Бичлэгийн тоо 85

 

ВАЛЮТЫН АРИЛЖААНЫ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН

ЭЭЛЖИТ ДӨРӨВДҮГЭЭР ЗӨВЛӨЛГӨӨН

 

mongolbank.jpg

Монголбанк нь валютын арилжааны мэргэжилтнүүдийн ээлжит дөрөвдүгээр зөвлөлгөөнийг 2011 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Нүхт цогцолборын Корпорэйт ресортод амжилттай зохион байгууллаа.

Уг зөвлөлгөөний хамтран зохион байгуулагчаар манай улсын нийт валютын арилжааны 40 орчим хувийг дангаар гүйцэтгэдэг Голомт банк ажилласан бөгөөд арилжааны банкууд, гадаад худалдаа эрхэлдэг томоохон аж ахуйн нэгжүүд, төрийн болон олон улсын байгууллагын төлөөлөл, эдийн засагч, судлаач, мэргэжилтнүүд зэрэг нийт 100 гаруй төлөөлөгч уг зөвлөлгөөнд оролцсон байна.

Энэхүү зөвлөлгөөнөөр “Санхүүгийн үүсмэл хэрэгслүүдийг ашиглан ханшийн эрсдэлээс хамгаалах”, “Хятадын ардын банктай байгуулсан своп хэлцлийн хэрэглээ” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, валютын дотоодын захыг хөгжүүлэх, түүний үр ашгийг сайжруулах, ханшийн эрсдэлийг удирдах чиглэлээр 2011 онд хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмжийг хэлэлцэн баталлаа. Үүнд дараах үндсэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ:

·         Монголбанк, Хятадын ардын банк хооронд байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээний юанийн эх үүсвэрийг банкуудад олгох үйл ажиллагааны эрх зүйн орчныг зохицуулах журам, зааврыг боловсруулан зах зээлд нэвтрүүлэх;

golomtbank.png


·         Банк хооронд болон харилцагчтай байгуулах санхүүгийн үүсмэл хэрэгслүүдийн хэлцлийг нэмэгдүүлэх, хэрэглээг өргөжүүлэхэд банкууд болон аж ахуйн нэгж байгууллагууд хамтран ажиллах.

Энэ он гарсаар ханшид богино хугацааны чангарах, сулрах үзэгдлүүд гарсан нь тухайн үед гадаад худалдаа, зах зээлийн хүлээлтэд нөлөөлөхүйц зарим шийдвэр, хүчин зүйлсээс шалтгаалсан ч, төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн нэг өдөрт ноогдох дундаж хэлбэлзэл 0.01 хувь байгаа нь ханш тогтвортой байгааг харуулж байна. Төлбөрийн тэнцлийн урсгал дансны алдагдал 2011 оны 1 дүгээр улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 3.3 дахин өсч 475 сая ам.долларт хүрсэн ч, хөрөнгө, санхүүгийн дансны ашиг өмнөх оны мөн үеэс 3.3 дахин өсч 483 сая ам.долларт хүрснээр төлбөрийн тэнцэл 35 сая ам.долларын ашигтай байна. Оны эхний таван сарын гүйцэтгэлээр, Монгол Улсын эдийн засагт орсон, гарсан гадаад валютын нийт урсгалын хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 1.7 дахин, ам.долларын дотогшлох урсгалын цэвэр дүн 4.2 дахин өссөн бол Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2011 оны 5 дугаар сарын эцсийн байдлаар өмнөх оны мөн үеэс 1 тэрбум ам.доллар буюу 74 хувиар нэмэгджээ. Мөн банк хоорондын захын арилжааны эргэлт энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 3 дахин нэмэгдсэн байна.

Эдийн засаг идэвхижсэн, бизнесийн мөчлөг сэргэсэн, гадаад худалдаа тэлсэн, гадаад валютын урсгалын хэмжээ түүхэнд байгаагүйгээр эрс өссөн энэхүү нөхцөл байдалд ханшийн тогтвортой байдал хангагдсаар байгаа нь Монголбанк оновчтой бодлого хэрэгжүүлсэн, банкны системийн хэмжээнд гадаад валютын урсгалыг удирдах, зохицуулах, шингээх чадавхи дээшилсэн, валютын дотоодын захын үр ашиг харьцангуй сайжирсантай холбоотой гэж дүгнэж байна. 


DSC06194.jpg

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Help ҮЙЛДВЭРИЙН ОСЛЫН ТУХАЙ ҮНЭГҮЙ СУРГАЛТ file ONESTOPSERVICE 2016-09-28 7062
Зарлал Help ХУУЛЬ БОЛОН ВИЗНИЙ АСУУДАЛ ТАНЫГ ЗОВООЖ БАЙНА УУ? file Levi`s 2012-03-02 59082

Help НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ file

Help Нэг Цэгийн Үйлчилгээний Төвийн мэдээлэл

Help Нэг Цэгийн Үйлчилгээний Төвийн мэдээлэл

2012 외국의료인진료코디네이터양성과정 [1]

  • medicine
  • 2012-03-28
  • Уншсан 19036

Help Хүний хөгжил сангаас олгож буй хишиг хувийг 2012 оны 6сар хүртэл олгоно.

Help Хүний хөгжил сангаас Монголын иргэн бүрт хүртээж буй хишиг хувь [1]

Help БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах [1] [2]

Help БНСУ-ДАХЬ НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА

Банкны мэдээлэл Хадгаламж банк "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжигч байгууллага"-аар шалгарлаа

  • SVBM
  • 2011-12-22
  • Уншсан 14831

Банкны мэдээлэл СОЛОНГОСТ БАЙГАА МОНГОЛЧУУД ЭХ ОРНЫ ХИШГЭЭ ЯАЖ АВАХ ВЭ?

  • SVBM
  • 2011-12-21
  • Уншсан 19393

Банкны мэдээлэл Шилдэг банк “Кино үйлдвэр”-т өргөжин тэллээ... file

Банкны мэдээлэл Н.Очирхуяг: Мөнгөн хөрөнгөө ямар хэмжээгээр өсч буйг шууд харах боломжийг хадгаламжийн сертификат олгоно

Банкны мэдээлэл Гадаадад суралцагч оюутан залуус аа...

Банкны мэдээлэл Дэлхийд тэргүүлэгч Euromoney сэтгүүл Голомт банкийг “Монгол Улсын шилдэг банк”-аар тодрууллаа file

Банкны мэдээлэл “Явдаг АТМ”-ыг хаагуур явуулмаар байна? file

Help Гадаад ажилчдын Солонгос хэлний тэмцээн file

Банкны мэдээлэл ВАЛЮТЫН АРИЛЖААНЫ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ЭЭЛЖИТ ДӨРӨВДҮГЭЭР ЗӨВЛӨЛГӨӨН file

Банкны мэдээлэл Голомт банк МИАТ ХК-ий Боинг 767-300 ER худалдан авалтыг дэмжив file

Банкны мэдээлэл Доллараар гүйлгээ хийхэд анхаарах зүйл

  • admin
  • 2011-06-15
  • Уншсан 16368
배너신청
자생병원

배너신청