
47 Банкны мэдээлэл Голомт банк МИАТ ХК-ий Боинг 767-300 ER худалдан авалтыг дэмжив file ADVertisement 2011-06-28 15567
46 Банкны мэдээлэл Доллараар гүйлгээ хийхэд анхаарах зүйл admin 2011-06-15 16368
배너신청
자생병원

배너신청